Монгол Улс хүчтэй Ерөнхий сайдтай байх хэрэгтэй

Л.Батцэнгэл / Улстөр

- Герман, Израйльд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь төрийн нэг номерын бодит эрхмэдэлтэн байдаг-

Монгол шиг парламентын засаглалтай улсад төрийн дэфакто тэргүүн зэргийн эрх мэдэлтэн бол Ерөнхий сайд байдаг гэж олонтаа сонсож байлаа. Гэвч, энэ нь Монголын улстөрийн амьдрал дээр анзаарч харахад бодит байдалд нийцэхгүй билэгдэл төдий зүйл болсон л доо. Ардчилсан намыг төр барьж байх үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан эрхмийн таалалд нийцэж, таашаалд өртсөнгүй гэж зургаан ч хүний нэр Ерөнхий сайдад нэр дэвшиж буцаагдаж байлаа. ТэгэхээрМонгол УлсадЕрөнхий сайд гэдэг төрийн гурван өндөрлөг гэдэг ойлголтынхоо хамгийн чадамжгүй, зүйрлэн хэлбэл парламент, Ерөнхийлөгч хоёртоо хантайртал хазаарлуулж чөдөрлүүлсэн хүлэг морьтой төстэй санагдахгүй байна гэж үү? Уг нь гүйцэтгэх засаглал хүчтэй байж байж улс орны хөгжил урагшлах учиртай юм шиг төсөөлөгдөх юм. Ямар ч эрх мэдэлгүй гүйцэтгэх засаглал гэдэг хөдөлгүүрийг нь тавиагүй хөлөг онгоц ч юм уу, удирдах капитангүй мананд төөрсөн усан онгоц шиг л санагдах юм. Герман, Израйль гэх мэт улсыг харъя л даа. Бүгд манайтай адилхан Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн байдаг. Гэвч төрийн тэргүүний үүрэг оролцоо маш бага. Хэдэн цөөхөн том үүрэгтэй.

Ерөнхийдөө бол эв нэгдэл, үндэсний үзэл санааны илэрхийлэл болж байдаг.Жирийн үед Анжела Меркель, Нэтаньяхү гэсэн Гүйцэтгэх засгийн тэргүүн Ерөнхий сайд нь төрийн нэг номерын бодит эрхмэдэлтэн байдаг шүү дээ.Ерөнхий сайд парламенттай хэл амаа олж чадахгүйд хүрвэл шууд ерөнхий сонгууль зарлачих эрхтэй. Энэ үед харин Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Ерөнхийлөгч онцгой тохиолдолд биш л бол шийдвэрт нь хориг огт тавьдаггүй.Энэ бол парламентын засаглалын тулгуур зарчмуудын нэг. Гүйцэтгэх засаг нь парламенттайгаа эн тэнцүү эрхмэдэлтэй байх гэдэг төрийн эрхмэдлийн хуваарилалтын үндсэн зарчмыг ийм хатуу зарчмаар бий болгодог.Төр гэдэг нэг л толгойтой байх ёстой. Тэр нь Ерөнхий сайд байдаг.Ер нь бол гүйцэтгэх засгийн эрхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хувааж өгсөн хэлбэр шүү дээ. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилох эрхтэй. Парламентыг тараах Ерөнхий сайдын шийдвэрийг баталгаажуулна. Харин Ерөнхийлөгчийн эрхмэдлийг хязгаарлах үүднээс түүнийг парламентаас сонгодог.Ийм л зарчимтай юм билээ.

“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” сэдвээр болсон хэлэлцүүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь, хүчтэй Ерөнхий сайдтай байх юм сан гэсэн туйлын хүслэнгийн илэрхийлэл байсан. Харин манай улстөрийн хүрээнийхэн үүнийг ямархан байдлаар хүлээж авсан нь тодорхойгүй. “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр Ерөнхийлөгчийн байр суурь ийм байсныг санаж буй биз ээ. Тэрээр “Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмлэлд үндэслэсэн бодлого юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж байгаа тул олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар товчхон тайлбар өгье. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэрхэн бүрдэхийг, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг тодорхой заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг.Энэ дүгнэлт ортой, ортой төдийгүй бодитой гэдгийг Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ.Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж буй юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагыг шинээр байгуулах шаардлага нь дээр дурдсантай зарчмын хувьд ижил бөгөөд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллагад хүргүүлж Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцэж буй эсэхийг дүгнүүлэх нэг шат нэмэх зорилготой юм.

Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигддог, бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцордог зэрэг зүй ёсны болоод зүй бус нөхцөл байдал нь тогтвортой хөгжлийн бодлого бүрэн алдагдахад хүргэснийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт тавьдаг, Засгийн газруудад туслалцаа үзүүлдэг, хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянан шалгах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Улсын Их Хуралд тусалдаг хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын дэргэд байгуулж, ажиллуулах нь оновчтой шийдэл гэж үзэж байна.

Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулах шаардлага оруулж ирж буй нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төслийн “төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглох” тухай зохицуулалтыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно. Амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаа”-гаа илэрхийлж байсан билээ. Энэ бүхнээс харахад хүчтэй эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай байхгүйгээр улсын хөгжил урагшлахгүй гэдэг нь анзаарагдаж байгаа юм. Монгол Улсад хүчтэй Ерөнхий сайдтай болох шаардлага яг өнөөдөр тулгараад байгааг ард олон хэлсээр, хүссээр байгаа билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:35:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:35:57

Монгол [192.82.74.75] 2019-11-15 08:07:21

МОНГОЛЫН БҮХ МУУ БОЛСОН МУУХАЙ ЮМАНД ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ОРООЛОН ХАМААТАЙ. САЙХАНБИЛЭГ ГЭХЭД ТЭР ДУРААРАА АВИРЛАЖ УИХ-ДАА ХЭЛЭХГҮЙ ДУБАЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН, ЭРДЭНЭТИЙГ ХУЙВАЛДААН ХИЙЖ 49 ХУВИЙГ САЙНДАА АВЧИРСАН МЭТ ЯРИАД БАЙГАА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛД АВТАЖ УИХ- Д ХЭЛЭЛЦҮҮЛЭЛГҮЙ ТОМ ТОЛГОЙ ГАРГАЖ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА. ЭНЭ БОЛОХГҮЙ. САЙХАНБИЛЭГТ ЗОХИХ 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ӨГЧ ЯЛЫН ХӨДӨЛМӨРИЙГ БИЕЧЛЭН ХИЙЛГЭХ, ЯЛТАНЫ ХООЛООР ХООЛЛОХ, ЯЛТАНУУДТАЙ ЦУГ НЭГ ОРЧИНД ХОРИХ ХЭРЭГТЭЙ. С.БАЯР, БАЯРЦОГТ, БАТ- ҮҮЛ НАРЫГ МӨН ЯЛГААГҮЙ ХОРИХ ХЭРЭГТЭЙ. ГОЛ ЭТГЭЭД ЦАХИАГИЙН ТАРВАГАНЫ НҮХЭНД ӨЛГИЙТЭЙ БАЙХДАА БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ ЭЛБЭГДОРЖ, ТҮҮНИЙ ХАМСААТАН П.ЦАГААН НАРЫГ 20 ЖИЛЭЭР ЯЛЛАЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ, АХ ДҮҮ ХАМААТАН ҮР ХҮҮХДИЙГ НЬ ТӨРИЙН ХЯНАЛТАНД АВЧ ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХ НЬ БИЕ ХӨДӨЛМӨРИЙН ОРЛОГООР АМЬДРУУЛАХ ШИЙТГЭЛ ОНООЖ МОНГОЛ ТҮМНИЙ СЭТГЭХҮЙД НӨЛӨӨЛӨХ ЯЛ ӨГВӨЛ МОНГОЛ НОМХОРЧ ХӨГЖЛИЙН ЗАМДАА ОРНО.

