Монголд 615 хүн ДОХ-ын халдвартай байх боломжтой

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

-ДОХ-ыг “санадаг” өдөрт-

Маргааш арванхоёрдугаар сарын 1. Дэлхий нийтээрээ арванхоёрдугаар сарын 1-нийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, жилдээ ганц энэ өдөр л ДОХ-ын тухай “санадаг” гэсэн үг. Харамсалтай нь, бусад үед нь таг мартчихдаг. Эрүүл мэндийн яамнаас авсан албан ёсны мэдээллээр ДОХ-ын халдвар авсан хүний тоо 281-д хүрчээ. Өнгөрсөн оны өдийд дээрх тоо 268 байсан юм. Харин энэ мэдээ хэнийг ч түгшээсэнгүй. Айдас сэрэмжлүүлэг дагуулах ёстой энэ мэдээг сонссон хүмүүс "Одоо хэд дэх нь болж байна вэ", "Хаанаас илэрсэн юм бол" гэх мэтээр өөр хоорондоо яриад л чихнийхээ хажуугаар өнгөрөөж байна. ДОХ-ын дохиог бид тоохоо больжээ. Хатуухан хэлэхэд, бид ДОХ-д дасчээ.

МонголУлсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол олон нийтэд мэдээлэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор бага байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.

Бүх тохилдол нь бэлгийн замаар халдварласан

Энэонд л гэхэд шинээр 13 тохиолдол бүртгэгджээ. Насан туршдаа сэтгэлийн зовлон тээж амьдрах хэцүү тавиланг ганц хоёр удаагийн бэлгийн хавьтлаас авна гэдэг юутай харамсалтай. Яагаад энд бэлгийн хавьтал гэж онцлов гэхээр Монголд бүртгэгдсэн ДОХ-ын бүх тохиолдол бэлгийн замаар халдварласанд байгаа юм. Эхээс урагт, аль эсвэл тариураар халдсан тохиолдол алга.

Манай улсад бүртгэгдээд буй ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цусцусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс урагт халдвар дамжаагүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Тооцоолсон боломжоос 38 хувийг нь илрүүлээд байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон. Үүний 38 хув ьбуюу 281 тохиолдлыг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретро вирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан. Манай төв 2010 оноос өмнө “Глобаль” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан бол, 2013 оноос хойш энэ эм, оношилгоо, эмчилгээний зардлыг Монгол Улсын Засгийн газар бүрэн дааж, жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гаргахболсон.

ХДХВ, ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх эмчилгээний зардалд дунджаар 2-5 сая төгрөг зарцуулдаг. Тухайлбал, ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулдаг” гэсэн юм.

Вирус тээгчид залуужсаар…

Жилийн дотор 10 гаруй тохиолдлоор нэмэгдэж байгаа ДОХ-ын вирус тээгчдийн насны хязгаар харьцангуй залуужиж байгаа нь бүр харуусмаар. Нийт тогтоогдсон хүний 107 тохиолдол буюу 38,1 хувь нь цэл залуудаа өөрөөр хэлбэл, бэлгийн идэвхтэй үе гэгддэг 16-39 насандаа ДОХ илэрсэн байх жишээтэй. Ер нь 30-34 насныхан хамгийн ихээр оношлогдож байгааг мэргэжилтнүүд хэлсэн.

Судалгаанаас харахад халдвар тээгчдийн 97 хувь нь 20-45 насныхан. Бас 81,2 хувь нь эрэгтэйчүүд. Түүн дотроо 80 хувь нь бэлгийн цөөнх эрчүүд байна. Таван халдвар тээгч тутмын нэг нь гэр бүлтэй. Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь, бүр хоёулаа ч энэ өвчний вирус тээгч болсон нь бий. Мөн таван өвчтөн тутмын хоёр нь орон нутагт амьдардаг байна. Монгол улс 21 аймагтай. Тэгвэл 12 аймагт нь ДОХ-ын вирус тээгчид амьдарч байна гэсэн баримт байна.

Эрсдэлтэй бүлгийн хүн амд анхаарах хэрэгтэй

Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “ХДХВ, ДОХ-ыг устгах ажлын хүрээнд гайхалтай ахиц дэвшил гаргаж, 2030 он гэхэд 90-90-90 эмчилгээний зорилтод хүрэх олон чухал алхмыг хийсэн. Үүний үр дүнд өнгөрөгч 2018 оны эцсийн байдлаар дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79 хувийг шинжилгээнд, 62 хувийг эмчилгээнд хамруулж, 53 хувийн вирусыг дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон” гэж мэдэгдэв. Гэхдээ “Монгол Улсын нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалтыг амжилттай тогтоон барьж байгаа боловч эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай хэвээр байна” гэдгийг сануулсан юм.

