Л.Од-Сэр: Малын махыг экспортлох зах зээлийг чөлөөтэй тавиад өгвөл малчдын орлого эрс нэмэгдэнэ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Энэ өвөл улсын хэмжээнд 67,6 сая мал өвөлжинө гэж ХХААХҮЯ мэдэгдсэн. Харин нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрчихсэн. Өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй байгаа тухай “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Од-Сэр “Малынхаа махыг боловсруулж, 8000-9000 төгрөгийн үнэтэйгээр экспортлох зах зээлийг чөлөөтэй тавиад өгвөл малчдын орлого эрс нэмэгдэнэ. Бэлчээр сүйтгэж буй малаа зарах гэхээр борлуулах газар нь байхгүй байна” гэлээ. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ нь өнгөрсөн 2018 онд байгуулагдаж, энэ оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа ажээ. Тус ТББ-ын зорилго нь малчид хоёр, гурван мянган мал дагаж явах бус цөөн чанартай малынхаа түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж амьжиргаагаа сайжруулж, чинээлэг малчин болох явдал юм. Ер нь Монгол Улсын нийт 169 мянган малчин өрхийн амьжиргааны асуудлыг сайжруулж, ядуурлаас гарах, бэлчээрээ хамгаалах, махны чанараа сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ ч хэлсэн.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ХОНИНЫ АРЬС ҮНЭГҮЙДЭЖ, ШАТААЖ УСТГАЖ БАЙНА

“Дөрвөн алтан бэрс” малчдын холбооны тэргүүн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын мянгат малчин П.Тамир “Монгол Улсын малчид мал сүргээ өсгөн үржүүлж, 65-70 сая толгойд хүргэжээ. Ажлаа ч сайн хийсэн байна. Мал аж ахуйн салбар Монгол орны эдийн засгийн нэг тулгуур гэж яригддаг. Гэтэл өнөөдөр бид багахан хэмжээний малынхаа махыг гадаадад гаргаж, тодорхой шалтгаан ярьж, квот тогтоож байна. Малын үнэ, түүхий эдийнх нь үнэ унаж байна. Монголын мал аж ахуйн салбар бол амьд үйлдвэр. Амьд үйлдвэрээс гарсан мах, ноос ноолуур, арьсаа ашиглан нэмүү өртөг шингээж, дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулдаг болмоор байна. Гэтэл манай улс дотоодын хэрэгцээндээ 10-15 сая мал нядалж, бойнд орох ёстой. Үүний ихэнх тоо толгойг хонь эзэлдэг. Сүүлийн хоёр жил хонины арьс үнэгүйдэж, шатааж устгаж байна. Үхрийн арьс дөрөвхөн мянга, адууны арьс дэл, сүүлтэйгээ 7-10 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл холбогдох салбар яамнаас ямар ч арга хэмжээ авдаггүй. Засгийн газраас олон улсад малынхаа мах, түүхий эдийг экспортлох тал дээр дорвитой ажил хийхгүй байна. Одоо эхнээсээ малчид Япон, Солонгос явж ажилладаг болж байна. Монгол малчин монголоороо байж чанартай мах үйлдвэрлэснээр дэлхийн зах зээлд үнэтэй худалдаалах чиглэл рүү явах ёстой” гэв.

Ер нь махны үнийг бодитойгоор өсгөдөг газрууд бол зах, супермаркет, дэлгүүрүүд байдаг. Хотын төвийн худалдааны төвд мах 10 мянган төгрөгийн үнэтэй байхад малчид нэг кг махаа 4000-5000 төгрөгийн л үнэтэй борлуулж байгаа. Жишээлбэл, 2020 оны төсөв дээр 3.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр тавигдчихсан. Тэр нь тойрог тойрогт хуваагдан, сонгуулийн мөнгөнд зарцуулагдахаар төсөвлөгдчихөөд байна. Гэтэл ядуу амьдарч байгаа малчид буюу төрийн албан хаагчийнхаа цалинг нэг дахин нэмэх боломжтой байна. Иймэрхүү шударга зүйлийг иргэд шаардах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.79] 2019-11-27 14:08:10

