Сонгуулийн тухай хууль ба 50+26 тогтолцоо

Ц.Анударь / Улстөр

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Сонгуулийн тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан нар мэдээлэл өгөв.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Бүлгийн хурлаас гарсан Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан өргөн барих нь зүйтэй. Үндсэн Хууль болон бусад хуулийн дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой. Тиймээс арванхоёрдугаар сардаа багтаан Сонгуулийн хуулийг багцалж гаргана. УИХ-ын Сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль гээд тус тусад нь гаргахаар тогтож байна”

Сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. Монгол улсад Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгууль гэж гурван сонгууль хйидэг. 2015 онд энэ гурван сонгуулийг нэг хуультай болгосон. 2016 оноос энэ хуулиар сонгуулийг явуулж ирсэн. Гурван сонгууль гурвуулаа онцлогтой байдаг. Тиймээс нэг хуулиар зохицуулах боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үндсэн Хуулийн өөрчлөлтөөр ч тэр цаашид гурван сонгуультай байх тогтолцоо хадгалагдах учир эдгээр сонгуулийг тусдаа хуультай болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэн учраас нэг хуулийг гурван тусдаа бие даасан хууль болгож, боловсруулаад байна.

Сонгогч сонгуульд оролцохдоо хоёр сонголт хийнэ

26 улс төрийн намын төлөөлөл, найман төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хоёр удаа хийсэн. Нийт 410 гаруй санал ирснээс 320 гаруй саналыг авсан бөгөөд нэгдүгээрт тогтолцооны асуудлаар, хоёрдугаарт сонгууль зохион байгуулахтай холбоотой шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн зохицуулах, цахим зохицуулалтыг хэрхэх, сонгуулийн маргааныг ямар хугацаанд шийдэх, сонгуулийн сурталчилгаа түүний хугацаа ямар байх, хамгийн чухал зарчим нь мөнгөнөөс хамааралтай сонгуулийг болих зэрэг урьд өмнө үүсэж байсан нөхцөл байдлыг хуулийн заалтуудаар хаах ийм зохицуулалтыг хийж өгсөн. Тогтолцооны тухайд 50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа. Үндсэн Хуулийн өөрчлөлтөөр цаашид мажоритар тогтолцоотой байна гэдгийг тунхагласан. Үндсэн Хуулинд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаатайгаар сонгоно” гэдэг заалтыг хэвээр нь үлдээсэн. Шууд сонгоно гэдэг нь мажоритар тогтолцоо. Энэ нь дотроо таван янз байна.

  1. Улс нэг тойрог
  2. Бүс нэг тойрог
  3. Аймаг нэг тойрог
  4. Жижиг тойрог буюу жижиг 76
  5. Одоо бидний өргөн барьж буй том, жижиг мажоритар тойрог байна. Ингээд холимог тогтолцоо гэсэн үг юм.

50 гишүүн бол одоогийн байгаа жижиг 76 тойрогдоо 50 тойрог болоод шууд тойргын иргэд, сонгогчдоосоо сонгогдоно. 26 гэдэг нь улс төрийн намууд 26-н нэр дэвшигчээ улс даяар нэг тойрог хэмээн зарласнаар 26 том тойрогт нэр дэвшигч улс даяар ард түмнээс санал авна. Сонгогч сонгуульд оролцохдоо хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт орсон 26-аас нэг хүнийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойргоос нэр дэвшиж буй УИХ-ын гишүүнийг төлөө саналаа өгнө. Өмнө нь намд саналаа өгдөг байсан. Одоо бол ард түмэн сонгож, эрэмбэлнэ.

Гурван сонгуулийг зохион байгуулахтай холбоотой өмнө нь хийгдэж байсан сонгуулийн үед гарч байсан хуулийн давхцалууд, алдаа завхралууд, хуулийн цоорхойг ашигладаг байсан үйлдлийг хаасан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна” гэв.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон. Цаашид улс орнууд фэйсбүүк компанийн зүгээс ч сонгуулийн шударга хийх нь улс орны тогтолцооны асуудал гэж үзээд сонгуулийг хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд ирж, сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.