Хүн бүр ДОХ-оос сэрэмжлэх нь чухал

1980-аад оны эхээр дэлхий дахинд ХДХВ-ийг илрүүлсэн бөгөөд ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрээд байгаа юм. Өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 37.9 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.6 сая гаруй нь 15 насны хүүхдүүд байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо дэлхийд 1.1 саяд хүрчээ.

ДЭМБ-гаас гаргасан судалгаагаар халдвар тээгч дунджаар 10 жил амьдрах боломжтой юм билээ. Энэ хугацаа нь тухайн хүнийхээ биеийн дархлаа, өвчинэсэргүүцэх чадвараас болж нааш цааш хэлбэлзэнэ. Байгалиас заяасан өгөгдөхүүнээрээ тэр 10 жилийн хугацааг хээв нэг даваад гарчихсан өвчтөн ч манайд байна. ДОХ-ын тухай хуулиар халдвар авч өвчилсөн өвчтөний оршин суугаа хаяг, нэровгийгнийтэдзарлахыгхориглож, чандлан нууцлахыг хуульчилсан болохоор мэдээллийг дэлгэрүүлэх боломжгүй. Энэ нь хүний эрх талаасаа зөв ч, ухамсар дорой нэгэнд өвчнөө тараах далим болохыг ч үгүйсгэх аргагүй юм.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

Anna [94.23.66.193] 2019-12-02 02:52:00

Best sex dating -- Sexcont.Com

Зочин [43.242.243.12] 2019-12-01 23:57:33

60 garsan 1 uls turch So-d ilersen ged tag chig bolson

Зочин [202.55.188.88] 2019-12-01 22:11:51

За даа, юу л бол доо. Хамгийн багадаа 3000 гарах байхаа. Энэ талаар харъяалах салбар нь тун хойрго ханддаг. Тэмбүүгээ илрүүлж хянаж чадахгүй байж юун Дох вэ? Сураг ч үгүй л байгаа шүү дээ.

зочин [122.201.21.230] 2019-12-01 16:23:28

Хормой хотондоо хямгатай байцгаа залуучууд аа, ДОХ-той нөхөд нэгдээд явах газар луугаа эртхэн зайлцгаа.

Зочин [64.119.17.250] 2019-12-01 16:01:34

Энэ болсон болоогүй юм эрээчдэг дуракуудын монгол хэлний боловсролыг дээшлүүлээчээ

Зочин [202.126.89.36] 2019-12-01 12:10:35

Дээрээс нь Хар тамхи

Зочин [192.82.68.227] 2019-12-01 10:08:09

ардчилсан орон л юм бол ДОХ, Тэмбvv ерген дэлгэр байх естой юм билээ!! Ардчилалын баянбvрд гэдэгийн учир энэ!!

Anna [94.23.66.193] 2019-12-01 03:06:48

Best sex dating --- Sexcont.Com

B@V@@N [153.207.237.199] 2019-12-01 01:02:07

Tseverhen, belgevch heregleed, zambaraatai shaalts!!!!!, bitgii olon pizdakuudtai zereg banzaldaad bai teneg pizdakuudaa, shalig, zavhai, yavdaltai, banzal erguu, teneg pizdakuud ch ih olon bna shuu pizda gej!!!!!.....

Тэмбүү, ДОХ бол нийгмийн сөрөг үзэгдэл биш хариу урвал [103.57.93.142] 2019-11-30 18:50:30

Оюуны өмчийг үл дээдэлдэг энэ улсад тэмбүү битгий хэл дохыг санаатай тараах нь ердийн зүйл болсон. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд оюуны өмчийг шууд хулгайлах, оюуны өмчийн эзэмшигчийг хохироосон үйлдэл гарах тусам садар самууныг санаатай тараах гэмтэн олон болдог. Бусдын тархи оюуныг гутаан доромжилсон нийгмийн энэ харилцаагаа засахыг Улс төрчдөөс хүсээд үл биелэх тул ийм байхаас аргагүй.

Бат [66.181.187.102] 2019-11-30 15:22:14

Боломжтой бишээ магадлалтай гэж бичээч сэтгүүлчээ. Ямар дох авах гээд хүсээд байгаа биш

Иоз [202.126.88.212] 2019-11-30 14:52:01

Гаригийг ойлгосонгүй.

