Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэж 76.2 хувийн саналаар түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр сонголоо. Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон Б.Лхагвасүрэн 1965 онд төрсөн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй нэгэн юм.

Тэрээр 2013-2016 онд Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгчөөр, 2009-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар, 2001-2009 онд Монголбанкны Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирлаар, 2002 онд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2000-2001 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж иржээ.

Б.Лхагвасүрэн 1999-2000 онд Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, зөвлөх, 1997-1998 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, 1994-1997 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, ахлах эдийн засагч, 1989-1994 онд Шинжлэх ухааны эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна.

Монголбанкны ерөнхийлөгчид дэмжигдэж буй Б.Лхагвасүрэн 1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, бакалавр мэргэжлээр, 1999 онд АНУ-ын Колумбын их сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны магистр мэргэжлээр тус тус төгссөн аж.


Сэтгэгдэл

Muis [64.119.19.248] 2019-11-22 22:58:38

Zuv hunee tavilaa. Jinhene mergejliin bankir.

Зочин [150.129.143.197] 2019-11-22 19:06:56

Гарамжавын монгол банкнаас авсан 10 тэрбумыг гаргаж ирээрэй

Зочин [150.129.143.197] 2019-11-22 19:06:06

Гарамжавын авсан 10

хар жаг [202.180.218.132] 2019-11-22 16:42:43

Саарал жа д манай орон орохгүй тэгээд ч ямар аюулгүй гээд л хэдхэн хоногийн өмнө яриад бсан нөхөр л бна шүү дээ. Сааралтуулдаг тэр жилийн хэрэгт оролцож л бсан нөхөр бна шүү дээ

Нямаа [64.119.16.73] 2019-11-22 15:53:52

Саарал жагсаалалт оруулсан гэж Монгол банкны ерөнхийлөгч болгож бна гэж ойлголлоо Одоо хар жагсаалалт оруулвол сангийн сайд болгох уу???!!

Зочин [64.119.22.152] 2019-11-22 15:44:30

Маш зөв хүн томилогдсон байна.Лхагвасүрэнд ажлын өндөр амжилт хүсъе.Жинхэнэ банкны мэргэжлийн хүн шүү дээ.

Зочин [66.181.161.20] 2019-11-22 15:16:19

за тэр доод уруулын сахлаа ав

Гебельс [202.21.109.124] 2019-11-22 21:32:03

Яг онж дочигын нүдээр харсан байна. Дээд урууландаа сахалаа тавь, дээш өөдрөг явж байгаа яг нөгөө фюрер шиг гоё харагдана.

Зочин [202.126.89.17] 2019-11-22 14:11:33

ямар ч ялгаа алга. энэ нөхөрч буруутай ш дээ

Зочин [172.58.221.246] 2019-11-22 14:05:10

Манайх саарал боохойд баригдахгүй ээ. Санаа зоволтгүй гээд байсан нөхөр лбайна шүү дээ .

Зочин [202.126.89.37] 2019-11-22 13:46:06

сонирхолтой

Зочин [64.119.19.176] 2019-11-22 13:17:13

Dargig ded dargaar soliod yu uurshlugduh he humuuser


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.