Богд хааны ирвэсийн арьсан гэрийг хоёр жил гаруй хугацаанд засварлажээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Хөвчийн Жонон бэйс Сангилдоржоос 1893 онд VII Богд Жавзандамба хутагтын 25 насны сүүдэр тохиосонд зориулан нутаг хошууныхаа уран үйлтнүүдээр урлуулсан өвч бүрэн тавилгатай, бага таван ханатын 150 ирвэсийн арьсаар бүрсэн тугдам буюу номын өргөөг өргөн барьжээ.

Энэхүү ирвэсийн арьсан гэр нь он цагийн эрхээр ихээхэн хуучирч, сэргээн засварлах шаардлагатай болсон байж. АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн Жижиг төслийн уралдаанд Монгол Улсаас шалгарсан АНУ-ын төрийн департаментын дэргэдэх Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны Соёлын өвийн төвийн санхүүжилтээр 2018-2019 онд Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд сэргээн засварлаж дууссан байна.

image

Жонон бэйсийн хошуу нь Халх даяар алдартай үзэсгэлэнтэй сайхан уул, ус нь жигдэрсэн хамгийн баян нутаг байсан аж. Нутаг хошууныхаа шилдэг урчуудаар бүтээлгэсэн гоёмсог өвч бүрэн тавилгатай багана таван ханатай гэрийн бүрээсэнд дэлхийн таван тивээс авчирсан 150 ирвэсийн арьс орсон хааны эрх ямбын зэрэгцэлд таацсан бэлэг байсан гэдэг.

Гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээ зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл бүгд мөнгөөр урласан уран хийцтэй аж.

image

Монголд төдийгүй орон орны ирвэс нутагладаг бүс нутгийн арьс орсон нь гэрийн оёдол зүйдлээс харагддаг байна. Бага таван ханатай бүтэн сийлбэртэй, мөнгөн тоноглолтой нарийн сайхан хийцтэй энэ гэрийг бороо хур холдсон хуурай, сэрүүн улиралд барьж Богд гэгээн арав хоногийн турш нямба бясалгал үйлддэг байжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:38

Монгол [202.179.10.162] 2019-12-04 02:58:20

үнэн.

Зочин [87.88.187.83] 2019-12-04 00:52:11

Ter enhtaivan geh hulgaichaa haraagaach chingisiin ner barisan

Зочин [192.82.69.177] 2019-12-03 13:11:45

Bogd is really best king

zochin [73.51.245.247] 2019-12-03 12:54:37

Elbegdorj oboo uldeej uu ?

Зочин [223.11.142.10] 2019-12-03 11:29:59

neg dolignuur nohor baijee

zolboo [202.126.89.241] 2019-12-03 09:51:38

bogdiin dargat ajliin amjilt husie. saihan uzesgelen zohion baigyylsan ba. uzej sonirhloo ylam ihiig hiij buteegeerei

Зочин [103.229.123.194] 2019-12-03 09:34:47

ERGUU BUDUULEG ORKUUD MINI ERGUU TENEGEE BUU GAYKHUULJ YUM BICHEECH , mongolchuud biden dotor orkuud yamar ikh boloo we,

Zochin [192.82.73.121] 2019-12-03 09:23:52

Sangildorj gej ih l bayan negen baij dee

Одоо ингэх юм бол ... [202.131.225.53] 2019-12-03 08:55:36

Ийм гэрт ном уншихлээр тархи толгойнд нь сайтар буудаг байсан юм байхдаа? Кх! Бэйс Сангилдорж гэж ингэж үй олон ирвэсийг "номын" өргөөнд зориулах ямар хэрэг байсан юм бол? Бодвол Богдод л тал засч нэг юм бүтээлгэх байсан бололтой.

Irgen [66.181.191.135] 2019-12-03 12:38:21

Shine tsagiin hu bug

Зочин [202.9.46.63] 2019-12-03 08:38:44

ПӨӨХ ЁСТОЙ ДАВАРЧ БАЙСАН ШИВ ӨМХИЙ ТӨВД ХҮН

ЗОЧИН [49.0.135.63] 2019-12-03 09:33:47

ШИВЭР ҮНЭРТҮҮЛЖ, ӨМХИЙ АМЛАСАН МОНГОЛ МИНЬ ЭНЭ ТҮВД ХҮН ЧИНГЭСЭЭС ХОЙШ ЧИНИЙ МОНГОЛЫГ ОРОС ХЯТАДЫН ХОЁР ТОМ АМНААС САЛГАСАН ГАВЬЯАТАЙ. ЧИ БОЛ ЗҮГЭЭР Л ХУВАЛЗ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.