зочин [150.129.140.33] 2019-11-30 14:51:56

йим сэтгүүлч одон байна. боломж гэдэг жишээлбэл онц сурах боломжтой гэх мэт. энэ сэтгүүлчийн жишгээр бичвэл би ДОХ авах боломжтой ч болоосой ямар гоё атаархмаар юм бэ гэх нь л дээ.

20191130 [202.21.116.4] 2019-11-30 14:14:01

Өвчилсөн байх магадлалтай

Зочин [202.179.31.68] 2019-11-30 11:45:35

МОНГОЛД ТЭМБҮҮ ГАЗАР АВААД ДИЙЛДЭХЭЭ БОЛЬСОН ГЭСЭН. АДИЛ ЗАМААР Л ТАРХДАГ ӨВЧИН ШҮҮ ДЭЭ. ТЭМБҮҮГЭЭСЭЭ ИХ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ДАА.

Bold o [223.33.165.98] 2019-11-30 11:37:38

Erguu setguulchee Mongol helee sain sursan hoinoo baad ajilaa hiij uz Garchigaasaa ehleed medreltene yana daa bolomjtoi gedeg ugiin ytagiig oilgodoggui mongol hun mon uu chi

Hey [202.126.89.243] 2019-11-30 10:59:18

Doh avsan humuusee bid halamjlah heregtei

Зочин [202.55.188.82] 2019-11-30 10:16:05

нэр хаягийг нь ил болгохгүй бол халдвар улам ир тарна

zochin [66.181.186.131] 2019-11-30 09:56:23

ДОХ болон элэгний вирусын эмчилгээг анх гаргасан монгол эрдэмтэн байгаа шүүдээ. Даанч МУын тамын тогооны үлгэр, төрийн түшээдийнх мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй, ёс зүйгүй байдлаас болоод тэр эмчилгээг нь тоохгүй гаднаас баахан эмчилгээ нэртэй хор авчирч, Монголчуудыг клиник туршилтын талбар болгож байгаа нь үнэн шүү. Элэгний вирусийнх эмчилгээг халдвар судлал дээр хүртэл хийгээд 95хувийн үр дүнтэй гэсэн судалгаа гарч л бсан бна лээ. Даанч МУын эрдэмтэд нь хүртэл хүн ардынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй, дарга наоын мөнгөний лоббид оролцож мөнгө хийдэг хүмүүс учраас Дэлхийд гайхагдах эмчилгээ газар авахгүй дарагдлаа гэж болно доо..

зочин [139.5.219.118] 2019-11-30 08:51:35

хамгийн анх 2 хараас дох авсан эмэгтэйчүүд одоо амьд боловуу

Зочин [103.229.123.4] 2019-11-30 11:27:45

амьд байгах

Hi [202.126.89.243] 2019-11-30 10:57:58

Neg 1996 ond uhsen nuguuh ne 2001 ond uhsen. End zarim neg oilgoltuudiig oghod dohiin asuudal chand nuutslaltai baidag. Mun doh avchaad doh taraaval huuliin hariutslaga huleelgedeg ter etgeed ne shorond tusgaarlaj baidag bogood 2 jilees heterdeggui uhdeg...

Зочин [124.200.39.82] 2019-11-30 08:50:35

Ёр нь тэгээд 1000 байгаа шүү. Тэмбүүгээ ч хар . Маш их.

Зочин [124.200.39.82] 2019-11-30 08:48:51

Боломжтой гэдэг нь оношлогдсон болон халдвар аваад оношлогдоогүй баыгаа өвчтөнтэйгөё нийлээд гэсэн үг

ЖУЖАН [108.56.76.55] 2019-12-04 10:53:06

БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭХ НЬ ЗӨВ

Зочин [64.119.20.213] 2019-11-30 14:12:01

Өвчилсөн байх боломжтой ,өвчилсөн байж магадгүй. Аль нь зөв бэ ? Ямар гэвч энэ мэдээлэгч " зэвсэгээ " ашиглаж мэддэггүй хүн байна.

Зочин [64.119.20.213] 2019-11-30 08:34:35

615 хүн ДОХ -ын Халдвартай байх боломжтой...гэхээр ДОХ-ын халдварыг 615 хүн тээж болно гэж завшөөрч , боломж олгож байгаа юмуу .Монгооын маань өнөөгийн " сэтгүүлчид " ийм л болж дээ .Хармсамаар...


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.