Увс аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газраас шинчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон 2018 онд Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар болон МУЗН-ийн хамтарсан ажлын хэсэг Увс аймагт энэ сарын 07-08-ны өдрүүдэд ажиллалаа.

image

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар зөвлөмж мэдээлэл өгч, аймгийн хэмжээнд тохиолддог болон тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийн тойм судалгааг боловсруулах, эрсдэлийг тодорхойлох, зөвлөмж гаргах зэрэг сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Мөн гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлон үр дүнг орон нутгийн удирдлага, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

image

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх сургалтад сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар болон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 67 ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Өрл [203.91.115.41] 2019-11-11 16:05:08

Үр дүн муутай ажил байх даа ОБЁГ т мэргэжилийн хүн байхгүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.