"60 Тэрбумын хэрэг"-ийн эздэд төр төмөр нүүрээ харуулав

Ц.Анударь / Хууль

“60 тэрбумын хэрэг”-ийн эздэд төр төмөр нүүрээ харуулав

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд есдүгээр сарын 26-ны өдөр товлогдсон байсан.

Гэвч шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сундуйн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг харгалзан аравдугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байсан.

image

Дахин шүүх хурлыг хойшлуулснаар өчигдөр /2019.10.31/ 08:30 цагт товлосон цагтаа А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал эхэлсэн юм.

Шүүх хуралдаанд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг өмгөөлөхөөр Б.Мэргэн, Ариунболд, Хашчулуун зэрэг өмгөөлөгч ирсэн. Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж 60 тэрбум төгрөгийн схем гаргасан хэмээн буруутгасан юм.

Уг хэргийг эргэн сөхвөл НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд нарын яриа аудио хэлбэрээр олон нийтэд түгсэн нь хээл хахууль авлигын шинжтэй байсан гэж үзсэн. “Шинэ Монгол хаад” компанийн байранд Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2014-2016 оны Монгол ардын намын бүтэц, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол ардын намын 2016 оны сонгуулийн төв штабын бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилт зэргийг ярилцаж улмаар 60 тэрбумын схемийг хамтдаа зохиолцсон хэмээн мэдүүлсэн байдаг. Хэдийгээр уг бичлэгийг яллагдагчид эвлүүлэг гэж мэдэгдсэн ч үнэн худлыг Шүүхийн байгууллага эцэслэн тогтоох байсан. Ийнхүү “Төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах хуйвалдаан зохион байгуулсан” гэх зүйл заалтаар хэлэлцсэн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсэн.

Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын гэх аудио бичлэгийг анх цацсан Г.Доржзодов шүүх хуралдаанд гэрчээр оролцсон бөгөөд Г.Доржзодовын өмгөөлөгчөөр Баасан ажилласан.

2019 оны аравдугаар сарын 31-ний 18:35 минутанд шүүх хурал завсарласан.

image

Ц.Сандуй нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

2019 оны аравдугаар сарын 31-ний 20 цагийн үед шүүхийн шийдвэр гарсан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг 14.9 дүгээр зүйлд зааснаар Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргав.

Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд өчигдөр өглөө 08.30 цагт эхэлсэн шүүх хуралдаан 12 цаг үргэлжилсний эцэст ийнхүү шүүхийн шийдвэр гарсан юм.

Шүүх хурлын дараа өмгөөлөгч Б.Мэргэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Өмгөөлөгч Б.Мэргэн: Өмгөөлөгч хийх хугацаанд ийм явдал өмнө нь харсангүй. Шүүгч нар юу болчихсон юм бэ?

Тэрбээр “Саяын шүүхийн шийдвэрээр 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулаагүй" гэж үзэж байна. Угаасаа “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэдгээр зүйлчлэх ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэгж шийдвэл шүүх өөрөө онигоо болно. Цагаадах байх гэж бодсон. Гэтэл шийдвэр гаргахдаа шал өөр зүйл заалт гаргаад ирлээ. 14.9 дүгээр зүйл. “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэдэг зүйл заалт оруулж ирээд дураараа шийдчихлээ” гээд "Давж заалдах болно" гэдгээ илэрхийлсэн.

60 тэрбумын эргэн тойронд хэн, юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.06.28/: “2016 оны сонгуулийн үр дүнгээр төр удирдах эрх авсан Монгол Ардын нам төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн эвдэж, төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалан, шударга төрийн албан хаагчдын хийж бүтээх эрмэлзэл, өсөн дэвших боломжуудыг боомилон хааж, зохион байгуулалттай бүлэглэл мэт болгосон. Үүний тод жишээ бол улс орны амин чухал салбаруудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй БСШУСЯ-ны 12 удирдах албан тушаалд, харьяа агентлаг болон боловсролын байгууллагуудын 30 удирдах албан тушаалд, мөн ЭМЯ-ны бүтцийн 14 удирдах албан тушаалд, харьяа агентлаг, эрүүл мэндийн байгууллагуудын 12 дарга, захирлын албан тушаалд тус тус түр орлон гүйцэтгэгчийг томилсон зөрчлүүд Төрийн албаны төв байгууллагын 2018 оны есдүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн байна"

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж /2017.08.17/: “Энэ 60 тэрбумтай холбоотой яриа бол эвлүүлэг биш. Би шулуухан хэлчихье. Эвлүүлэг биш шүү. Тэр А.Ганбаатар гэгч ярьсан уу, ярьсан. Ц.Сандуй гэдэг хүн ярьсан зүйлийг нь дэмжсэн үү, дэмжсэн. Дэмжснийхээ дараа М.Энхболд дээр орж энийгээ танилцуулсан. А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд гэсэн гурван хүний л асуудал байгаа шүү дээ. Эвлүүлэг гэдэг чинь Нямдоржийн хоолойг Чапи дуурайгаад бичлэг хийхийг хэлдэг болохоос биш М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан зүйлийг яаж эвлүүлэг гэж нэрлэдэг юм бэ. Одоо болно. Ийм юм ярьсан нь үнэн. Ийм зүйл ярьсныхаа төлөө энэ хүмүүс зайлах ёстой”

Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? /2018.6.27 нийтлэл/ “...Бид аргалаад өнгөрдөг соёл, найранд бялуурсан өнгөрсөн 25 жилдээ хэт дасчихаж. Өчигдөрхөн алтан малгай духдуулж, мөнгөн бүс бүсэлж, нисдэг тэрэг хөлөглөсөн нийтийн албаны зүтгэлтнийг зангарагтай гэж хардаг байлаа. Өнөөдөр харин тэднийг задарсан авлигачид гэж үздэг болжээ. Өчигдөрхөн авлигачдаа хамгаалсан намыг хүн чанартай гэж хардаг байсан сонгогчид, өнөөдөр хамгаалсан авлигачидтай нь хамт хаалгаар гартал өшиглөж сурчээ. Өчигдөрхөн дуулиан болоод замхардаг хэргийг буузтайгаа холиод идчихдэг байсан бол өнөөдөр наадмын дуулиан, хөлбөмбөгийн нүргээнд чухал асуудлыг нүд цавчихгүй ажигладаг иргэний нийгэмтэй болжээ. М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг, Л.Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш харин хууль засаглах уу, хувь хүн захирах уу гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм...”

Иргэн Г.Доржзодовын өөрийн цахим сайтад нийтэлснийг хүргэе.

Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж байгаа талаар товч мэдээллийн он цагийн дараалал. (түүвэрлэв)

  • 2014 оны долоодугаар сарын хоёрпугаар хагаст "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН--ын удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулаж, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйтай танилцуулжээ.
  • 2014 оны наймдугаар сарын 28-нд 21:00-00:00 цагийн хооронд "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн зургаан давхарт Ц.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын санхүүгийн схемийг хамтдаа санаачлан зохиов.
  • 2016 оны зургаадугаар сарын 27-нд орон даяар цацагдсан УИХ-ын Сонгуулийн мэтгэлцээн дээр 60 тэрбумын бичлэгийг М.Энхболд эвлүүлэг гэж мэдэгдэв. Мөн өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 60 тэрбумын хавтаст хэргийг Авилгатай тэмцэх газар татаж авсан байна.
  • 2016 оны зургаадугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даалгавраар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс "...БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ БИШ. ГУРВАН ХҮНИЙ ХАРИЛЦАН ЯРИА НЭГ ЦАГ ХУГАЦААНД БОЛСОН БАЙНА..." гэсэн дүгнэлт гарчээ.

Ц.Сандуй: Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа

  • 2016 оны долоодугаар сары 06-нд Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр хэлсэн үгэндээ "...Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа..." гэв. Энэ хуралдаан дээр Ц.Сандуй НИТХ-ын даргаар сонгогджээ.
  • 2018 оны наймдугаар сарын 03-ны 16.00 цагт Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх тогтоолоо тус намын Бага хурал болон Удирдах зөвлөлд хүргүүлэх тухай мэдээлэл хийжээ.
  • 2019 оны наймдугаар сарын 06-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Сандуйд холбогдох иргэний нэхэмжлэл гурав дахь удаагаа гаргав. Нэхэмжлэлд Ц.Сандуйг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс эрэн сурвалжилжээ.
  • 2019 оны есдүгээр сарын 26-ны 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан 60 тэрбумын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Ц.Сандуйн өмгөөлөгч өөр шүүхэд хурал давхацсан үндэслэлээр аравдугаар сарын 07-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.
  • 2019 оны аравдугаар сарын 22-ны 09:30 цагт Баянгол дүүргийн эррүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр товлогдсон шүүх хурал цагтаа эхлэсэн боловч А.Ганбаатарын гурван өмгөөлөгч Дундговь аймагт шүүх хурал давхацсан учраас энэ удаагийн шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтээ аравдугаар сарын 21-ний 17:00 цагийн үед ирүүлсэн тул хурлыг хойшлуулж өчигдөр (2019.10.31) 08:30-д Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал эхэлж 12 цаг үргэлжилсний эцэст дээрх шийдвэр гарсан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-11-04 23:21:35

хэлэлцээртэй ялтангууд байнаа. удахгүй 1 2 жил болоод гараад гүйж байгаад ИХ-д орно гэж л зүтгэнэ дээ

zochin [192.82.73.198] 2019-11-04 22:21:24

yln bagdaj bna hulgaichuud

zochin [192.82.73.198] 2019-11-04 22:19:18

ard tumen serjee manan mapiig vndeseern ustag

ddd [203.217.139.226] 2019-11-04 14:47:54

Khiigeegui notlogdoogui khergeer khuniig yallaj bgaa yum bish uu

Иргэн [202.126.89.226] 2019-11-03 06:02:43

Хэдэн их наядаар нь идэж уусан гэгддэг дарга сайд асан нараа хэзээ шийтгэх вэ хуулийнханаа????

