Барилгын талбайд гал түлсэн зөрчилд шийтгэл ногдууллаа

Aдмин / Хууль

2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэны гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 222 хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Р.Г барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдлоо. Энэ нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Р.Г-д торгууль ногдуулан барагдуулж, албан даалгавараар хугацаатай үүрэг өгч ажиллалаа


Сэтгэгдэл

b [66.181.168.8] 2019-11-08 03:31:49

Нийслэлийн шуурхай албаны төв штабын утас нь хэд юм бэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.