Ашигт малтмалын нөөц ашиглахад давхар татвар тавих ёсгүй

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа гурван үндсэн асуудал хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Олон тооны Хятад иргэд манай улсад нууцаар зохион байгуулалттай бүлэглэн үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хуралдаанаар сонслоо. Учир нь энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор уршиг үр дагавар авчрах вэ гэдэг дээр онцгойлон анхаарч цаашид улс орныхоо эрх ашгийн тулд Үндэсний аюулгүй байдлын төлөө юу хийх ёстой вэ гэдэг дээр санал солилцсон. Харин ЦЕГ, ТЕГ–ын үйл ажиллагаанаас илэрсэн мэдээлэл дээр тулгуурлаж хэд хэдэн зүйл анхаарал татаж байгаа.

Нэгдүгээрт: Баривчилгааны үеэр маш олон зуун Хятад иргэд нэг газраас бөөнөөр нь жуулчны виз авсан асуудал анхаарлын төвд орж байна.

Хоёрдугаарт: Цахим сүлжээний ашиглалт хамгаалалт бидний хувьд хяналт шалгалт маш хангалтгүй байгааг илэрхийллээ.

Гуравдугаарт: Маш их хэмжээний бэлэн мөнгийг баривчилгааны үеэр хураагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь төгрөгөөр тооцоход 1.5 тэрбумд хүрэх хэмжээний мөнгийг хураасан байна. Энэ нь мөнгө угаах үйл ажиллагаа цахим сүлжээний бүлэглэлийн дор илт явагдаж байсан тухай асуудал хөндөгдөж байна. Энэ мэтчилэн хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа болон Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн хэргийг дахин давтан гаргахгүй байх тал дээр цаашид юу хийх ёстой тухай холбогдох байгууллагыг сонслоо. Яг үнэндээ энэ үйл ажиллагаа юуг илэрхийлж байгаа нь Монгол Улс үнэхээр хяналт сул, эзэнгүй улс орон болж ашиглагдсан байна гэдгийг хэн хүнгүй анхаарч, цаашид давтан гаргахгүй байх тал дээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалт эрх зүйн орчин шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг харууллаа.

Дараагийн асуудал бол 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг энэ долоо хоногт хэлэлцэгдэх гэж байгаатай холбоотойгоор төсөв хэрхэн батлагдсан тухай, сонгуульд чиглэсэн, улс төржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй төсөв болсон байна гэсэн байр сууриа АН илэрхийлсэн. Иймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-д 2020 оны төсвийн тухай дүгнэлтээ хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн төсвийн тухай дүгнэлтийн төслөө хэлэлцсэн байгаа.

Гурав дахь асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд тавьсан хоригийн тухай асуудлыг хэлэлцлээ. Үнэхээр хууль зөрчигдсөн байна уу гэдэг асуудал УИХ дээр үүссэн. Ардчилсан намын зөвлөл ажлын хэсэгт орж тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж яаралтай хурлаар хэлэлцэж, ялангуяа төсвийн үеэр энэ төсөв мөнгөтэй холбоотой асуудал гаргасан цэцийн шийдвэрийг анхааралтай судлан үзэж, өөрсдийн хувилбараа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ дээр давхар татвар олгогдсон нөхцөл байдал үүссэн учраас давхар татвар олгогдохгүй байх хувилбарыг сонгох нь зөв гэж үзсэн. Иймээс ажлын хэсэгт байгуулагдахад УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж, зөвлөлийн байр сууриа төлөөлөн оруулж, ажиллаад явна.

Мөн ҮХНӨ-тэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаагүй тухай өмнө нь мэдээлсэн. Энэ долоо хоногт ҮХНӨ-ийн асуудлаар АН-ын тавьсан зарчмын гурван байр сууриар ҮХНӨ-ийн зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж нэг тийш нь шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна. Манай зүгээс хуралдаанд оролцоход бэлэн, зарчмын гурван байр суурь хэвээрээ байгаа. МАН-ын бүлэг зөвшилцлийн ажлын хэсгээ яаралтай хуралдуулж, асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Хэрэв АН-ын саналуудыг хүлээн авбал бид цаашдаа гуравдугаар хэлэлцүүлэгт оролцоно, хэрэв зарчмын гурван байр суурь дээр зөвшилцөөгүй тохиолдолд бид гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурь хэвээрээ байгаа” гэв.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА

image

УИХ-ын гишүүн З.Нарантутяа: “Мэдээллийн аюулгүй байдлын асуудал бол Монгол Улсад хамгийн чухал асуудлуудын нэг болсон байна. Үндэсний хэмжээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар дөрвөн том бүлэг заалттай. Өнөөдрийн хувьд 800 Хятад иргэн орж ирээд энэ олон тоног төхөөрөмж, үүрэн холбооны операторуудын сим картыг ашиглаад санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа хийсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдлээ. Гэтэл яг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бичиг баримт дотор тусгагдсан байгаа эдгээр хүмүүсээс монгол төрийн ААН-ийн, хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг авах оролдлого байсан уу, үүнийг хэрхэн шалгаж байгаа тухай дорвитой мэдээлэл, хариулт алга байна. Тиймээс бид нар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын асуудлаа авч үзвэл хяналт шалгалт султай орчин байна гэх үйлдлийг бий болгочихоод цаашдаа яах тухай ажил хариуцсан мэргэжилтнүүд бодож орж ирээгүй байгаад харамсалтай байна. Энэ талаар хууль байхгүй, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг үндэсний зөвлөлийн байгууллага одоо л байгуулагдаж байна. Манай улсын нийт иргэдийн мэдээлэл хаана, хэнд ямар түвшинд ашиглагдах болзошгүй гэх судалгаа хомс байна. Тиймээс холбогдох байгууллагууд дор бүрнээ хариуцсан ажлаа өндөр түвшинд хийх шаардлагатай.

Өнгөрсөн долоо хоногт ҮХЦ-ээс гаргасан дүгнэлттэй холбогдуулаад Монгол Улсын 2020 оны төсвийг батлах гэж байгаа энэ цаг үед яаралтай авч хэрэгжүүлэх чухал арга хэмжээ бидний өмнө тулгараад байна. Манай улсын төсвийн дийлэнх хувь буюу тоон дүнгээр нэг их наяд 200-300 тэрбумын хоорондын орлогын эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бүрдүүлдэг. Гэтэл өнөөдөр энэ оны гуравдугаар сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн байна. Үүнийг хуулийн дагуу хуульд нийцүүлэхийн тулд энэ долоо хоногт УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу байнгын хороо хууль санаачилж яаралтай хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. АН-ын зөвлөлөөс АМНАТ-тай холбоотой өөрсдийн хувилбараа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байна.

Бид гуравдугаар сард ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа алдаа гаргасан байна. Ашигт малтмалын нөөцийн хөтөлбөрийг хэн төлөх вэ гэдгийг хэтэрхий хавтгайруулчихсан. Оновчтой зохицуулалт хийхгүй бол болохгүй.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн өмнөх зохицуулалтаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна” гэлээ.

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХОЁР ХУВААГДДАГ

АН-ын зөвлөлийн гишүүд сэтгүүчдийн асуултанд хариулт өглөө.

-2017 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль бий. Тус санд роялти төвлөрөөд явж байх ёстой гэж ойлгоод байгаа.

-Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуулиар роялти гэдэг нь 65 хувь нь улсын төсөвт, үлдсэн нь ирээдүй өв санд төвлөрдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хоёр хуваагддаг.

-ОУБС-ын өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх ёстой 700 сая ам.доллар Монгол Улсад орж ирээгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

- Монгол Улсын холбогдох дансандаа орж ирсэн үү гэдэг мэдээлэл надад байхгүй байна. Сангийн яамнаас мэдээллийг авсан дээр байх.

-800 орчим хятад иргэний визний зөвшөөрлийн хэдийг нь Хөх хотоос, хэдийг нь Эрээнээс олгосон юм бол. Энэ талаар мэдээлэл өгсөн болов уу?

-ГИХГ-аас ирсэн мэдээлэлд нийт 783 хятад иргэн гэсэн байсан. Үүнээс Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас жуулчны 30, бизнес ангиллаар 94 хүн виз авсан. Харин Хөх хот дахь Консулын газраас жуулчны ангиллаар 566, бизнесийн ангиллаар 48 виз авсан. Бээжин хотод суугаа Элчин сайдын яамнаас жуулчны ангиллаар 41, Хонконгийн Консулын газраас бизнесийн ангилаар дөрвөн виз тус тус авсан гэдэг мэдээлэл өгсөн. Засгийн газрын нэг тогтоол байдаг юм байна. Энэ тогтоолоор бүлэг жуулчдын визийн эндээс урилгагүйгээр өгдөг болчихсон. Энэ тогтоолын дагуу хоёр компани жуулчин оруулж ирье гэхээр нь л нийтээр нь олгочихсон хариуцлагагүй зүйл болсон юм байна.