Зочин [202.55.188.94] 2019-11-02 22:30:16

Zailzail dorjzodowiiig horih yostoi bsiim shvvdee odoogiin ene emh zambaraagvi baidliin gol ezen ni dorjzodow shvvdee prokuror ni yal ogoh vndeslelgvi bolohgvi geed bhd oor zvil angi gargaj ireed yal ogj bdg neeree zail zail

Дорж [66.181.177.155] 2019-11-02 09:59:50

Ийм болхоор Монгол хөгжихгүй байгаам даа. Дургуй нэгнээ хавчина, бооно. Шударга бусын хонгил чинь яг хэвээрээ. Цаг эргэнээ Та нар харж байгаарай. Ээлж нь ирнээ.

Зочин [203.91.115.48] 2019-11-02 09:28:48

600 мянгаын бярууны хулгай ч 4 жилийн ял авч байхад 60 тэрбумынхан 4жил авч байдаг Хачин аа

Зочин [202.179.27.240] 2019-11-02 08:59:18

Энэ хэргийг бас л дутуудуулжээ.Наад хоёр нөхөр ч яахав болсон болоогүй ялаа авч.Нөгөө хутган үймүүлж хоёр талд гүйж бүхнийг ундраасан Доржзодовыг тухайн үед Сонгуулд хэрэг болсон гэж үзээд цэвэр аваад гарч байгаа нь шудрага байдалд шүүх орох нь ээ гэсэн горьдлогыг таслав.АН бас Элбэгийн угшилтай шүүх,хууль үргэлжилж байгаа нь илт байна бусуу.

Zochin [172.58.45.112] 2019-11-02 04:20:33

Sanduig 419 angid huviarlaj ogooch manai galiin ovgor shine naiz ohintoi bolmoor baina gesen tiim bolhoor bariu bogsnii nuhtei sanduig naash n huviarlaach

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:02:57

Дамжуулсан сонссон 2 нь ял авлаа. Одоо зохиогч нь ялаа авчихвал болох гээд байна. Эсвэл зохиогчийн эрх зөрчсөн гээд энэ 2 т ял оноогоод байгаа юм уу? Зохиолчид захиалга өгсөн. Зохиолыг найруулан бичиж бодит жүжиг болгосон 2 -г ил болговол яасын төрийн төмөр нүүр нь!!! Энэ ч яахав ярьсан яриа төдий зүйл цаана чинь эх орноо бидний ирээдүйг зарсан хүмүүс нь яваад байна. Төмөр нүүрээ далаацтай харуул. Чадахгүй бол хоёрын хооронд энэ мэт хүмүүсийг хэлмэгдүүл!!! Хүзүүгүй тэргүүнээ яллаач!!!

Зочин [66.181.184.59] 2019-11-01 22:36:05

Төр төмөр нүүрээ харуулсан бол хорин жил тас гээд л буух байлаа . Өмгөөлөгч нэртэй гэмт хэрэгтэнгүүдийн хамсаатан юу вэ цагаадах ёстой ч гэх шиг

Зочин [172.58.139.65] 2019-11-02 01:31:37

Mergen: shuugch nar yu boltsiin be? Genee kkk shudarga es togtoj ehelj baina odoo mie ovogtiig araas ni yavuulna za.

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:11:51

Доржзодовыг шоронд нь хийх хэрэгтэй шдээ. Энэ бол улс төрийн томоохон золиос

zochin [185.39.141.62] 2019-11-01 22:22:23

ene 2 atsiiig . davaj zaaldaad deed shvvh deer hvreed ireheer ni ulaan nvvreeree hamgaalah . mi luuhaanii tomilgoonii arhichin hulgaich lalar odbayr ni solongos bugs ilen taalj malaizruu . hil hyazgaargvi nisleg vilden sogton samuurch . tusuviin munguur toglon demiirch yavna .

zochin [185.39.141.62] 2019-11-01 21:30:43

yuun tumur nvvr ....... dagziig ni ileed ungurch baina .. davj zaalfaad .. deed shvvh deer bvgd mi luuhaanii tomilgoonii lalaruud . suuj baigaa . ted . tensen bolgono gej tohiroltsoj 2 lalar bardam maasaij baigaa .. mi luuhaanii tomilgoonii odbaur geech ulugchin solongos hvvhnii bugs ilen sod saatuulagdsan . ter hulgaich . bvhniig zohitsuulna . gej hutsaj yavsan geh .... . . yoo turiin ordon. 65 yanhan ene bvgd udur algasahgvi arhidaj .. hutga tavihgvi mah gudarch .. bui . talaar ..... ordon zvgeer l uvguntiin hundiii geed bod .