Хэдэн хятадын амаар ярьж байна даа энэ малчид

Zochin [202.179.31.36] 2019-11-22 10:48:30

Dotooddoo mahni une undurt hurgej homsdol uusgej gadaadad exportloh shaardlagagui. Gadagsh exportloh zuvshuurul neegdenguut dotoodiin zah zeeld mah hovordoj une tengert haddag. Mongol Uls 70 saya maltai baij hotiin irged kg mahiig 10-15 myangaar avch heregleh zuv uu. Mahaa zuvhun uursduu idsen ni deer.

Зочин [202.9.44.109] 2019-11-22 10:19:06

Монгол Улсын бодлого гэж байдаг шүү. 70 сая тал Хятадын нэг сарын хэрэглээгч хангамж чадахгүй шүү дээ Монголынхоо зах зээлийн жилийн 4 улиралд бүрэн хангамж чадахгүй байгаа шүү дээ. Улаанбаатарчууд мах үнэд орохоор тахианы мах авч байгаа Монголын малын махны 30 хувийг танхианы мах эзэсэн гэдэг судалгаа байгаа шүү дээ

зочин [202.126.89.206] 2019-11-22 10:12:19

малчдаас татвар, НДШ-ийг нь хураах ёстой. тэгвэл малчид дээрх бүгдийг төлөх гээд малаа эргэлтэнд оруулснаар махны үнэ ч зах зээлийн зарчмаараа бууна тэгээгүйгээс болоод малчид мах авбал ав авахгүй бол зарах шаардлага байгүй гээд махны үнийг өндөр байлгаад байна. тэдэнд элдэв орлого хэрэггүй өөрсдийн хэрэгцээ нь илүүдээд зөвхөн мал махыг яаж үнэтэй байлгах гээд зах зээлд мах гаргах сонирхолгүй байгаа нь 60 сая малтай монгол хамгийн үнэтэй мах идэж байна.

zochin [150.129.141.155] 2019-11-22 09:00:15

өвөлжилт хүндрээд , бэлчээрийн даац нь хэтэрсэн малаа экспортод гаргах хэрэгтэй. мах экспортлохыг эсэргүүцээд байгаа хэсэг нь ажил хийхгүй, паартай байшинд амьдраад, хямдхан мах идэхийг бодсон жинхэнэ хувиа хичээгчид бна.

Зочин [66.181.176.99] 2019-11-22 01:38:01

Бүх малаас татвар ав .Татвараас гадуур амьдардаг ганц иргэн байж болохгүй. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх болсон .Малын тоо ихсэж бэлчээрийн асуудал хэцүү байгаа цөлжилт нийт газар нутгийн 3/2% эзэлж байна. Их зуд цас хаваржилт хүндрэх тусам ажил хийж татвараа төлж буй хүмүүсийн татварын мөнгө урсаж байна шүү дээ. ГАРЦ МАЛААС ТАТВАР АВАХ.