-Намуудын санхүүжилтийг Сонгуулийн хуульд тусгасан уу?

-Сонгуулийн хууль бол сонгогчийн эрх ашгийг хамгаалсан хууль. Сонгогчид энгийн ойлгомжтой, нөлөөлөлгүй байх нь сонгуулийн зорилго. Тиймээс сонгогчийн эрх ашгийг нэгт тавьж буй. Тиймээс сонгогч сонголтоо хийхэд гадны ямар нэг нөлөөлөлгүй байх үүднээс тодорхой хязгаарлалт хийж байгаа. Хууль зөрчиж, зохион байгуулалттай хуурамч аккаунтаас хандахыг хязгаарлана. Түүнээс иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ.

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн сурталчилгаа үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.


Сэтгэгдэл

Ганбаа [202.131.225.197] 2019-12-03 11:26:36

УИХ-д бугласан, Нямдорж, Улаан мэтийн үеийнхэнийг зайлуулан шинэ залуучуудыг болон Жаргалсайхан зэрэг шудрагуудыг гаргах юмсандаа

ЗОЧИН [64.119.23.100] 2019-12-03 07:15:03

ЭНЭ ХОГНУУД 26-ГАА ЯАЖ СОНГОХОО ОЙЛГООГҮЙ ЯВНА, 26-Г СОНГОХДОО БҮХ НАМААС 26-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ НАМААР НЬ /НАМЫН НЭРИЙГ ӨМНӨ НЬ БИЧЭЭД/ НЭГ ЛИСТЭНД, 50 МОЖАРИАТОРООС ТУСАД НЬ ЖАГСААЖ БИЧНЭ, СОНГОГЧИД 2 ТУСДАА ЛИСТЭЭР САНАЛ ӨГНӨ ГЭСЭН ҮГ, ЗАРИМ НАМААС 26 ХҮН, ЗАРИМААС 5, 10 НЭР ДЭВШИГЧ Ч БАЙЖ БОЛНО, СОНГОГЧИД НАМУУДЫН БҮХ НЭР ДЭВШИГЧДЭЭС ДЭЭР ЯРЬЖ БУЙ ШИГ 1 /НЭГ/ БИШ, НИЙЛЭЭД 26 ХҮНИЙ НЭР Л ДУГУЙЛНА, ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН 26 ХҮН УИХ-Д СОНГОГДОНО, ТЭГЭХЭЭР СОНГОГЧИД МАШ ХАРИУЦЛАГАТАЙГААР 26-ГАА ТУСАД НЬ ӨӨРӨӨ ЦААСАН ДЭЭР ТЭМДЭГЛЭЭД, ХҮНЭЭ ДАХИН САЙН БОДООД, 26-Г ТЭМДЭГЛЭСНЭЭ ДАХИН ДАХИН ТООЛООД, 26-ГАА ШИЛЖ СОНГОХ ХЭРЭГТЭЙ, 26-ГААС ЦӨӨХӨН ХҮН ДУГУЙЛСАН БОЛ ЛИСТ ХҮЧИНТЭЙ, ХАРИН 26-ААС ИЛҮҮ ХҮН ДУГУЙЛСАН БОЛ ЛИСТ ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО, СОНГОГЧ 26-Д БИЧИГДСЭН БҮХ НАМЫН БҮХ НЭР ДЭВШИГЧДЭЭС 26-Д ОРЖ СОНГОГДОХ ХҮН ЖНЬ: ЭНЭ 15-ААС ИЛҮҮ АЛГА ГЭЖ ҮЗВЭЛ 26-ААС ЦӨӨН ХҮН ДУГУЙЛЖ БОЛНО ГЭСЭН ҮГ, 26-ЫН ЛИСТЭНД БИЧИГДЭХ НАМУУДЫН ДЭС ДАРААЛЛАА НАМЫН ДАРГА НАР СУГАЛАА СУГАЛЖ ТОГТООВОЛ ШУДАРГА БОЛНО,

