“McDonalds”-ийн гүйцэтгэх захирал дотоод журам зөрчсөн шалтгаанаар огцорлоо

Ц.Анударь / Гадаад мэдээ

Түргэн хоолны дэлхийн томоохон сүлжээ McDonalds-ийн гүйцэтгэх захирал Стив Истбрүк дотоод журмаа зөрчиж, ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар ажлаа өгөхөөр болсныг тус компани ням гарагт зарлажээ.

McDonalds компанийн дотоод журманд менежэрүүдийг өөрийн шууд болон шууд бус удирдлагад ажилладаг хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог байна.

Истбрүк ажилтнуудaд хандаж бичсэн захидалдаа ийм харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээжээ. “Компанийн үнэт зүйлсийг хадгалах үүднээс би удирдах зөвлөлтэй санаа нийлж, явахаар боллоо” гэж тэр бичсэн байна.

2015 оноос хойш Истбрүк McDonalds компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Өчигдөр McDonalds компанийн төлөөлөн удирдах зөвлөл АНУ дахь салбарын захирал Крис Кемпжинскиг шинэ гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан байна.

“Истбрүк анх намайг McDonalds-т оруулж, сайн халамжлан хүмүүжүүлэгч болсон юм” гэж өмнөх гүйцэтгэх захиралдаа талархал илэрхийлсэн Кемпжински компанид огцом стратегийн шинэчлэл хийхгүй, ажил хэвийн үргэлжилнэ гэж амлажээ.

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.103] 2019-11-04 16:05:12

Дэлхий дээр хэдхэн хуудас байгаа биш. Яагаад монголын хэдхэн хуудас адилхан мэдээ олноор нийтэлдэг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.