Гавьяат багш нар туршлага мэдлэгээсээ хуваалцлаа

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Чингэлтэй дүүргийн Боловсрол соёл урлагийн газар, Ахмад багш нарын холбоо хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш удирдах ажилтныг чадавхижуулах, зөвлөн туслах зорилгоор Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг дээр “Гавьяат багш нар бидэнтэй” сэдэвт уулзалт арга хэмжээ зохион байгууллаа.

Уулзалтад МУГБ Д.Нонна, МУГБ П.Бямбадорж, МУГБ С.Урмаа, МУГБ С.Оюунцэцэг, МУГБ У.Зууннаст нар оролцож Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч арга зүйч нарт өөрсдийн туршлага мэдлэгээсээ хуваалцаж, зөвлөгөө өглөө.

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Сарантуяа , “Бид өмнө нь гавьяат багш нарынхаа зөвлөгөөг богино видео хэлбэрээр бэлтгээд цахим орчинд түгээхэд 200 мянга гаруй хүн үзсэн байна. Та бүхний туршлага, мэдлэг өнөөдөр цэцэрлэгийн багш удирдлагад үнэхээр их үр өгөөжтэй хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 13 гавьяат багш төрөн гарсан байдаг. Эдгээр гавьяатууд залуу багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлага төлөвшүүлэх, хүүхдийг хайрлаж, хөгжүүлэх үйлсэд нь зөвлөн туслахаар нэгдэж хичээл зүтгэл гаргаж байгаад баяртай байна” гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:54

Зочин [192.82.71.225] 2019-12-02 06:44:26

Тарвага ч гавьяатын ханшийн унагажээ унагаж.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.