сахнэж [202.179.26.176] 2019-11-14 18:08:09

хүрэлсүх хэзээч эрх мэдэл авсанч хийж чадахгүй үнэхээр хүчтэй ерөнхий сайд юм бол одоо хурдхан ждү чид болон хууль зөрчигчдөөс салах хэрэгтэй үүнийг хийж чадахгүй байж талбай дээр нэг хүүхэн дээр очиж өөрийгөө рекламаад хэрэггүй доод хариуцдаг хүндээ үүрэг өгөөд гүйцээ биздээ,газар бүрт очиж тууз хайчилаад бүх хурал зөвөгөөнийг эвээлдээ хийсэн гээд ёстой чавганцийн ажил хийж бн,

Zochin [172.58.45.11] 2019-11-14 02:01:53

Tom erhtentei sain bulj chaddagaar n uu? Huchtei bulchintai n uu? Hundiin orgoltiin h n uu ! Tom tomsogteigeer n uu? Todruulj shalgaruulaltaa zarlaachee

MGL [66.181.161.42] 2019-11-13 22:38:23

MGL-CHUUD EZENT GUREN BII BOLGOJ TORT ULSAA BAIGUULJ BAISAN ULS.BUSDIIG DUURIAJ BUSDIIN ALDAAG DAVTAH YOSGUI.SOTSIALIST NIIGEMD GANTS NAM ODOO HOYOR NAM NOYOLJ BNA.YALGAA BARAG L ALGA.NAM GEDEG UZEL BODLOOR EVLELDEN NEGDSEN BULEGLEL.MANAIH SHIG JALGA DOVNII UZELTE ULSAD BULEGLEL HEREGGUI,BIYE NI BISH UHAAN NI HOGJSON, OIRIIG HARJ OIMSONDOO HIIDEG BISH,HOLIIG HARJ HUN ARDAA GESEN, AMIN HUVIIN ASHGAA EHEND BISH ARD TUMEN EH ORNIIHOO ERH ASHGIIG EHEND TAVISAN HUN CHANAR MON CHANARTAI BIYE DAASAN EH ORONCHID HEREGTEI.BULEGLELIINHEN BISH!!!

АРД [66.181.187.192] 2019-11-13 21:17:24

Манай монголчуудын сэтгэл зүй ямар сонин болчихсон юм бэ дээ,,Ойрын 10 жилд байгаагүй ашигт малтмалын үнэ өндөр байгаа,ОУВС гаас тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлж байгаа нөхцөлд Энэ засаг улс орныг яаж хямраадагийг бид нар энэ жилээс болон дараа жилүүдэд үзэж амсах болно оо,,Сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг,Бусдад таалагдах гэж ажил хийдэг хүмүүсээр Төрөө удирдуулах ч дээ

Зочин [66.181.185.206] 2019-11-13 20:35:15

Хvрэлсvх шиг ЕС байгаа vед эрх мэдлийг егч болж л бн!! Харин Элбэгдорж шиг хvн гараад ирэхээр беен гамшиг зовлон болно биздээ!!??Улсын бvх алтыг гадаад шилжvvлчихээд гараад явчихвал бид яаж ч чадку

Zochin [39.154.239.105] 2019-11-13 20:31:34

Erunkhiilugc n erunkhii saidaa tomilno gej uy baikh ve?Barag huu hinaaraa deer.