Зочин [203.91.117.8] 2019-11-01 21:10:27

Шүүх асуудлыг олон талаас ул суурьтай судалж, үнэн зөв шийдвэр гаргаж чадсан эсэх нь нэг л эргэлзээтэй. Албан тушаал наймаалцах үйл ажиллагаа ерээд оноос аль аль нам идэвхтэй бодлогыг ил далд хэлбэрээр хэрэгжүүлсээр ирсэн юм биш үү. Томилогдож ирсэн сайд, орлогч сайд, агентлагын дарга нарын зарим нь даанч дээ гэхээр хүмүүс томиологдчихсон л байдаг.

zochin [202.55.188.41] 2019-11-01 21:10:21

Enhboldiig tsugt ni shiitgemeer ymaa

Шшүхэд [202.126.88.130] 2019-11-01 19:29:05

Хэрвээ ... Давж заалдвал зүйл ангийг нь Прокуророос оруулж ирснээр нь буюу Төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсанаар нь оруулж 20-оос дээш 25 хүртэлх жилийн ялыг Онцгой дэглэмтэй шоронд өгөөрэй.

Зочин [150.129.142.180] 2019-11-01 23:06:12

хууль шүүх чам шиг хүний мууд дуртай арчаагүй гөлөгийн амаар шийдвэр гаргах уу? өөрөө хэрэгт орооцолдвол яах бол доо

Zochin [124.67.20.26] 2019-11-01 18:41:05

Bi uhsenees chi uh gj bh shiv de?! Miye Enkhbold yasan be?!!

Иргэн [117.111.1.68] 2019-11-01 18:39:43

Өмнөх асуудлууыг шийдэх гэж янцгалж байх хоорнд өчнөөн юм болчих юм. Өчигдөр өнөөдрийн асуудлуудыг яаралтай шийд. Энхтүвшингийн улайраад баййгаа хуулийн үндэслэлийг хэн гаргасан гээд л олон асуудлыг яллах ёстой...

Зочин [202.9.44.97] 2019-11-01 17:59:57

60.0 ТЭРБУМЫН ЗОХИОГЧ НЬ ЯАХ ВЭ ?

Зочин [202.21.124.132] 2019-11-01 17:44:26

Тэд хоригдох биш сайхан амралтанд амарч аваад 4 жилийн дараа санаа зовох зүйлгүй 60 тэрбумтан. Монголын хууль ингэж л алаг үйлчилж байна даа.

1212 [46.242.8.123] 2019-11-01 17:34:03

Доржзодов нь би өөрөө зохиосон гээд хэлээд байхад тэр хүн нь яагаад хуулийн гадна үлдэж байгаа нь сонин л байна.

зочин [150.129.143.19] 2019-11-01 17:32:54

Ми.Энхболд гэгч далд санаатай нөхөр МАН-аар халхавчилж төрд гарч бүлэглэл байгуулан их даварсан. Одоо хөрөнгийг нь хурааж ,дахиж өндийхгүй болтол зайлуулах хэрэгтэй. Шоронд орох бол багадна аа. Олон хүний амьдралаар тоглож байна. Одоо үр хүүхдээ төрд үлдээж далдуур идэх эхлэл тавигдсан. Төв аймгийнхан бүлэглэлтэй нь зайлуул. Шуудай нүүрсээр хуурах гээд инээгээд явж байна шүү.

Зочин [202.9.43.107] 2019-11-01 17:26:15

Сайхан шүүжээ. Хаана хаана хал багатай ёстойл тугалыг нь тураахгүй сайхан шүү эн байна шүү

Зочин [202.9.43.107] 2019-11-01 17:21:49

Одоо нэг буруу жишиг тогтоолоо энэ Сандуй Үнэн том акулуудыг амиараа ч хамаагүй хамгаалаад оронд бага зэрэг ял аваад уг том хэрэг замхарч болдог жишээ үлдээлээ. Сандуй хоёр жил болоод гараад ирнэ. Шоронд ч нэг их зовохгүй маш том шагнал авсан байж таарна. Монгол шүүхээ гэждээ

Grl [192.82.67.5] 2019-11-01 15:57:33

Zohiolch Dorjzodov n bi bichsen geed gerch bolood Zohiolig n zarah sanaatai sugavchlaad yvsan 2nuhur heregtrn boldog ulgerg ene tur zohioj amar saihanda jargavaa

Зочин [103.80.211.152] 2019-11-01 15:42:23

Наад 2 чинь зүгээр л сонсогч штэ. Нөгөө зохиосон Доржзодов нь хаана байна. Зохиосон нь хамаагүй сонсож байсан хүмүүсийг нь шийтгэнэ гэвэл Миеэ, Хүүк, Оюука нар яагаад байхгүй байна.