Зочин [192.82.69.43] 2019-11-22 09:14:59

билчээрийг хүний тоогоор бодож 20жилээр олгох ёстой.малын тоогоор хуваарлаж огт болохгүй. Тэгвэл олон малтай хүмүүс?бзх?газрыг аваад малгүй хзмүүс газаргүй болдог.газар хуваарьлахыг ѳвѳрмонголоос сур. Сумын нѳѳцийн газар гэж ахиухан газар үлдээж авч зудад ашигла ..ОДОО цѳѳн малтай хүн хүч муутай айлын билчээрийг гадаа ирж баячууд идэж бна. хЭлэхээр хуц. Чиний?газрыг идээ юу.нүүгээд холдохгүй юу ."" гээд билчээр дээрэмдэж бна.. аймаг сумыг тойрсон нутагийг км.ээр зааж тѳлбѳртѳй болгохгүйгээс тойрч идээд элсний нүүдэл аймаг руу ирлээ.Монголын билчээрийг хомсдол гэдэг солоиотой хүний?үг.аймаг тлйрч буугаад арагшаа нүүхгүй.ард нь ѳчнээн билчээр бна.хичнээн олон малтай бж худаг гаргахгүй улсаас худаг гаргаж ѳг гэдэг.билчээр усжуулвал билчээр их бна .Татвар их авч болохгүй.харин худаг гаргаагүй хадлан аваагүй бол ноос арьс тушаагүй хаясаны хаваржаандаа ѳвѳлжѳѳндѳѳ байшингүй гм татвар авах ёстой

Зочин [202.126.89.187] 2019-11-22 01:18:25

махны үнээ буулгаад дотоодын хэрэгцээгээ хангачих дараа нь гаргаж болно .. мах өндөр үнээр авч үр хүүхэд нь хотоор нэг хангалуун амьдархад нөлөөлж байгаа нь малгүй иргэдийн ач шүү давраарай

Зочин [64.119.21.26] 2019-11-21 23:50:42

Манай малчид амин хувиа боддог арчаагүй байдлаасаа салах цаг болсон. Аргалж саймширч байгаад үнэгүй юм салгаж, үнэгүй үйчилгээ хийлгээд хэдий болтол явах юм вэ?, Зуд болохоор таьдаг, зун болохоор мартдаг богино ой санамжтай хүмүүс олширч буйд сэтгэл зовних юм. Төр засгийн хайр халамж багадаагүй дэг.

Зочин [103.26.193.100] 2019-11-21 22:00:49

татвар төлдөггүй ,янз янзын урамшуулал авдаг ,ноолуур мах өндөр үнэтэй гээд малчид бол маш их орлоготой баячууд. Бас өвөл болохоор малдаа үнэгүй тэжээл нэхлэг өвчин болохоор үнэгүй вакцин нэхдэг .Арай дэндэж байгаа шүү.

Nymaa [202.179.25.235] 2019-11-21 21:50:23

Хуцацгаа хэзээ ч чөлөөтэй гаргаж болохгүй. Наад ТББ -аа татан буулга. Муу хужаагын шээснүүд

Зочин [223.11.137.209] 2019-11-21 19:20:37

mahiig chin Orosuud avahgui . HYatad avna gej helj bgaa bolovch zovhon Hyatad irgediin hiij bgaa mahiig zah zeel ruugee oruulj bgaa. oor zah zeel bol holdood avah gazar alga

zochin [103.57.93.88] 2019-11-21 19:18:08

naad bizda chin uuruu xujaatai xamtar ch uragsh ni max maliig ix xemjeegeer ni gargax gej baigaa aaaaultsgar Ulaan saidiin duu ni baina

Зочин [202.179.31.15] 2019-11-21 19:06:21

балайрцгааааа улс хил бодлого гэж байдаг байлгүй дээээ

tatvar tuldug bish [103.212.117.159] 2019-11-21 19:01:52

malchid yamar tatvar tuluh bish...adilhan l tatvar tuldug bolyo

Үнэнийг хэлэгч [203.91.115.50] 2019-11-21 18:53:41

Бүр малгүй болох нь л дээ. Больж үз

temuujin [202.9.45.207] 2019-11-21 18:44:28

2-хон жилийн өмнө хамаг мах хятадууд аваад бидэнд идэх мах үлдсэнгүй гэж дэвхцэж байснаа мартчихсан л юм байх даа.

