Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

Aдмин / Хууль

Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндэс:

59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.

Дагаж мөрдөх хугацаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.

image


Сэтгэгдэл

зочин [203.91.112.130] 2019-11-04 06:42:32

Ер нь аймаг, нийслэл, сум дүүрэг нь Үндсэн хуулийн хүрээнд байгууллагддаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн НЭГЖ гэж хуулид заасан тул тэнд заавал нутгийн өөрийн удирдлага гэсэн давхар удирдлага байхгүй зөвхөн Төв засгийн газрын төлөөлөл буюу Засаг Дарга, түүний аппарат байхад хангалттай юм. Гэтэл ХОТ, тосгон нь Үндсэн хуулинд заасан Засаг захиргааны нэгж биш тул тэнд харин Нутгийн Өөрийн удирдлага байх шаардлагатай ба энэ удирдлага нь тэнд оршин суугчдын сайн дурын үндсэн дээр сонгуулиар, гэхдээ улс төрийн намын ямар ч оролцоогүйгээр байгуулагдах, ажиллах ёстой. Харин Засгийн газраас хэрэгтэй, шаардлагатай бас боломжтой гэж үзвэл Хот, Тосгоны удирдлагад буюу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Төр засгийн зарим эрх, үүргийг шилжүүлэн, хууль зөрчвөл буцаан авдаг болзолтойгоор эдлүүлэх боломжтой. Ж. нь татвар хураах гэх мэт

Зочин [202.126.89.20] 2019-11-04 06:22:44

Yooyo ,, hedhen yum oorchlood l bolooshdee, eronhiilogch parlamentaas, zasgiin gazraa eronhii said ooroo baiguulna bas parlamentaa taraah erhtei, songuuliin % togtoltsoo geh met


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.