Зочин [202.179.27.96] 2019-11-01 15:11:00

төр төмөр нүүрээ харуулах биш хууль шүүх хүнлэг энэрэнгүй байх ёстой цаг үе ш дээ. Ямар 37 он биш

Зочин [202.9.44.97] 2019-11-01 18:01:50

60.0 ТЭРБУМЫН ЗОХИОГЧ НЬ ЯАГААД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, СОНССОН НЬ ЯЛ ҮҮРЧ БАЙНА ВЭ ГЭЖ АСУУЖ БАЙНА !

Zochin [103.229.120.177] 2019-11-01 17:11:42

Enerengui b.na geed huuhed huchindegchid hurtel yal zavshij b.na za. Chinii ur huuhdiig hen negen alaad huchindeesei tegvel chi ineegeed orshool uzuulehiin baina l daa. Denduu enerengui 30 jil bailaa za. Odoo bolno. 37 onoos iluu bolgoh tsag n irsen gej ihenh n bodoj baigaa shuu. Mongolchuudad ter n deer yum b.na lee.

зочин [192.82.76.94] 2019-11-01 16:45:10

Аль чнийгэмд төр иргэдээ, гүрнээ хамгаалах үүрэгтэй байдаг юм. Хүнлэг, энэрэнгүй гэдэг чинь шал өөр ойлголт. Энэрэнгүй байна гээд эх орноосоо урвагчдыг, төрийн эсрэг гэмтнүүдийг, улсын болоод иргэдийн өмчийг луйвардагчдыг өршөөх гэсэн үг биш. Ардчиллын үед ч төр үүргээ биелүүлэхээ мэднэ. 37 он гэдэг чинь бас шал өөр. Тэр чинь хэлмэгдүүлэлт. 60 тэрбумыхан чинь ялаа үүрэх ёстой улсууд. Харин ч зарим нь ард нь сугараад үлдсэн байх. Ми-гээс эхлээд.

Зочин [112.72.12.8] 2019-11-01 14:37:54

НӨГӨӨ НАМЫН ДАРГА НЬ ЯАСАН ЭД НАР НЬ ЯЛАА ҮҮРЭЭД ГАРЧ БАЙГАА ЮМ УУ

Иргэн [202.126.88.219] 2019-11-01 15:26:39

Улаан хацарт, сандуу мэтийн цүнх баригчид л сууна, жинхэнэ эзэд нь сугараад үлдэнэ.

orguigees [64.119.21.68] 2019-11-01 13:41:57

orguigees ohintoin gej yaahawd jinhene ezediin bish ymaaa gehed guitetsgegch nariig n 14 jil bish ymaa gehed 4 jil boljil bnaa ymah ymahaar ym hiigeel bndaa haha

зочин [192.82.76.94] 2019-11-01 16:46:54

2021 онд АХ-ын 100 жилийн ойгоор өршөөлөөр гарна даа. Харж л байя

Mapi [202.9.42.115] 2019-11-01 13:01:56

60 terbum heregjsen yum bolUih zasgiin gazarogchroh heregtei

Irgen [202.9.42.115] 2019-11-01 12:59:16

Munguur garch irsen battulgaturiin erhiig huuli esoor absan bolohuu .ene hvnii tuhaigemt hergiin bvtenromanyarigdsaar olon jil bolloo .erhmedelahisarodoohaan boloh shunal nihudluud baigaa.tvvnii gar hvlbolsonoroolonguudardyn nam an namyg bulshlah ni

ӨӨ [192.82.77.168] 2019-11-01 12:37:21

ЧАЦГА ЦАРАЙЛАВ ГЭЭЧ

Зочин [103.14.36.249] 2019-11-01 12:20:06

4 jil bagadaj ee

Зочин [64.119.21.168] 2019-11-01 11:49:49

ТӨМӨР НҮҮР Ч БИШЭЭ , ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ГАЙГҮЙ Л ЯЛ АВЧ .

Зочин [202.126.88.151] 2019-11-01 11:12:31

жил нь бага байна. бас жинхэнэ эзэн нь алга

Зочин [202.9.42.10] 2019-11-01 12:06:50

Харин тиймээ жинхэнэ эзнийг нь суулгаач

иргэн [139.5.219.105] 2019-11-01 11:06:55

Юун төмөр нүүр нэг хүн хаачиваа

Доржзодов ????/ [64.119.18.46] 2019-11-01 11:06:17

Энэ схемыг анхлан зохиож намуудад танилцуулсан Доржзодовыг ямар ч шийтгэлгүй орхиж байгаа юмуу.

Зочин [172.58.139.65] 2019-11-02 01:36:07

Zohiohod yalgui heregjuulbel yaltai za

Зочин [124.158.110.82] 2019-11-01 10:59:49

хууль захиалгаар ажиллаж, зарим хэвлэл мэдээлэл эздийнхээ даалгавараар тархи угааж болохгүй л дээ

Зочин [112.96.100.240] 2019-11-01 10:50:11

Hehe dandaa buunii nohoi, bogs doloogchid ni haalga tatna. Bas l business. Mongol dahi amidral buh ajillagaa mongo. Zugeer l concert. Naad 2 ni avdagaa avaad biye zolij bgm. Ugaasaa amidraldaa chaddag yum ni ter.