эдийн засагч [66.181.187.39] 2019-11-21 18:12:15

МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛЬЕ ГЭЖ ЯРИАЧ. ДАРАА НЬ ЭЛДЭВ ТАРИА ХИЙХЭЭ БОЛЬЁ. 3-РТ НЭХИЙ, ШИРЭЭ ЭСГЭЖ, ЦООЛОЛГҮЙ АВДАГ БОЛЬЁ. 4-РТ НЭГ ДОР ШАВААРАЛДАЖ БИЛЧЭЭРЭЭ ТАХЛАХАА БОЛЬЖ НҮҮДЭЛ СУУДЛАА ХИЙЖ, БАЙГАЛДАА ЭЭЛТЭЙ ХАНДАЯ ГЭХ МЭТ. ТА НАРТ ИХ БОЛОМЖ ӨГЧ БАЙГАА ШҮҮ, МАЛЧИД АА !!!!!!!!

Зочин [192.82.70.242] 2019-11-21 18:04:35

Malaa eruuljuul

Hnn [114.241.110.27] 2019-11-21 17:30:43

Малаа эрүүлжүүлэхгүй бол хэн ч авахгүй. Арьс нь бөөн шивээ хачигны ором мах нь найдваргүйшд

Зочин [223.11.137.209] 2019-11-21 19:19:02

chinii helj bgaa yag zov

zuw zuw [103.26.194.67] 2019-11-21 17:13:00

malchidiin maliig ooriin ed horongo shig l tedeer zar edeer zar geed tulgah n mash buduuleg zuil adilhan l zah zeeliin niigemd amidarch bj joohon icheech

Иргэн [202.170.71.157] 2019-11-21 17:04:49

Мах экспотортод гаргахыг дэмжиж байна. Гаргахдаа хян\згаартай ямаа хонины махыг гаргая Адуу үхэр гаргаж болохгүй. Аан бас малын хөлийн татварыг нэммээр байна. Байгалын өнгөтэй өөдтөй сор болсон газрыг малын хөл тэр дундаа хонь ямаа талхалж дууслаа.

Zochinv [202.126.88.211] 2019-11-21 16:57:53

Ednii mahiig gadaadad gargaj bolohgui ter unee bariad l dotoodiin ard tumnee shulaad hevtchihne naaduul chin ter chigeeree har amia bodson uvaagui ulsuud bol malchid nertei shulaach baychuud

Zochin [202.126.88.211] 2019-11-21 16:55:01

Bitgii hutsatsgaa ta nar yaduu amidraad baihdaa yadag yum muusain shulaach malchid mahaa hyamdruul

Зочин [103.26.194.67] 2019-11-21 17:11:13

huts muu turj uhmer

Зочин [66.181.190.100] 2019-11-21 16:53:58

Малчид аа төр засгаас хангалттай харж үздэг дэмждэг Гэтэл малчид маань яагаад ингээд зөвхөн амин хувиа л гэдэг юм бол.БИ Л БОЛЖ БАЙВАЛ БОЛОО ГЭСЭН УХВАРГҮЙ БОДЛОО ОРХИЖ ЖООХОН ЭХ ОРОНЧ БАЙмаар юм даа.МАЛЧИДАД ХУВИЙН МАЛАА ӨСГӨӨ ГЭЭД ТАТВАР Ч АВДАГГҮЙ БҮХ ЮМ ҮНЭГҮЙ АВДАГ ХЭРЭГЛЭДЭГ МӨРТЛӨӨ МАХАА ҮНЭТЭЙ ЗАРНА ГЭЖ ХАРАМЛАХ НУУ

Зочин [66.181.161.114] 2019-11-21 18:52:43

Mongol hunii zan

Зочин [202.126.88.49] 2019-11-21 16:53:49

Mal, Mah zardag ulsiin hemjeenii neg l tovtoi bolood tuundee duudlaga hudaldaagaar mal mah, tuuhii edee zardag boloh heregtei. tegj baij malchid mal mah tuuhii edee une hurgej chadna. odoo bolohoor hen durtai change ni malchidaas myalj avaad hujaa nart shahaj bna. malchid hohirsoor l


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.