Нийтийн тээвэр тэг зогсолт хийж, таг гацах нь

Н.Саранчимэг / Нийслэл

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой 1200 орчим автобус бүртгэлийн санд байдаг. Өмнөх жилүүдэд өвлийн улиралд өдөрт 900-950 орчим автобусыг шугамын үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо 850 орчим болгож багасгасан. Өөрөөр хэлбэл, 200-300 автобус шугаманд явахгүйгээр зогсож, тэр хэрээр иргэд нь автобусанд сууж чадахгүй бухимдаж байна. Гэтэл үүнийг Нийслэлийн удирдлагын зүгээс санаатай хийж байгаа зүйл. Яагаад гэхээр нийтийн тээврийг саатуулан бухимдал үүсгэж, түүнийгээ далимдуулан урд хөршөөс 200 автобус оруулж ирэх гэж байгаа юм гэж хардах нэгэн нь ч байна. Ер нь нийслэлийн “шүдний өвчин” бол яах аргагүй нийтийн тээвэр, замын түгжрэл хоёр. “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр нийтийн тээврийг тойрсон хэл ам татраагүй байхад, идэр есийн жавар тачигнаж эхлэхтэй зэрэгцээд нийтийн тээвэр тэг зогсолт хийж, таг гацах нь. Учир нь, тос тослох материал, шатахууны тооцоогоо хийлгүй олон сар болсны улмаас нийлүүлэгч компаниуд нийлүүлэлтээ зогсоохоор болжээ. Тэгэхээр удахгүй хэл амтай, хэрүүл уруултай ч хөл дүүжилдэг унаагүй тас сууж мэдэхээр болоод байна. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авсан байх гэж найдаж суухаас өөр гарц алга даа.

Гуравхан хоногийн өмнө нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Өнөөдөр Монгол Улсын нийслэлийн зовлон бол нийтийн тээвэр болчихоод байна. Нийтийн тээвэр бол нийт тээвэр, нийт хүмүүсийн үйлчлүүлдэг тав тухтай унаа байх ёстой байтал одоо цагтаа ирдэггүй, тав тухгүй салбар болчихоод байна. Тийм учраас АН-ын бүлэг гурван жил дараалан нийтийн тээврийг шинэчлэе гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төсвийн төслийг энэ жил дахин барина" гэж байсан сан. Гэтэл нийтийн тээврийг шинэчлэх нь бүү хэл, тээвэрт явах унаагүй болж мэдэхээр байдал үүсчихлээ. Одоо яах вэ.


Сэтгэгдэл

Ккк [103.10.21.25] 2019-12-04 21:53:22

Сандуй, сундуй болгоод сүүлдээ самраадсайхан дуусгаж байна доо.

Зочин [66.181.161.94] 2019-12-04 15:47:46

Смарт төхөөрөмжны үнэ гээд дарга нар нь солонгосуудтай нийлж иддэг биз дээ

Зочин [202.131.235.234] 2019-12-04 12:02:40

ene niitiin teevert arga zam zunduu bgaa. enend ashig sonirhol ch bga, niislel ajilaa ch hiij chadahgui bna

Зочин [192.82.65.160] 2019-12-04 11:29:02

Засаг АМАРСАЙХАНЫ явуулж буй бодлого энэ. Хятадаас Автобус оруулж ирэх гээд цаг хугацаа алдаж байна. Монголд нийтийн тээвэрт гарах Автобус бэлэн байна.

зочин [139.5.219.118] 2019-12-04 08:49:05

Автобусны жолоочоор ажилд орно хахуул найдвартай өгнө

H [184.153.41.149] 2019-12-03 18:38:18

Ядаж өмнөх даргынхаа хэрэгжүүлсэн 1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр л явах дүрмийг сайжруулаад хэрэгжүүл л дээ. Автобусаар 4 цаг явж байхад, ижил зад хувийн машинаар 2 цаг яваад байвал алийг нь сонгох нь ойлгомжтой ш дээ. Одоо татвараас зугтааж аймгуудын дугаартай машинууд УБаар дүүрнэ. Эргүү даргатай хот хэрхэн урагшлах нь ойлгомжтой

CAAK [103.10.23.5] 2019-12-03 12:32:10

jolooch nar bvged belen mungu awaad tsagaandaa garsan deer ni ted nar tsalingaa bvden awch bga shvvdee,hynagch gej heden bvtelgvi wagai nar bvr svvldee ajilaa hiihgvi kartaa daraad gertee haridag tegjil tsagaa bvrtgvvleed tsalingaa awdag baih.zarim ni joloojtoi niileed mungu awaad ywdag.

