“Snapchat” ашиглан гэмт этгээдийг барьжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Сан-Матео хотын цагдаагийн офицер Роберт Дэвис насанд хүрээгүй охин руу ёс бус зурвас бичсэн хэргээр баривчлагджээ. Сонирхолтой нь, уг цагдаагийн офицертой мессеж бичсэн хүн нь 20 настай, коллежийн оюутан залуу байжээ.

Итаны эмэгтэй найзуудын нэг нь олон жилийн өмнө, жаахан охин байхдаа насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн гаж зан үйл рүү уруу татдаг этгээдтэй учирч байсан тухайгаа ярьсан гэнэ. Энэ түүх Итаныг ихээхэн эмзэглүүлсэн тул тэрбээр дүрээ халхалсан гэмт этгээдийг олон нийтийн сүлжээнээс барихаар шийджээ.

Итан Snapchat-ийн хүйс сольдог филтерийг ашиглаж, өөрийнхөө зургийг 16 настай охин болгож хувиргасан байна. Үүний дараа тэрбээр болзооны аппликэйшн болох Тиндерт Эстер нэрээр хуурамч хаяг үүсгэж, удалгүй 40 настай эртэй танилцжээ. Тиндерт насанд хүрээгүй хүүхэд хаяг нээхийг зөвшөөрдөггүй тул Итан 19 настай хэмээн бүртгүүлсэн байжээ. Тэрбээр бодит амьдрал дээр 16 настай гэдгээ танилцсан хүндээ хэд хэдэн удаа сануулсан ч уг эр огт тоогоогүй гэнэ. Түүгээр ч үл барам 16 настай Эстер лүү "Өнөө орой хамт зугаацах уу" гэх утгатай зурвас илгээж байв. Итан үл таних эртэй 12 цагийн турш чаталсаны эцэст зурвасуудыг баримт болгон хадгалж, эл явдлыг Цахиурын хөндийн гэмт хэргийг таслан зогсоох байгууллагад мэдээлжээ.

Мөрдөн байцаах ажиллагааны үр дүнд Итаны харилцсан хүн Сан-Матео хотын цагдаагийн газрын ажилтан Роберт Дэвис гэгч байсныг тогтоож, баривчилсан байна. Түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй холбоо тогтоож, гэмт хэрэгт уруу татсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл

Osorjamaa [153.208.80.157] 2019-11-06 20:45:28

Medeegee anduurch tom tenegteed uiddag yumu yadgiin sheesnuud chini pizda haha.....

ЭРГҮҮ ТЭНЭГҮҮДЭД [183.81.171.2] 2019-11-05 10:01:49

ХАХА ХҮҮК ЯМАР ДЭЭРЭМЧИНГ УСТАГЧИХСАНЫГ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ,,ТЭНЭГҮҮДЭЭ ХҮҮКИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ЭЭ

зочин [202.131.229.246] 2019-11-05 09:07:25

ерөнхий сайдыг уг нь хэд хэд алхах байх гэж сансан нэгээс илүү алхсангүй

Санал [81.17.27.137] 2019-11-04 18:18:14

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддогдоо

Зочин [192.82.70.200] 2019-11-05 08:14:21

Ерөнхий сайдын мэргэжил гэж ямрын байсын. Тэгээд ч Хүрэлсүх шиг эр зориг гарган дээрэмчдийг устгах аавын хүү өнөөдөртөө алга даа.

Зочин [66.181.161.72] 2019-11-05 00:06:24

Bot ni medeegee anduurtsan chaajiisht

Зочин [66.181.183.174] 2019-11-04 20:50:30

Boot min taivshir. Kkk. Buh site-d ijil ium bicheed. Kkk


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.