Anna [94.23.66.193] 2019-12-03 02:45:53

Best sex dating __ Sexcont.Com

zochin [66.181.176.47] 2019-12-02 17:53:39

ed nar ahiad garaad irvel mongol hugjliinhuu orgild hureh geed bn

Зочин [103.57.94.140] 2019-12-02 15:59:19

АН-ЫГ ДЭМЖЬЕ. МАН ЖДУ 60 ТЭРБУМ УНДАРМААГИЙН ХЭРЭГ Ш. БАТХУУГИЙН ХУЛГАЙ ГЭЭД ДЭЭРЭМ ДЭНДУУ ТОГСОРЧИХСОН ХУЛГАЙЧИД.АН-ААС СОНГОМООРГУЙ С. ЭРДЭНЭ МЭТИЙГ СОНГОХГУЙ Л БИЗ.БУСДЫГ НЬ СОНГО

Зочин [192.82.71.225] 2019-12-02 19:12:20

Тарвагадорж, Мэлгэр нар АН -ын луйварчидтай хуйвалдан Монгол улсыг маань тэр чигээр нь дээрэмдсэн. Олон улсын хэмжээнд тэсэхээ болиод Саарал жагсаалт гэдэгт оруулаад , эдгээртэйгээ хариуцлага тооц гэлээ. Шударга бусын хонгил гэгчийг бий болгож шүүх, прокурор, АТГ, Аудит гээд бүгдийг авилгажуулан хуйвалдаад Хэлмэгдүүлэлтийг бий болгосон. Манай улсын хамгийн том том сор болсон үйлдвэр уурхай , алт эрднэсийн ордуудыг дээрэмдэн авсан. Ийм балай АНус-ыг Монголчууд биднийг яаж дэмж гэж балайрна вэ чи? Чи нэг сайн боддоо. АНус утаа арилгаагүй, харин далимдуулж тэрбум тэрбумаар нь хуссан. Нефтийн үйлдвэр бариагүй.

Зочин [66.181.169.108] 2019-12-02 17:38:28

Эрдэнэтийн 49%-г АН луйвардсан, Дубайн гэрээг АН хийсний гайгаар 2024 оноос авах ноогдол ашиг байхгүй болсон, 2 тэрбум доллорын торгууль төлөх бүр үгүй болсон. Дааж давшгүй өрөнд орж, өдөр бүр хэдэн саяын хүү төлж байгаа. 2012-2016 онд МУ-ын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн. БИД МАРТАХГҮЙ, МАРТАХ Ч УЧИРГҮЙ.

Haha [202.126.89.249] 2019-12-02 16:50:46

Haha c.erdene da ganbold ednuus iig barag aluul taarna. Mongolchuud uhaantai baimaar bna yalanguya BGD duurgiin erguu hugshchuud c.erdeneiig bolimoor bna ur huuhdedee bodooch eh ornoo boddogguin bol

зочин [66.181.178.14] 2019-12-02 15:56:52

Олонд , танигдсан ,шинэ , хүмүүс ,гарах , боломж ,байна ,аа.

Zochin [103.9.90.53] 2019-12-02 15:56:46

ANiig demjwel Hurz Elbegdorj nariig demijine gesen ug

ABCD-korea-gaas [211.36.142.86] 2019-12-02 15:51:27

AH-iig demjinee . Mongold hamgiin buteelch nam bol AH . Ene udaad AH bur 50-aas deesh suudal avch buten erhiig ogood hiih zuiliign hiilgeh heregtei !

Зочин [57.73.48.37] 2019-12-02 15:54:03

Za medehgui yumaa. Gahai Erdene, Z. enkhbold mayagiin humuusiig demjih hetsuu bna shu.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.