зочин [203.91.116.118] 2019-11-01 10:45:00

М.Энхболд шоронд суух ёстой хүн нь ш дээ, Эд нар бол зүгээр л жижиг гарууд 60 тэрбумыг хэрэгжүүлсэн хүн

Зочин [172.58.139.65] 2019-11-02 01:37:30

2020 buren erh ni duusahaar shorond hiinee huleezne za

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:10:41

Хэрэгжээгүйшдээ хө. Доржзодов л яах санаатай энийг хийснийг олон түмэн мэдээсэй

Зочин [202.180.218.37] 2019-11-01 10:40:45

Хонгилын түлхүүр өөр хүмүүст очжээ

haa saigui [66.181.183.149] 2019-11-01 10:33:21

ene shem bol 4hugatsaand jiliin turiin erhiig avah asuudal bish baisan gej boddog, harin daranguilal togtooh tuluvluguu baisan baih. urvagch nar haa saigui baih yumaa, huduu oron nutagt ch turiin alband suugad munhiin met aashilj haan met hangamj hereglej baigaa humuus bna, harin soshial hamgaalagch narin bag ajilluuldag uchraas ted nar ni unench nohoi hochtoi bolson.

zochin [203.91.115.45] 2019-11-01 10:25:32

zam teewriin yam miat kompanid 60.0 ter bumiin gaigaar ajilaas butetsiin oorchlolt gej her ogch ajilaas halsan oorsdiihoo huniig gadnaas shineer oruulaj huuchin olon jil ajilsan undseh ajilchidiig halsan shuu redgeer halagdsan humuus bankhii zeeltei bairnii lizentei humuus hohirood yawj l bn estoi nogoo hodoonii ajilaaj halagdaad amia horoldog nohod shig bolhod oirhon l baisan shuu iimd miatiig shalgaj ogoh heregtei bn miat d mieo enkh boldiin malchidaas n ehleed eerh medeltenguud shurgalsan bn uuhd tor tomor nuuree haruulah heregtei shuu

Зочин [182.160.38.161] 2019-11-01 10:24:22

Сундуй мэтийн хумууст тор байдаг гэдгийг ойлгууллаа Тор бол бид гээд хулгайч нар давраад байсан ш дээ

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:08:52

Хуц

иргэн [202.5.205.2] 2019-11-01 10:21:16

хариуцлага тооцсон болоод өнгөрөх нь, одоо Зоригийн хэрэг, офшорын асуудлуудаа яаралтай шийдэх хэрэгтэй, дараачийн асуудлууд ар араасаа шийдэгдээд явах ёстой

Зочин [195.46.106.44] 2019-11-01 10:17:55

Нам удирдуулах хүнээ зөв сонгож чадахгүй бол ийм асуудал үргэлжлэн гарч болох юм шүү. М.Энхболдын өмнөөс хичнээн хүн шоронд явж байнаа. Одоо ч хойноос нь явах олон хүн байх шиг байх юм.Хайран сайхан залуучууд...

Irgen [202.9.43.103] 2019-11-01 13:17:02

Erx medeltei ni xeregt xolgogdoxoor tur xyyli bxgyi ym shig jiriin irged bolxoor turtei xyylitai ym shig baidal xezee uurchlugdux ym be jinxene ezen ni yaxaaraa gem zemgyi turiin deer zalraad xul gart ni sugdun murgugchid avilgachid ylam bayjij xuljuud yls ornoo xydaldaj ideed yvj bgag shydraga es gex yy xezee ene tur avilgacid offshorchid turuus tursun terbymtangyydtai xariytslaga tootsox ym be bygd xylgaich lyivarchid turd bga ychraas end tur xezeech tootsoo xiixgyi ni todorxoi bnash de

Зочин [66.181.161.62] 2019-11-01 10:15:16

ЮУН СҮРТЭЙ ГАРЧИГТАЙ ЮМ ЭНГИЙН ХҮН ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН БОО 15 ААС ДЭЭШ ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХ БАЙЛГҮЙ ПИЗДАНУУД

Зочин [203.217.139.227] 2019-11-01 10:14:06

Turin tumur nuur geheesee, nuguu hed ni ene 2oor l tug tahiad, zoliond shaagaad uursduu ard ni l uldej bh shiv dee

зочин [122.201.19.99] 2019-11-01 09:59:06

Ийм хошин шогийн шүүх хурал монголд л болдог жинхэнэ эзэн М.Энхболд 60-тэрбумын хурандаа генералууд нь ял завшиж байгааг юу гэж ойлгох уу Шүүх шударга байх хэрэгтэй 4-жил наад хоёр хүнд чинь амралтанд байгаа юм шиг л байж байгаад гараад ирнэээ

Хандаа [103.212.116.39] 2019-11-01 09:54:08

4 жил бага байна, бүх насаар хорих хэрэгтэй. Гол эзэн М.Энхболдыг ард түмний өмнө цаазаар авах ёстой, наад 2 чинь жараахай шүү дээ.