Зочин [184.153.41.149] 2019-12-03 18:39:52

Үнэн. Энд ер хяналт огт үгүй болсон. Картаа дар гэнгүүд мөнгө сарвайгаад жолооч нь сэм аваад кармандаа хийчихнэ.

Содном [66.181.177.140] 2019-12-03 11:55:01

НТ-ийн үйлчилгээ явуулж байгаа автобуснуудын хэдэн хувь нь ниийслэлийн өмчийнх,хэдэн хувь нь хувийн автобуснууд вэ? Яг аль нь таг зогсох гээд байгаа юм бол? Хувийнх нь уу? төрийнх нь уу? Хэрвээ хувийнхаа автобусаар үйлчилгээ үзүүлж буй хүмүүс үнэхээр алдагдалд ороод байгаа бол тэднийг явуулахаа больж,НТ-ийн асуудлаа хот бүрэн мэдэлдээ авч ажиллах хэрэгтэй. Харин төрийн мэдлийнх нь алдагдалд ороод байгаа юм бол хувийнханд эрх мэдлийг нь өгөөч. Ер нь одоо аль нь ч авсан байсан 21-р зуунд амьдарч байгаа гэдгээ ухаарч автобуснуудыг цагийн хуваариар явуулах болоогүй юм уу?

Зочин [202.9.40.29] 2019-12-03 09:56:57

Өвлийн улиралд тэгш сондгойгоор явуулах хэрэгтэй

Зочин [66.181.191.15] 2019-12-03 08:09:44

Хяналтын хүнгээд урд сандал дээр лаглайтлаа суучхаад юу хийгээд ч сууж бгаа юм бүү мэд хүн багатай автобусанд унтаад л хайран цалин тэгснээс жолоочдоо цалинг нь нэмээд шаардлагыг нь өндөрсгөөд өгөх хэрэгтэй

Anna [94.23.66.193] 2019-12-03 02:44:27

Best sex dating --- Sexcont.Com

Aka [66.181.161.64] 2019-12-03 00:10:11

Er ni zarim gazar teg zogsdog bolchihson sjdee..Meden budlyarai malnuudaa??....

Зочин [150.129.141.42] 2019-12-02 20:43:14

Мөнгө бэлэнээр хураадаг байхад ч бас дампуу байсан картаар хураагаад ч ялгаа алга уг нь картанд ороод орлого нэмэгдлээ гэсэн тэр хаачсан?

Зочин [66.181.191.133] 2019-12-02 20:52:35

Тиймээ энэ бүхнээс харвал нийтийн тээврийн систем нурж унасан байна. Иймд систем инженерүүдийг ажилд авч нийтийн тээврийн системийг ахин бүтээн байгуулж, хөгжүүлэх хэрэгтэй. Инженер гэхээр дандаа техник хангамж боддог монголчууд эрин үеээсээ хоцорч байна. Систем инженерийг хүндэлж ажлыг сайхан хийлгэцгээе. Систем инженер гэдэг чинь техник хангамж, программ хангамийн аль алийг нь мэддэг тийм чадвартай инженерийг хэлнэ. Явцуу хүрээний техникийн инженер биш шүү. Монголын нийгэмд систем инженер шиг эрэлт эхтэй зүйл алга байна.

Зочин [66.181.191.133] 2019-12-02 20:35:03

Цахим картандаа урьдчидан мөнгө хийж бид зорчих болсон. Цахимаар мөнгөө хүүгүйгээр төлчихсөн байхад нийтийн тээвэр сайн ажиллахгүй байна гэдэг бол энэ нийтийн тээврийн төлбөрийн системийг удирдаж байгаа удардлагын буруу шүү. Улаанбаатар хотын нийтийн тээврийн төлбөр хураадаг дарга, түүний баг хамт олонг ажлаас нь огцруулах хэрэгтэй.

Зочин [122.201.31.138] 2019-12-02 20:21:00

avtobus niitiin teevriin hogjmiig bagasgah er ni byr alga bolgoh heregtei. urt tsagiin tygjreend zahtal changa hogjim tavidag ni buruu yum.

