Химийн салбарын эрдэмтдийн уулзалт боллоо

Л.Батцэнгэл / Боловсрол

“Greenbooks-2019” химийн салбарын номын үзэсгэлэн, худалдаа, солилцоо, хандивын үйл ажиллагааг хослуулсан химийн чиглэлийн ном зохиогчдын уулзалт өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. “Грийнхимистри” компаниас зохион байгуулсан эл уулзалтад Монголын химичдийн уураг тархи, эрдмийн эх, уурхай болсон хүндэт доктор, проффессор, гавьяатууд оролцож химийн чиглэлийн номын судалгаа, өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлүүд, номын сэдэв ба агуулга, редакци, цаашид анхаарах болон хийж хэрэгжүүлэх санал санаачлага, худалдаа борлуулалт, онлайн үйлчилгээний талаар өргөн дэлгэр мэдээллийн талаар хөөрөлдсөн халуун дотно ярилцлага болсон байна.

Уулзалтад “Грийн химистри” компанийн захирал, доктор Б.Даваацэрэн, Үйлдвэрлэл, сургалт, судалгааны зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Дорж, МУИС-иас гавъяат багш, доктор С.Дондог, доктор Н.Амгалан, Ц.Даржаа, Ж.Ирэхбаяр, Хими, химийн технологийн хүрээлэнгээс доктор, проффессор Б.Пүрэвсүрэн, АШУҮИС-иас доктор Н.Даваасүрэн, Д.Энхмаа, Ө.Батцэцэг, Боловсролын хүрээлэнгээс доктор, профессор Н.Оюунцэцэг,
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас магистр Д.Энэбиш, НЭМҮТ-өөс доктор, дэд профессор С.Өнөрсайхан, МУБИС-иас доктор, дэд профессор Н.Наранцогт, доктор, дэд профессор Б.Жаргалсайхан, ШУТИС-иас доктор Г.Саран, багш Ч.Гүнчин, ХААИС-иас доктор Х.Хүрэлтогоо, Н.Пагамдулам нар оролцлоо.

Эрдэмтэн багш нар “Грийн химистри” ХХК-ийн цаашдын олон шинэ санал, санаачлагыг дэмжин ажиллах, оролцохоо илэрхийлж, компанийн цахим худалдааны их дэлгүүр https://shop.greenchemistry.mn/ сайтаар өөрийн номуудыг худалдан борлуулахаар хамтын ажиллагааны гэрээ тус бүр байгууллаа. “Грийн химистри” ХХК-иас химийн бодистой харьцаж ажилладаг мэргэжилтнүүд болон лабараториудын худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг болгох, химийн чиглэлийн дагнасан онлайн худалдааны системээр химитэй холбоотой бүхий л бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, хүргэлттэй үйлчилгээ үзүүлэх, техникийн үзүүлэлтүүд, ном каталогийг монгол болон англи хэл дээр бэлтгэн хүргэх, татаж авах боломжтой болгох зэргээр цогц үйлчилгээ үзүүлэхээр цахим худалдааны их дэлгүүр https://shop.greenchemistry.mn/ сайтыг ашиглалтанд оруулаад байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:08

ЗОЧИН [150.129.143.138] 2019-11-02 11:45:13

Сайжруулсан түлшний талаар мундаг эрдэмтэд нэгийг хийнэ байгаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.