zochin [59.153.113.42] 2019-11-13 20:02:15

hurelsuh shug erenhii said baival boljl bna

Зочин [202.179.26.178] 2019-11-13 18:55:34

ХҮРЭЛСҮХ ШИГ МЭНГЭТЭЙ ӨВГӨНД БӨЛДӨГДҮҮЛСЭН АМЬТАНД ИХ ЭРХ МЭДЭЛ ОЧВОЛ ЯАХ БОЛ. НО ИХТЭЙ МИЕЭ, ЭБИ, ХҮРЭЛСҮХ, ЖЕНКО ШИГ АМЬТАДЫГ БӨЛДӨГДӨХ АМЬТАД ЭНЭ НАМ НЭРТЭЙ ХУЛГАЙН БҮЛГҮҮДЭД ИХ БИЙ БАЙХ. ЕР НЬ ЗӨВ БОЛИЙ ГЭВЭЛ БҮХ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ЭНЭ НАМУУДАД ХАРЬЯАЛАЛТАЙ, ХАМААРАЛТАЙ БАЙСАН БҮХ ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ БАГА ЗЭРЭГ НААШТАЙ ҮР ДҮН ГАРАХ БАЙХ. ОДООГИЙН ЭНЭ БАЙГАА АМЬТАДААС ХЭН НЭГЭНД НЬ ИХ ЭРХ МЭДЭЛ ӨГВӨЛ ЗҮГЭЭР Л ШУУД УТГААРАА МОНГОЛЫГ ХЭР ТААРСАН ҮНЭЭР ЗАРЧИХААД НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР ХЭВТЭЖ БАЙХ БИЗ

PUNCH [153.208.80.157] 2019-11-13 18:02:49

Erunhii Said bol huchtei, uhaalag, eh oronch uzeltei l bh heregtei, ajil eroosoo hiihgui bgaa said nariigaa, zasgiin gazriin bolon MAH-iin gishuudee shuud shaagaad unagaadag bh heregtei, yag Bayarsaihan pizda-g shaadag shig shanaa uguh heregtei, bolohgui bol eruug ni huga shaa muu teneg pizdakuudiin!!!!!.....

jinhene hychtei erenhii said heregtei baina! [148.60.92.227] 2019-11-13 18:02:48

Hychtei erenhii said heregtei ni ynen!gebch Mongoliin niigem ediin zasagiin orchin chadbartai hyn bygd olgiorhiin bair syyrind bygd bye byendee barizaalagdsan haisaa ch hedlej chadahgyi luibarchid bolj gyichjee!!iimees hychtei erenhii sid baihgyi gej eneegiin tenemel yhaantnyyd maani dongodoj baina!tedniiheer bol tiim baij dee!!gebch hyn terlehten bainga hegjij eerchilegdej baidagiin hyyliar erhbis negiig haij ereh l baih!!!!

иргэн [202.55.191.194] 2019-11-13 17:26:20

medee.mn -ч Ерөнхий сайдыг янз янзаар сумлаж байна даа. тэгж байгаад нэг сайхан хөнтрөх бий дээ. бяртай чадалтай зоригтой ер нь бяр байхад ухаанаар ч яадагийн, ухаантай хүмүүс дэмий, манай еөк шиг биеийн бөх нь дээр ч гэх шиг. хүн төрөлхтний хөгжлийн эсрэг зүй тогтолт яриад л, тэрэнд нь хэсэг эртний хүмүүс нь баясаад л.

Зочин [124.158.111.6] 2019-11-13 16:42:25

Манай ЕС хүчтэйдээ орох болуу яаах бол.

ок [103.57.94.204] 2019-11-13 16:29:08

тэгүүл үндсэн хуулиндаа, наад сайдуудаа томилдог эрх мэдлийн 100 хувь өгөөч, дараа нь ямар нэг юм болуул хариуцлагаа өөрөө хүлээдэг болно шдээ, одоо болохоор баахан идэж уусан сайд нарыг нь УИХ томилдог болохоор хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй байна шдээ, хүч мүч гэж лоозон яриж байхаар, зүгээр эрх мэдлийн өгөөд хариуцлагын бас хүлээлгээч, Шалчигнаж явсаар байтал 30н жил боллоо, парламентийн засаглалттай бол нэг намд нэг л микропон өгөөд манай нам байр суурьтай гээд нэг л хэлчихэж байгаач, 76 л уулаа камер харахааар тэнэгтээд байхын, тэгээд энэ УИХ гишүүд нь уншиж судална гэж байхгүй юм, яадаж байхад доод туслахуудаа боловсролтой юм уншидэг 2,3н хэл дээрээ харьцуулалт хийж судалгаа хийдэг хүмүүсийг сонгооч, ийм дампуу болохоороо дампуу хуулиуд гараад улс эх орон чинь дампуураад байна аан