Зочин [66.181.161.83] 2019-12-03 22:15:17

Tegeed tamhi tatna

Зочин [66.181.191.133] 2019-12-02 20:56:03

Систем гэж юу болохыг огт мэдэхгүй та дуугай хураана уу. Систем гэдэг бол маш адармаатай зүйл. Систем нь техник хангамж, программ хангамж, үйл ажиллагааны нэгдсэн цогц шийдлийг хэлнэ.

хотын дарга нараа!!!! [103.57.92.224] 2019-12-02 19:28:33

оглоо эрт ажилдаа автобусаар ирж очиж узээч!6.30-8.30 хооронд тов замаар автобусанд суугаад уз дээ!нусаа хацартаа наах байлгуй.монхбаяр даргыг баянхошуунд нэг оглоо автобусны буудал дээр харж гайхаж байж билээ.

Зочин [66.181.184.44] 2019-12-02 19:10:07

13р хорооллоос 1р хороолол хүртэл өдөр 3 цагт автобусаар 3 цаг явж ирлээ. Эцсээс суусан болохоор хамгийн хойд суудалд 7 том хүн, 1 хүүхэд шахалдаад сууж явсан ч нуруу чилээд баларч байна. Хамгийн өрөвдмөөр нь том цүнх үүрсэн хүүхдүүд харагдлаа, эцэг эх нь хайрлаагүй хүүхдийг өрөвдөөд ч яах билээ. Чанга байнаа, нийтийн тээвэр ийм байхад автобусаар дүүрэн хэрэлдсэн хүмүүс байхаас яахав. Хувийн машиндаа суугаад 3 цаг бөглөрөөд явах нь дээр юм байна. Ядаж суниагаад гар хөлөө хөдөлгөөд амаа хөдөлгөөд явж болдог юм байна.

зочин [103.57.95.202] 2019-12-02 18:41:34

1.5 сая хүн амтай их хотын нийтийн тээвэрийг дан ганц автобусаар дийлэхгүй ээ. нэн түргэн метротой болох хэрэгтэй. метроны буудал дагаад олон ажлын байр үйлчилгээний газар бий болно. дулаахан , тохилог, хурдан... гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж , хувьцаа , бонд ... ямар л хөрөнгө босгох арга бна хэн түргэн шийдэх хэрэгтэй бнав

Зочин [122.201.31.147] 2019-12-02 18:38:20

Gadnaas avtobus oruulj irehiin orond trambai oruul

Зочин [59.153.113.90] 2019-12-02 17:30:57

Hotiin darga madh my ajil hiij bnaa arai my bnaaa

Irgen [202.9.40.140] 2019-12-02 16:59:47

Shugmand yvj bga busnuudaa zamig cheleelj.dabuu bdl olgooche.Men bus mash tseehen.Buudal deer ch.busand ch huuhed mash ih daarch bn.Ene jil bur ch bus yvahaa boliloo.3 tsag tugjirch daarch bn

Зочин [192.82.65.103] 2019-12-02 15:52:01

УУЛЗВАР ДЭЭР 1-Р ЭГНЭЭ БУЮУ АВТОБУСНЫ ЭГНЭЭ СУЛ ЗАЙТАЙ 2, 3-Р ЭГНЭЭ ТҮГЖРЭЭТЭЙ БАЙХАД АВТОБУСАА ХАМТ БАРИАД БАЙДАГ ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН ЗАМЫН ЦАГДАА НАРАА СОЛИОЧЭЭ АВТОБУС ЦӨӨХӨН Ч ГЭСЭН 1-Р ЭГНЭЭГЭЭРЭЭ ЯВААД БАЙВАЛ ХҮМҮҮС МАШИНАА ОРХИНОШДЭЭ. ТЭРНЭЭС МАШИН АВТОБУС 2-ОО ХАМТ ЗОГСООГООД БАЙВАЛ ХЭН АВМТОБУСАНД СУУХАВ ДЭЭ

Зочин [66.181.161.6] 2019-12-03 16:53:22

Яг зөв дэмжиж бна автобусаа явуулахгүй зогсоочдог шүү багшийн дээдийн уулзвар арай дэндүү

