Шалгалтаар дөрвөн гуанзны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоолоо

Aдмин / Гадаад мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 04/387 тоот удирдамжийн дагуу “Тирлик” захад үйл ажиллагаа явуулдаг мах худалдан борлуулдаг 9 цэгийн 31 худалдагч, хүнсний ногоо худалдан борлуулдаг 18 дэлгүүр, 10 гуанзны үйл ажиллагаанд холбогдох хяналтын улсын байцаагч нар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар орон байрны өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй, гар угаах нөхцөл бүрдээгүй, орон байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэн 4 гуанзны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, зөрчил гаргасан 5 гуанзны эздийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 700,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажилласан.


Мөн шалгалтын явцад зөрчил, дутагдал гаргасан мах, ногоо худалдан борлуулдаг худалдааны 10 дэлгүүрт улсын байцаагчийн хамтарсан 5 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:02:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:02:48

Zochin [202.126.89.12] 2019-11-21 15:40:07

Zurchliin arilgah arga zamiig ni zaagaach. , uil ajillagaag ni haahaar neg biznes erhleh gesen hunii zorgiig ni mohooj dampuurah ehlel tavigdana .

guanz [202.126.89.24] 2019-11-21 13:57:29

Oo baixgui.Garaad sheene. Gar ugaaltuur baixgui.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.