2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТОЙМ МЭДЭЭ.

Aдмин / Хууль

ХҮЛЭЭН АВСАН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ

Цагдаагийн байгууллага 2019 оны эхний 10 сард 500.902 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Энэ нь сард 5.009, хоногт 1.669, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.

БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ

2019 оны эхний 10 дугаар сард Улсын хэмжээнд нийт 28.599 гэмт хэрэг бүртгэгдсэний

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал Улсын хэмжээнд 2.926 буюу 9.3 хувиар, Улаанбаатар хотод 3.706 буюу 16.5 хувиар тус тус буурч, аймгуудад үйлдэгдсэн гэмт хэрэг 770 буюу 8.5 хувиар өсчээ.

Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл :

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, дээрэмдэх гэх мэт/ 16.950, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.072 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 13.3 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10.8 хувиар тус тус буурчээ. Энэ 2 бүлгийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 84.0 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 12.7 хувь нь согтуугаар, 3.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.9 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 79.7 хувь нь ажлын өдрүүдэд, 31.3 хувь нь шөнийн цагаар, 31.1 хувь нь гэр орон сууцанд, 19.1 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын 16 ба түүнээс дээш насны 10.000 хүн тутамд Улсын хэмжээнд 133, нийслэлд 192, орон нутагт 84 гэмт хэрэг ногдож байна.

Олон Улсын гэмт хэргийн түвшинг тодорхойлдог https://www.numbeo.com сайтад мэдээлснээр гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг дэлхийн 347 хотын жагсаалтанд Улаанбаатар хот 77 дугаарт бичигдсэн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 27.958 иргэн хохирсоноос, үүнээс 925 хүн нас барж, 7.399 хүн гэмтсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 96 буюу 11.6 хувиар өсч, гэмтсэн хүн 273 буюу 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 173.392.3 сая төгрөгийн хохирол учирснаас 33.760.8 сая төгрөг буюу 19.5 хувийг нөхөн төлүүлж, 5.383.3 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

Нийт 13.847 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны 1804 буюу 13.0 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувь, 1131 буюу 8.2 хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.1 хувиар тус тус өссөн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 12.266 буюу 88.5 хувийг хөдөлмөрийн насны хүмүүс, 7.416 буюу 53.5 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 1804 буюу 13 хувийг эмэгтэй хүн, 1131 буюу 8,2 хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байна.

Нийт 1.751.631 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 405.260 буюу 30.1 хувиар, 1.744.216 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 408.024 буюу 30.5 хувиар тус тус өссөн бөгөөд нийт зөрчлийн 93.2 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлж байна.

Улсын хэмжээнд 88.795 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.810 буюу 30.6 хувиар өссөн бөгөөд эрүүлжүүлэгдсэн хүний 64.016 буюу 72.2 хувь нь Улаанбаатар хотод, 24.779 буюу 27.8 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн байна.

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА


Сэтгэгдэл

Зочин [182.160.1.205] 2019-11-03 12:44:53

Дайн байлдаан болж байгаа улс орнууд шиг олон хүн амь насаа алдах юм!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.