Сэтгэгдэл

Монгол [66.181.181.72] 2019-11-07 08:40:58

Боовон толгойт, баарны эзэн, багануурын нүүрсний хулгайч , луйварчин Эрдэнэбат одоо болио. Чамаар заалгахгүй ард түмэн амар байя. Эрдэнээ та 2 хурдан алга бол.

zochin [103.212.119.26] 2019-11-06 02:35:10

ene hulgaichuud burl horlono

Зочин [103.87.255.74] 2019-11-05 23:35:06

hmm tiimuu teee balai yumdaa

Зочин [182.160.35.57] 2019-11-05 22:43:39

АН-нам гэж угаасаа ард түмнийг гуйлгачин байх ёстой гэдэг

ӨМТ [124.158.111.6] 2019-11-05 16:24:06

ХУУЛИЙН НЭРЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ: АШИГТ МАЛТМАЛ ОРСОН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС АВАХ ТАТВАР. ГЭЖ ОРУУЛАХ САНАЛТАЙ БАЙНА.

Abtoteeber [202.55.188.43] 2019-11-05 15:35:05

Er ni mungu ugaah ni uugeer zogsohui nuurs nuursnii teeber hj bgaa companyyd ugaaj bgaa tC bichig abah gej buun mungu tsatsaj abdag tegehui bol hyadatuud buru garin mungu tseber bolgoj chadahui ATUTub shalga buun$ ¥ bna

Зочин [192.82.70.200] 2019-11-05 14:50:08

Энэ АНус татвар төлөхгүй гэнэ, бас хужаа оруулж бужигнуулна ер нь яах гээд байнаа.

Зочин [119.40.99.30] 2019-11-05 11:52:46

Энэ бүсгүй ёстой л Нарны туяа шиг сайхан инээдэг юм байна. Хажууд нь байгаа эрэгтэй хүний харц болон царай нь нэг биш ээ

Зочин [103.212.116.111] 2019-11-06 00:00:55

Nara ooroo bicheed bna uu? Iim khudlaa avgai bidniig udirdana gekheer booljis khyrekh! Kharakh tsarainii l khodoonii chimeegyi tsarailsan Dulmaa bgazdee!

Зочин [66.181.161.65] 2019-11-05 10:57:02

Бид ард түмэн ажил хийгээд олсон орлогоосоо татвар төлдөг.Худалдаа наймаа хийж байгаа хүмүүс бараагаа өөрсдийн мөнгөөрөө худалдаж аваад цааш нь зараад олсон орлогоосоо татвар төлдөг .Үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс бараа матeриалаа худалдаж аваад бүтээгдхүүн хийгээд зарж олсон орлогоосоо татвар төлдөг Тэгэхээр ашигт малтмалыг худалдан аваад баяжуулан худалдаж байгаа аан-с яагаад татвар авах нь буруу гэж . Юм хийж орлого олдог бүхий л хүмүүс , аан-үүд бүгд л татвар төлөх байх гэж мунхаг би бодох юм.

Zochi [202.55.188.34] 2019-11-05 19:01:43

Zuv

Зочин [43.250.125.252] 2019-11-05 11:49:29

Чи үнэхээр мунхаг юм байна. Ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр ашгийн татвараа төлнө. Харин роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг дэлхийн бүх улс оронд ашигт малтмал олборлогч нэг удаа улсад төлдөг юм. Мөнгөн аяга хийдэг алт мөнгөний дархан тэгээд роялти төлбөр мөнгөн аяганаасаа төлөх болж байна уу чиний мунхаг бодлоор?

Зочин [202.126.89.3] 2019-11-05 11:30:04

Зөв бодож байна

АН [192.82.70.200] 2019-11-05 10:56:01

АН чинь Эрдэнэт, Ноён уул, Хөтөл, Заамар, Таван толгой гээд хамаг алт эрдэнэсийг маань дээрэмдсэн болохоор ашигт малтмалын татварыг тэглэх санаатай шүү.

Зочин [66.181.185.206] 2019-11-05 09:58:24

АН сонгуульд бэлдэж сошиал орчинд давалгаа vvсгэх зорилгоор оруулж ирсэн байх гээд шуугиад байсан энэ тухай яагаад таг болчихвоо??!!


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.