Зочин [124.158.124.144] 2019-11-01 09:46:15

шүүгч нь дарамтанд ороод л захиалгаар шүүх шиг санагдлаа. ХУУЛЬ ГУУЛЬ БОЛЖЭЭ

Зочин [80.215.166.64] 2019-11-01 09:44:06

Насаар нь хорио

Зочин [124.158.124.144] 2019-11-01 09:42:44

сонгууль болохоор нам, нам руу гүйсэн Доржзодов гэдэг зальт луйварчинг шийтгэх хэрэгтэй

Зочин [66.181.161.16] 2019-11-01 11:05:17

Хөл гарыг тасдана гээд хуцаад байлуу ха ха өөрсдөө тасдуулждээ

Зочин [124.158.95.138] 2019-11-01 10:59:50

Яг үнэн. Дахиад Доржзодов мэтэд бусдыг уруу татчихаад өөрөө хуурай үлдэх нөхцөл бүрдүүлж бн.

Зочин [66.181.191.189] 2019-11-01 09:39:56

Манай улсад хууль гууль болж сонгуулийн ийм хуувилдаан АН. МАН хоёрт ерийн үзэгдэл болсон зүйл. Гэнэт унтаад сэрж байгаа юм шиг загнаж байгаа нь инээдтэй. Энэ намууд аль нь ч нийтийн эрх ашиг бодохгүй зөвхөн хуйвилдан ард олныг басан доромжилж, мөлжин, дээрэлхэж байдаг шүү дээ. Ерийн номхон гишүүд, ард олон ямар ч намыг дэмжихгүй, гишүүнчилэгдэхгүй, байвал зохино. Сонгуулийн дүнгээр олонхи хожиж байгаа юм огт байхгүй. хэдхэн хүн төр барьж, баяжиж байгаа. намууд бүгд адилхан чиг хандлагатай.

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:08:22

Доржзодовыг алхынсан гөлөг

Зочин [64.119.19.198] 2019-11-01 09:39:27

за яг ч төмөр нүүр биш юм аа, нэг тийм хөнгөн цагаан шиг л нүүрээ харууллаа

zochin [202.126.88.215] 2019-11-01 09:30:52

Undsen huuliin oorchlolt hiine gej teneg yum yariad bgaa Oorchlolt hiimeer sanagdaad bgaa bol gantshan oguulber nemeed l bolmoor sanagddag ULSIIN HOGJLIIN ESREG HUULI BUS UILDEL HIIVEL YALIIG 3 Dahin nemegduulj tootsno Gedeg ug bhad l boloo yum bishuu

аа [202.55.191.205] 2019-11-01 09:26:56

монголын хууль шүүх одоо л нэг ажиллаж эхлэх нь дээ цөөхөн жил нь яах вэ цаашдаа зөв голдрилдоо орох нь чухал

zochin [202.126.88.215] 2019-11-01 09:26:40

Zohiomol jujig bolgood tavichih yumaa Engiin irged bsan bol dood tal ni 10 ji l avana daa Ene luivardaj tor barisan oligarhi avilgachdiig horongiig huraaj uls toriin erhiig nasaar ni hasah heregtei

Зочин [64.119.19.198] 2019-11-01 09:29:20

yes

hh [202.55.191.205] 2019-11-01 09:23:35

сонгуулийг хууль бусаар авах төрийн албыг наймаалцах хоёр зарчмын хувьд ялгаагүй юм бишүү

Зочин [66.181.160.101] 2019-11-01 09:20:49

Энхболд нь яасан юм?

Irgen [202.9.43.103] 2019-11-01 11:31:40

Odoo jinxene ezeng ni zygeer ungruuj bga ym yy ezdee erx medeld xyrgeed uursduu shirond ordig ni shydraga ymyy iim tsynx barigchid tsaashid yxaarax boljee xenii tuluu yu xiisnee xiix gej bgaagaa ergetsyylej bodmoor ,man tegeed songyylid ylalt baigyylaj turiin erx medlee avsanii bayrt yil yvdlaa ach sanaj niijger xyleen avalt geed enxboldiin toiron xyreelegchidiin dyr turxiig gelgetsend munxryyleed bsan tsag sayxan bylyy xyvaagchid ni syydaldaa shigdeed , tom tom avilgachin offshorchidoo xyyliin xariytslaga xyleelgexgyi nyyn daldlaad bgaag gadaad yls ornyyd xyrtel shyymjilj shaardaj saaral jagsaaltad xyrtel oryylaj bxd yu ch boloogyi meteer zyreer yrd ni ch orj bsan geed xeev neg syyj bx iim tur bj boldog ymyy

Зочин [64.119.16.7] 2019-11-01 09:19:56

hoorondoo sanaagaa yarij bolohgvi bolj bna yy.