Зочин [202.179.26.70] 2019-11-13 14:51:16

Эрх мэдэл нь хүчтэй байхаар тогтоогдсон бас хувь хүн нь өөрөө хүчтэй ерөнхий сайд хэрэгтэй.Хүрэлсүх шиг хүчтэй хүн юу хийж чаддагийг одоо л харуулж байна.Сүүлийн 2О-иод жил бахиралдаад шийдэж чадаагүй утааг шийдвэрлэхээр зарчмын өөр сонголтыг хийгээд хэрэгжүүлж байгааг харж байна уу.Шахмал түлшээр Улаанбаатарыг хангана жигдлүүлнэ гэдэг хүчтэй зоримог хүний хийх ажил байна.Өмнөх жилүүдэд бүтэн жил гонгиноод хэдэн тербумаар зараад бах байдгаараа хахаж цацаж байсан даа.

Zochin [66.181.161.14] 2019-11-13 14:47:07

Заваан юмнуудаа дэмжүүлэх гарч ирсэн болохоор шударга шийдэхээр өөрөө уначих гээд хэцүү юм даа. 60 тэр бум өөр зөндөө хэрэг шийдэх хэрэгтэй бна даа

Зочин [202.9.43.217] 2019-11-13 14:04:23

Эх оронч ерөнхий сайд гээч

Зочин [202.126.88.225] 2019-11-13 13:37:49

huchtei gene uu hahaha GARIDHUUGIIN HUUG SALHILUULAN TSOHIHIIG HUCHTEI ERONHII SAID GEH UU UHNAAS UHAAN ER SAID HIIH HICH GARAHGUI UHAAN BURCH GARAHGUI HUDLAA POPROOD

Зочин [202.131.227.51] 2019-11-13 13:08:44

ойрын 10 н жилдээ Хүүкээс өөр хүн гарахгүй биз дээ

Зочин [49.0.218.181] 2019-11-13 12:58:21

Huchtei geed S. Bayar shig Ard irgediig buudah bish shuu Dee. Ene bol jinhene daranguilal. Mongol uls iluu ih hiih ouynlag bh bas ES hugatsaa heregtei,,,hereg huuchirdgui ,,,,

Зочин [182.160.32.152] 2019-11-13 12:15:41

xaxa мөрөөд чингис хаан мэднэ яахыг

Түүхч [64.119.18.70] 2019-11-13 11:30:10

Бид Герман биш ,Израйл бол бүүрч биш шүү.Энэ 2 улс бол Америкаас бүрэн хамааралтай улс төрийн хувьд бүрэн тусгаар тогтнолоо одоо хүртэл олж авч чадаагүй улсууд шүү.Бат-Үүл шиг очиж үзээгүй байж тэнд тийм байдаг гээд л элэг хөшөөх юм байналдаа энэ мэдэмхийрэгч.

Зочин [66.181.161.43] 2019-11-13 17:59:39

яг үнэн, 2р дайн гээч юмаар төмсөгдүүлчихсэн улсууд шд, харин ард иргэд нь ухамсартай тулдаа хөгжилд чөдөр болох юм багатай, түүнээс нетаняау меркел хоёрын гавъяа байхгүй

alan hydagch adgiin teneg Bat-yyl haraal idmer gej?.... [148.60.92.227] 2019-11-13 17:59:01

muu abilgagch Bat-yyliig hen geed baigaa yum be?ta nar!!!abilgagch adgiin saar hynii aminii heregten alan hyadagch zailt hyyramch hynasgyi ablgagchiig mandyylah gej neg egyylberch syrgalyylaj bolohgyi ee!!odoo gychin jil engerchee!Mongol muhardald orood bna!yunii chini ardchilal be?lalay tolgoinuud aaa!!!myysain hyyramch ardchilsan ner barisan hylgaichidaas Mongoliin ard tymen salah chag ni bolson biz dee!!!!ataat taban tenger mini?............

