Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боловсруулах үйлдвэрүүдэд татварын дарамт болохгүй гэж худлаа ярьсан

Ц.Анударь / Улстөр

Монголын баяжуулах үйлдвэрийн нэгдсэн холбооны төлөөлөл өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой мэдээллээр хэвлэлийн хурал хийв.

image

Шат, дамжлаг бүрт нь АМНАТ авах нь эрдэс баялгын салбарын хөгжлийг боомилсон бодлого

Хуульч С.Баярмаа: “2019 оны ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд, тухайн ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд шат дамжлаг бүрт нь АМНАТ төлдөг болгосон. Энэ нь эрдэс баялгын салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг боомилсон бодлого болсон гэж үзэж байна. Монгол улсад баяжуулах, боловсруулах үйлдвэр 39 байдаг. Энэ үйлдвэрүүдээс нэг үйлдвэрт л гэхэд 200-400 ажлын байр бий болно. Тэгэхээр нийт 8000-16000 мянган ажлын байр АМНАТ-аар байхгүй болох эрсдэл бий болчихоод байгаа.

image

Хэлэлцээгүй асуудлаараа шийдвэр гаргасан

2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны гуравдугаар сарын 26 хүртэл энэ асуудал нийтдээ найман удаагийн ээлжит бус хурлаар орсон. /Эдийн засгийн байнгын хорооны дөрөв, чуулганы дөрөв/. Гэтэл нийт 376 хуудас тэмдэглэл дээр нэг ч удаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авья гэж яригдаагүй. Зөвхөн Алтны рояалтиг 2.5 хувиар сунгах уу, 5 хувь болгох уу гэдэг асуудлыг 376 хуудас ярьсан. Гэтэл хууль батлахдаа “тусгай зөвшөөрөлтэй этгээд” гэдэг үгээ авчихсан. Энэ бол хэлэлцээгүй асуудлаараа шийдвэр гаргасан гэхэд хилсдэхгүй. Ингэхээр эрдэс баялгын салбарын бүх баяжуулах, боловсруулах үйлдвэр АМНАТ төлөх болчихож байгаа юм.” гэв.

Түүхий эдийг боловсруулж чадахгүй байдалд хүрчихээд байна

Ашигт малтмалын тухай хууль /АМТХ/-ийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосноор 2020 оны төсөв 1.3 их наядаар тасарна гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Мөн АМТХ-ийн өнгөрсөн гурван сарын өөрчлөлт аж ахуйн нэгжүүдэд огт дарамт болохгүй гэж мэдэгдсэн.

Харин түүний энэ мэдэгдлийг Уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос үгүйсгэж, "Сангийн сайд улс төржиж байна" гэв.

Тэд АМТХ-ийн өөрчлөлт нь олон аж ахуйн нэгжийг татварын дарамтанд оруулж, дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх, олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэнэ гэж үзэж байна. Учир нь АМНАТ-аас гадна давхар татварыг боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс авч байна. Ингэснээр төмрийн хүдэр боловсруулагчид л гэхэд ямар ч ашиггүй ажиллах нөхцөл бүрдэж байна гэлээ.

Аж, ахуйн нэгжүүд НӨАТ-ын буцаан олголт авдаг болохоос АМНАТ-тай огт холбоогүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ, АМНАТ-ийг андуурч, хольж ярьж байна гэлээ. Учир нь Сангийн сайд мэдээлэл хийхдээ боловсруулагч компаниуд татварын буцаан олголтоо авч байгаа учир ямар ч хохирол амсахгүй, ачаалал болохгүй гэж мэдэгдсэн.

Гэвч Аж, ахуйн нэгжүүд НӨАТ-ын буцаан олголт авдаг болохоос биш АМНАТ-тай огт холбоогүй ажээ. Харин АМНАТ-ыг авахдаа бүр давхардууж авах нөхцөл үүссэн гэж тэд үзэж байна. Тиймээс иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл хийж сонгуульд зориулсан төсвөө бүрдүүлэхийн тулд Аж Ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.42] 2019-11-09 06:17:19

АМНАТ төлөх хэрэгтэй. Газрын доорх баялаг өвөг дээдсээс үе дамжиж ирсэн ард түмний өмч мөн гэж үндсэн хуулиар баталгаажсан. Ардчиллын луйварчдын лиценц нэрээр өмчилж авсан газрын доорх баялгийг захиран зарцуулах эрх байхгүй.