Зочин [64.119.19.198] 2019-11-01 09:28:36

үхсэний чинь санаа, энийг чинь төрийн эсрэг хуйвалдаан гэдэг юм

Oozaa [68.100.228.254] 2019-11-01 08:58:31

Юун tomor nuur mongol tor shavar nuuree haruullaa

Зочин [66.181.161.118] 2019-11-01 08:57:28

Өө за за төрийн эрхийг хууль бусаар авахад ердөө 4 жил нээлттэй шоронд ороод л болоо юу. Монгол төр ч мөн доройтож дээ.

Зочин [64.119.16.7] 2019-11-01 09:18:08

50%-iaedleed 2 jil emnelegt hevtenee

AZ [66.181.168.8] 2019-11-01 08:55:05

Ganbaatar chi xiisen uiliinxee ur shimiig zaaval xurtex estoi, uund ergelzex zuil ugui. ene zuvxun exlel ni ....

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:06:38

Хуц

Зочин [178.255.154.106] 2019-11-01 08:49:29

Яагаад шинэ эрүүгийн хуулиар шийдчихэв? Мэдэх хүн байна уу?

Зочин [178.255.154.106] 2019-11-01 09:36:55

103.9.90.98 тийм байна. Тэгэхээр бүр хэрэгсэхгүй болгоогүйг бодоход шүүгч 60 тэрбумын схем ямар нэг байдлаар хэрэгжсэн гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл хуйвалдаан зохион байгуулсан нь үнэн гэж үзжээ дээ. Тэрийг нь батлах гэрч гарч ирсэн болж таарч байна. Тэрнээс биш зөвхөн ярианы бичлэгээр хуйвалдаан зохион байгуулжээ гэж үзэж болохгүй шиг санагдаж байна. Хяналтын шатны шүүхүүд яаж шийдэх нь сонин байна.

Зочин [103.9.90.98] 2019-11-01 08:59:41

оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснээр шийдсэн байхаа

Зочин [60.60.115.53] 2019-11-01 08:58:15

yyu ni gaihah uu horin jiliin yal avah zuil zaaltiig ni oorchilood 4 jil avdag zuil zaalt l bolgocjihson bna. Yostoo nogoo yal zavshina gedeg l ene bh daa.

Зочин [103.68.107.22] 2019-11-01 08:49:11

За больж үз. Ард түмэн ухаантай та нарын энэ залинд автахгүй. Энэ бол МАН-ын сонгууль угтсан зүгээр л нэг жүжиг ш дээ. МАН-ынхан бүгд л ийм ш дээ Хүрэлсүх, Амарбаясгалан гээд л бүгд адилхан л луйварчид. Нээх энэ нэг хоёр нөхөр лүүгээ бүх муухайгаа чихээд 2020 онд шударга дүр эсгэж сонгуульд ялна гэж бодож байгаа бол удахгүй бодит дүр төрхийг харж, ард түмэн та нарыг гудамжинд чинь гарганааа тун удахгүй. Та нарын энэ олон ангит жүжгэнд итгэдэг цаг өнгөрсөн шүү МАН-ын луйварчидаа !!!!!!

Зочин [64.119.24.19] 2019-11-02 09:07:43

Yag unen

Зочин [103.212.119.248] 2019-11-01 08:40:28

Icheech novshnuuda uursduu huvhairtlaa bayjaad jiriin tsalingaas tsalingiin hoorond amidarch bga bidend amidral tuiliin hund bn a shd negiig bodno bga

төрийн албан хаагч [202.131.245.69] 2019-11-01 08:39:18

Нам, дарга дагахгүй мөрөөрөө ажлаа хийж байсан, хийхдээ бүр бүтээлчээр хийж байсан хүмүүсийг АН, МАН сонгуулиар ялах үедээ халах, сэлгүүлэх, дэвшүүлэх нэрээр зайлуулдаг нь үнэн ш дээ. энэ удаа санаачлагч Доржзодовыг нь бас заавал хамт шийтгэх хэрэгтэй. Ерөнхийлөгч төрийн албанд намын томилгоогоор албан тушаал авдаг АН, МАН-ын хүмүүсийг шууд чөлөөлчих.

Зочин [150.129.142.8] 2019-11-02 00:05:06

Тийм шүү ялалж байгаа бол зохиол бичихийг санал болгосон, зохиол бичээд хүний амьдарлаар тоглож байгаа хүмүүсийг адилхан хорих хэрэгтэй.

Huz [103.11.192.186] 2019-11-01 08:38:24

4jil ni 4 sariin daraa batlan daaltaar gargachihdag shuu


97 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
97 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.