Байнгын хорооны хуралдаанаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд өнөөдөр энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийхдээ “Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна” гэсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ хоёр хүнээр туг тахиад өнгөрөх юм шиг байна. Яг үнэндээ Засгийн газрын үүрэг чухал. Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Саарал жагсаалтад орсон тохиолдолд ч хариуцсан сайд нар үүрэг хүлээдэг. Орны хүмүүс нь ямар хүн байна вэ. Дээрдүүлэх гээд дордуулдаг тохиолдол бий шүү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Банктай холбоотой зүйл байгаа л байх. Гэхдээ бид Төв банкны хуульд өөрчлөлт оруулаад хамтарсан зарчмаар ажилладаг болгосон нь авууштай. Яг хуулиараа өргөдлөө өгөөгүй. Гэтэл УИХ-ын дарга нь хариуцлага алдсан, өргөдлөө надад хэвлэлээр өгсөн гэж болох юм уу. Хуулийн дагуу шийдэх ёстой. Монголбанкны буруу байгаа юу, буруу байгаа. Арван хэдүүлээ суугаад харанхуй кноп дардаг бол зарчмын хувьд буруу. Банк санхүүгийн байгууллагын нөхдөд хариуцлага тооцдог юм байж, саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу гэж гарсан. Засгийн газраас өнөөдөр нэг ч хүн алга. Засгийн газарт хариуцлага тооцох уу, үгүй юу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш. Дарга өөрийнхөө бодлоор оруулж ирж байна. Та УИХ-ын даргын хувьд саарал жагсаалтад яагаад орсон, хэн оруулав гээд асуудлыг оруулж ирэхгүй байгаа юм бэ. Болохгүй байгаагаа яаж засъя гэж дүгнэж байгаа юм бэ. Ц.Нямдорж яагаад алдаа дутагдлаа хүлээгээд ажлаа өгөхгүй байгаа юм бэ. Бүгдэд нь нэг цаас байдаг. Тэр хүнийг ярьж чадахгүй, тойрч ярьдаг. Саарал жагсаалтад оруулахгүй байх талаар ажиллаагүй юм бэ. Монголбанкны Ерөнхийлөгч саарал жагсаалтад оруулахгүй байх талаар юу хийсэн, юуг хийж чадаагүйг асуумаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол Улс 2004 онд ФАТФ-д элссэн. 2017 оны долоодугаар сард манай улсыг саарал жагсаалтад орох эрсдэл үүссэнийг мэдэгдэж, даалгавар өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх гэж чадах ядахаараа хичээн ажилласан. 2017 онд Монгол Улсын 40 үзүүлэлтийн тал нь хангалтгүй байсан бол 2019 онд техникийн талын үзүүлэлтүүдээ өөд нь татсан гэсэн хариу гарсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Анх томилогдсон цагаас нь валютын ханшаас эхлээд хариуцлага ярьж эхэлсэн. Хариуцлагын асуудал дээр УИХ-ын даргатай санал нэгдэж байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.


Сэтгэгдэл

bilegt [202.126.88.59] 2019-11-06 00:49:55

Dawaasuren sain ajlllasan gej harj ba. Ene hun saaral jagsaaltand oryylsan bish shuu. Ta nar ch adilhan hariytslaga huleeh estoi. Hariytslagatai medegdel hiigeed ajlaa ogch ba ene hun. Ta nar bolon gishuud dynd ingej shydarga hun baihguiee alban tyshaal erh medeld zyyraldsan hylgaich nar bgaa. Dawaasuren shyarga hun gej helne. Zandanshatar ta ene hemjeenii huniig erguulen ajillyylaarai daa. Sain hunee halaad baihaar ajillah hun gui boloh ni. Dandaa hylgaich bolowsrolgui humuus ba.iim humuus yls orong ylam doroi yryydyylah ni hurelsuhiin zasgiin gazar neg l bush ee. Ta nar ch gesen medegdel hiigeed ajlaa ogooch chadahgui

Zojin [192.82.76.75] 2019-11-05 15:00:32

Gemgui tsarailsan hulgaich dald or

Зочин [66.181.181.128] 2019-11-05 12:10:37

гол хүнээсээ эхэлсэнгүй урт хар гар бас л ... батхүү алтжин нарын ар тал .. тэдний байранд амьдардаг хууль зүйн сайдтай улс юун саарал харын хард . төрд 40 50 сая долларын бараа шахдаг хуулйн сайдтай улс юун саарал харын хар... одоо сэтгүүлчдээс эхлээд өөрийнх нь эсрэс үг хэлсэн бүхнийг мөрдөж баыгаа тэр буг чөтгөрөөс бүү айцгаа тэр удахгүй ...