Одоо болноо [122.201.22.195] 2019-11-09 04:37:31

Хүрэлбаатар сайд гэж жалга довны үзэлтэй хүн байна лээ дээ. Шаардлагатай газар орон тоо нэмэхгүй шүүхийн шийдвэрийн алдар спорт хороонд 32 бөхийн орон тоо ирэх онд нэмэхээр оруулж ирсэн дээ. Алдар спорт хороо нь увсын батсуурь аврага даргаар нь томилогдсон клуб шүү дээ.

зочин [202.9.43.10] 2019-11-09 04:08:52

Монголд ажиллаж буй боловсруулах үйлдвэр давхар татвар төлнө Хятатад бол төлөхгүй Өөрөөр хятадыг дэмжсэн бодлого

Зочин [43.242.243.224] 2019-11-09 02:55:17

Таны түлж буй нүүрсэнд АМНОТөлбөр 2,5 хувь орсон,Хужаануудыг монголын усаар угаагаад хаядалыг монголын хөрсөнд хаяаад авч явж байгаа тул 4,0 хувь төл гээд байгаа юм байлаа.2,5 хувь төлөөд авна гээд байгаа юм,.Татвараа төлөх ёстой.

Зочин [43.242.243.224] 2019-11-09 02:50:38

Авнаа татвараа Хүрэлбаатарыг дэмжиж байна!

Алтай [43.242.243.224] 2019-11-09 02:48:57

АМНОТ төлөх хэрэгтэй,Энэ тэтгэвэрийн хар авгай юу бэ? Энэ авгайн тэтгэвэрийн мөнгө гэдгийг ойлгодоггүй юм болов уу?Ядуу байж болох,харин хямдхан байж болохгүй,Хужаа нарын гар хөлүүд.Цалин тэтгэвэр нэм л гээд байдаг.Энэ жил цалин тэтгэвэр 8 иас дээш хувиар нэмэх мөнгө чинь! Хөлснийхөөн ичиж амьдар аа!

Зочин [202.9.45.121] 2019-11-09 02:21:20

АМНАТ тѳлнѳ шүү. Газрын бхялагыг ѳвѳг дээдэс минь хэдэн мянган жил хадгалж ирсэн хѳрѳнгѳ шүү. Улс орондоо тушаах татвараа тѳлж чадахгүй газрын хэвлий рүү бүү даыр

Зочин [103.111.68.3] 2019-11-08 01:21:08

ХӨЛСӨӨР МЭДЭЭЛЭЛ ХИЙГЧИД, ГАЗРЫН ХӨРСӨН ДООРХИ БАЯЛАГААС АРД ТҮМЭН ТАТВАРААС ӨӨР ЯМАР ЗАМААР ХҮРТЭХИЙГ ХЭЛЭЭЧ,,, МӨНГӨ ТӨЛВӨЛ ТӨРСӨН ОХИН ҮРЭЭ Ч ХУДАЛДАХААС БУЦАХГҮЙ НОВШНУУД.

Zochin [202.21.102.226] 2019-11-07 23:47:21

Энэ угаасаа худалч дөрвөд шд. Худалч эсвэл худалдагдсан. эсхүл ажилдаа тэнцэх чадавхигүй. Огцорвол таарна

Zochin [66.181.182.94] 2019-11-07 14:18:08

Garaadaas baraa avchiraad nuat bolon gaalia tuluud borluulalt hiihdee damjlaga burtee nuat tuluud l bgaa sh dee

Зочин [202.55.188.84] 2019-11-07 11:39:19

Новшнууд минь та нар хэрүүлч Энхболдоор халхавч хийж татвараас зайлсхийх эрх байхгүй шүү!!!!!!

Зочин [192.82.70.200] 2019-11-07 10:43:11

Амнат төлөх л болно. Хөлсний хэдийн ярьснаар больчихгүй шүү!

зочин [103.229.120.162] 2019-11-07 09:25:50

Адилхан л байна. Нэмүү Өртөгийн Албан татвар, Ашигт Малтмалын Нэмэгдсэн Албан Татвар Ялгаа юу байна.

Зочин [202.126.88.150] 2019-11-07 09:29:43

Юм унш. Мэдлэгээ дээшлүүл. Хүрэлбаатарын саналаар нүүрс түлж байгаа айл хүртэл АМНАТ төлхөөр болж байна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.