Naraa [64.119.17.22] 2019-12-02 17:38:39

Vnen shvv zohitsuulj chaddaggvi tsagdaa nar bn aaaaa

Энэ бол мөнхийн асуудал [проблем]. [202.131.225.53] 2019-12-02 15:44:40

Ийм байдал 1993-94 онд байж л байсан, 2000 оны эхээр яригдаж л байсан, одоо 2019 онд яригдаж л байна. УБ хот нийтийн тээврийн асуудлаа ХЭДИЙД шийдэж ЧАДАЖ байсан юм бэ? Хэдийд ч бүрэн шийдэж чадаагүй дорой хот ш дээ. Ер нь энэ байдлаараа 2030 онд ч иймээрхүү байж байна дөө. Ядуу, хүрэлцээтэй төсөвгүй, хүн ам нь 2 сая гарчихсан, Япон-Солонгос-Хятадаас зээлээр, болж өгвөл "бэлгэ" болгож хэдэн автууз авчих гээд л царай алдаад л байх байна. "Үгүй, тийм байхгүй" гэж хэлэх хүн байна уу?

зочин [66.181.178.14] 2019-12-02 15:43:53

Жолоочийн ,дүрмэнд ,нэгдүгээр ,эгнээгээр ,явж ,болохгүй ,гэсэн ,юм ,байхгүй. Хажуугийн замаас ,орж ,ирсэн ,жолооч ,нэгдүгээр ,эгнээгээр ,орж ,баруун ,гар эргэдэг. Тэгээд хоёр ,луу ,шилждэг. Торгууль ,авах ,далим ,их ,байна. 7 хоногийн 2 өдөр ,дугаараа ,хязгаарла,

Zocnin [68.145.61.75] 2019-12-02 15:29:47

Hotiin darga cnin irgedee bish huwiin biznesee bidood bgaam bishu

Зочин [103.10.22.33] 2019-12-02 15:15:12

Zamin tsagda nar uulzvarudad zohitsulah gej nam tugjij zogsodogo bolih heregtei. Ene bol hench margahgui unen shu. Tomohon uulzvart het udan tugjirehed tend tsagda zogsoj bdag. Erdin dohioni zohitsulaltar arai deer bdag n tuilin unen.

Okok [64.119.17.22] 2019-12-02 17:40:45

Tsagdaa nar zohitsuulj chadahgvi gai bolood bas bn aaa

ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2019-12-02 15:01:30

China autobus n deer yued hog achdag china mashin shig yum l bolno shdee. Yaj bsn awch bolohgui

ок [59.153.115.63] 2019-12-02 14:31:54

монголчууддаа энэ чинь ганц нийтийн тээвэр ч биш, монгол улс чинь бүх салбартаа авилгал нүүрэлцэн болохоор ийм дампуу хөгжихгүй байна шдээ, утаа, сайжруулсан жорлон, зуух гэж 20жил идлээ, ард түмнээ шууд байранд оруулчих болж байхгүй биш байсан шдээ, уулаараа дүүрэн алт, нүүрс зэстэй , эрдэнэс баялагтай байж, монголчууд шиг ингэж амьдруухах гэждээ, нэг юм хийсэн ч дандаа өнөө маргаашаа аргацаасан чанар муутай юмсаар нүд хуурч хийсэн зүйлсийг монголд харж болохоор байна, бидний мөнгөөр хийсэн бүх зүйлс гэж бүтэж байгаа юм нэг ч байхгүй, яаж цохиж хусах уу гэдэг л лоозон үгтэйгээр монголыг хөгжүүлээд байгаан бишүү,хариуцлага хариуцлага, шийтгэл шийтгэл гэдэг үг л монголд хэрэгтэй байнадааа

Зочин [66.181.191.133] 2019-12-02 20:45:15

Монголын нийгмийн даатгал, нийтийн тээвэр гээд энэ бүгдийг зохион бүтээх систем инженерүүдийг ажлыг хийлгэх ирсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч болох шалгалт нэрээр систем инженерийг ажилд авахгүй байх нөхцөл бүрдсэн байна. Систем инженерүүд ажлаа хийж ирсэн бол өдийд ийм нийгмийн хамгааллын системүүд аюулгүй зөв ажиллаж байх байлаа. Та бүхэн систем инженер гэж мэргэжлийг мэдэхгүй болоод хаа хамаагүй авлигааас бурууг хайж байна. Огт тийм биш шүү. Монголын нийгэмд систем инженер гэж сайхан мэргэжилтэнг ажлыг нь хийлгэхгүй байх нөхцөл бүрдээд маш их удлаа. Үүнээс болж Монголын бүх систем ажиллахгүй болсон юм. Ахин хэлье энэ бол системийн уналт, гацалт юм. Үүнийг систем инженер л зөвхөн засах болно.