зочин [122.201.21.113] 2019-11-05 09:43:49

Монгол төр зүтгэсэн хүндээ халтай гэж, Даваасүрэнг хамт хулгай хийсэнгүй гэж л хариуцлага хүлээлгээд бгаамаа даа

Зочин [202.9.44.114] 2019-11-05 10:59:03

харин ч хулгайч наад чинь

Зочин [122.201.19.99] 2019-11-05 09:43:06

Нямдорж сайдыг ОГЦРУУЛААЧ ерөнхий ПОПЧИНООО

sywdaa [202.126.88.201] 2019-11-05 05:45:47

Dawaaduren orgodloo ooroo ogoogui gej bsan. Daigui ssin ajillssan gej harj bsan. Gishuud dynd cjini ajlaa hiij chadahgui humuus olon ba. Hariytslaga tootsoj bgaa bol adilhan baih heregtei. Gishuud ni ajliin chadamjgui humuus olon ba. Saaral jagsaaltand orloo gej ta nar ch hariytslaga huleeh l estoi bish uu. Ene 2huneer dairaad ongorch bgaa ni shydarga bys ba.

Зочин [202.21.99.226] 2019-11-05 06:44:37

Энэ нөхөр ажлаа хийж чадаагүй, Монкордын 3000 гаруй хүүхдийн мөнгийг хоршооныхонтой нийлж идчээд хариуцлагаас зугатаж өргөдөл өгч бгаа юмуу. Хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ

irgen [202.9.42.53] 2019-11-05 05:43:58

ene 2 nowshiig hurdan zailuul

zol [202.126.88.201] 2019-11-05 05:31:52

Ene 2huniig choloolj ta nar hariytsalagaas tsewer garah gej bgaa bol hydlaa gishuudiin dynd ajlas hiij chadahgui chadamjgui hylgaich nar olon ba. Ted naraasaa ehlej hariytsalaga tootsooch. Ajlaa gaihui jiij bsan humuusiig halah wum. Hyamdorj ajlaa ogoich olon ydaa uldej chadlaa. Huu ni elchin ssid bollo odoo wuy heregtei ba. Alban tyshaaltaigaa uhen hatan zyyraldah wum. Garsmjaw 10terbymiig toluul. Tatwariin mon idsen awgai ard tumen yadyy ediin zasag hind ued ih mongo. Zandanshatar dargaa

Эрд [202.126.88.194] 2019-11-05 04:52:46

Баярсайхан дарга бол томилогдсон өдрөөс валютын ханшийг өсгөсөн эх орны төлөө өчүүхэн ч сэтгэл байхгүй, хувиа бодсон новш үтэр түргэн огцоруул.

zochin [203.91.118.180] 2019-11-05 04:31:30

Mongol banknii erunkhiilugch ogtsor ard tumnii amidral doroi valiut usukhuur bukh yum dagaj usukhiig hezee boliulakh be

Зочин [182.160.34.116] 2019-11-05 04:24:55

Нямдоржийг огцруулаач ээ

зочин [103.26.193.180] 2019-11-05 04:13:49

Баярсайхан ажлаа өгөхгүй гоншигноод байх юм. Арилжааны банкуу даа удирдаж чадахгүй байна. Тэд найман шарга зэрэг олон газар хуйвалдаж долларын ханшийг өсгөж зөрүүгээр амьдарч байхад юу гэж ойлгох бэ. Вальютын зөрүүнээс иргэд дэндүү хохирч байна. Хиймлээр өсгөөд байна аа.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-11-05 04:12:13

ЭНЭ 2 ХҮНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСНӨӨР ХАРИУЦЛАГААС ТОМЧУУД МУЛТАРЧ БАЙГАА ЮМ ДАА. ЗҮЙ НЬ ХЗДХ-ИЙН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ САЙДТАНГУУД ОГЦРОХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. ОДОО ЖДҮ-ЧИДДЭЭ ТЭР УНДАРМААДАА ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.