Зочин [202.126.89.19] 2019-11-13 11:55:06

яг үнэн үг

Зочин [202.179.25.139] 2019-11-13 11:20:44

Ухаалаг еронхий сауд л хэрэгтэй байна даа

иргэн [202.55.191.194] 2019-11-13 11:00:58

ер нь хүрэлсүхдээ ч биш. хүнээ гаргаж ирж байгаа системдээ л байна л даа. жирийн иргэн бие дааж дэвшээд явах боломжгүй, заавал намын бүлэг нтрээс гээд л. өөрсдийнхөө шавхайн дундуур хутгалдуулж байж дээш нь шавхайтай нөхрийг явуулах тэр шавхайгаар нь барьцаалж өөрсдөө илүү их шавхай тарих гээд л

Зочин [202.131.227.51] 2019-11-13 10:56:24

хүрэлсүхээс өөр хүн гарахгүй ээ

зочин [103.242.44.80] 2019-11-13 10:47:01

Хүрэлсүхээс хүчтэй ерөнхий сайд бидэнд олдохгүй байх даа

Зочин [122.201.19.99] 2019-11-13 10:10:34

Хүрэлсүх одоо хоосон ам шалдан гуя болжээ 60-тэрбумын хамсаатан Баатаржав хурандааг дагаал далдагнаал попроол байхын ичиг

Зочин [192.82.74.92] 2019-11-13 09:50:00

Резинэн сэлэм

зочин [202.131.229.246] 2019-11-13 09:18:11

монгол улсын парламент өнөөдөр яг л алтанд шунсан нинжа нар шиг харагдаж тэр загвараар ажиллаж байна

Зочин [122.201.24.57] 2019-11-13 09:18:08

тэр нэрлээд байгаа гадаад орнууд чинь шал өөр ш дээ.ард түмэн нь эв нэгдэлтэй маш ухаалаг хүмүүс гээ биз дээ..манайх чинь өөр ш дээ.бөөн атаа чөтөө амиа бодсон бэртэгчин хүмүүс ш дээ. хөө.Улс нь 30 жил дамбуурч байхад инээгээд дэмжээд байдаг ард түмэн дээ.....нэг сайд нь даам гараад байвал харин яах бол доо.

Зочин [202.126.88.202] 2019-11-13 09:11:52

Хүрэлсүх л эр зориг гарган байж Монгол улсыг маань тэр чигээр нь хуйвалдан дээрэмдсэн Элбэгдорж, Миеэ. Энхболд нар болон АН -ын луйварчдыг тас цохин зайлуулж улсаа ирээдүйтэй болгосон. Одоо өөр зоригтой аавын хүү одоохон доо тодроогүй л байна даа. Дээрэмчид их өшрөн хонзогнож байгаа тул тун сэрэмжтэй байх хэрэгтэй дээ.

Зочин [122.201.24.57] 2019-11-13 09:19:55

тэр үнэн байх шүү

Ганболд [202.131.225.197] 2019-11-13 09:14:55

ҮНЭН

Зочин [192.82.65.160] 2019-11-13 08:57:47

Цалингаараа амьдардаг л ерөнхий сайдтай болох хэрэгтэй

Зочин [172.58.139.21] 2019-11-13 08:54:22

Estoi l hureleer tsutgasan selem ayatai haliramtgai zaluu baijee yu yu geed bultreed bailaadaa neg ch hulgaichtai hariutslaga tootsoogui songuuli dohohoor 1-2 hereg prokurort shiljuulsen jujig taviad suuj baidag aimhai bertegchin yumdaa

Зочин [202.9.43.217] 2019-11-13 08:53:10

Хүчтэй ерөнхий сайд гарахгүй байхөө

Зочин [64.119.22.219] 2019-11-13 08:10:08

ХУРЭЛСУХ ИРГУЙ СЭЛЭМ ЯРЬСАН ДОЛДОЙ. ХУЧТЭЙ ЕРОНХИЙ САЙДТАЙ БАЙХ ХУУЛЬ ЭНЭ ХУНД Л ЛАВ ХУРЦДАНА

Зочин [202.131.225.197] 2019-11-13 09:15:33

Чамаас эхлээд СААД ОЛОН байна даа...


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.