zochin [66.181.176.47] 2019-12-02 18:00:13

20 myangaar sanalaa zarchaad bitgii dongos nuhendee baigaad baijii

Зочин [202.9.46.114] 2019-12-02 14:29:26

Хотын төв дундуур явдаг вогоныг богд уулын урдуур явуулаад тэр зам дагуу мётро явуулах юм бол түгжрээ багасна

иргэн [112.72.9.38] 2019-12-02 15:03:28

Санал нэг байна. Даанч иргэдийн төлөө хийхгүй ээ. Түгжрэл чинь эрх баригчдад мөнгө өгдөг юмаа

Зочин [202.131.233.10] 2019-12-02 14:24:19

Монголд үйлдвэрлэсэн автобусаа хэрэглэхгүй байх шалтаг

Zaza [66.181.161.79] 2019-12-02 14:11:13

Oфоцероос талбай хүртэл вагон шиг зогсоосон байж бдаг биздэ анх 1р эгнээ явж эхэллэхэд цагдаа авто буса явуулав 1р эгнээ чөлөөтэй байдаг бсан

Zaza [66.181.161.79] 2019-12-02 14:02:33

1r egneegee chuluul tsagdaa uulzvar deer boogood yvuudaggvi shuu fee 3000 bsn chigeer bol Adil avtobus chuluutei yvj bval bagadahgui gol ni tugjrel

zochin [202.9.46.53] 2019-12-02 13:53:20

Shinechilsen nertei shakhaagaa khiideg deeremchid .

Aka [66.181.161.64] 2019-12-03 00:14:51

Amar mungo olyo gevel Avtobusnii jolooch hii gej..? Belen mungu avaad l..Tsagaar geed neg yavsan bolchihood l..Ugluu yavahgyi oroi haa baisan ert buuchihna ...Lalruud...

зочин [122.201.21.91] 2019-12-02 13:51:21

Нийтийн тээвэр иймэрхүү янзтай байхад Амарсанаа дарга нь замын түгжрэлийг буурууулахын тулд авто машинтай иргэдийн төлөх замын хураамжийг ГУРАВ дахин нэмэгдүүлж иргэдийг нийтийн тээврийн автобусаар ажилд нь нийтийн тээврийн авобуаар явуулах шийдвэр гаргах юм гэнэ.Амьдрал огт ,бүр мэддэггүй дарга ийм шийдвэр гаргах бололтой.Замын хураамжийг машинаа гараашдаа тавибал замын хураамж авахгүй юм байх даа.Гадуур хувийн машин явбал өдөр бүр замын хураамж авах юм байхдаа.Замын хураамжийг жил бүр тээврийн хэрэгслийн татвартай авдагийг энэ эрхэм дарга мэддэггүй бололтой.Амьдралаас бүр хол сансарт агаарт эрхэм дарга амьдардаг бололтой.Хоорондоо үл авцалдах шийдвэр гаргах гэж байгаа дарга зайлбал таарна

Зочин [80.215.41.220] 2019-12-02 13:49:41

Хогийн улс шүү

Зочин [124.158.110.82] 2019-12-02 13:43:04

жолооч нар нь бэлэн мөнгө аваад байгаа юм чинь дампуурна ш дээ

зочин [139.5.219.147] 2019-12-02 16:06:46

Иргэд бидний буруу оролцоо нийтийн тээврийн дампууралд их бий шүү. Картаа авах боломж их болсон өнөө үед хэнэггүй царайлж, бэлэн мөнгөтэй ороод жолоочид өгөөд байхад дампууралгүй яахав. Автобусны жолооч нар цүдийлгүй яахав. Тэгчихээд хотын удирдлагыг буруутгах бодолтой. Буруутан нь 50:50 гэдгийг иргэд ухаарч автобусны жолооч нарт бэлэн мөнгө өгөхөө болихыг уриалж байна. Улсад мөнгө нь орвол цөөн боловч автобус худалдаж авахад нэмэртэй биз дээ. Үүнийг л ойлгочих л доо

Зочин [202.9.46.156] 2019-12-02 13:38:26

Гурван мянган автобусыг нийтийн үйлчилгээнд гаргавал замын түгжрэл эрс багасна.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.