Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” сэдэвт эрдэм шинжилгээний тав дахь удаагийн хурлыг 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Дэлхийн улс орнууд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сургалтын арга зүй, үнэлгээний систем, чанарын баталгаажуулалтын чиглэлээр хийж байгаа өөрчлөлтийн ихэнх нь “Outcome Based Education” буюу /ҮДСБ/-ын үзэл баримтлалыг ашиглаж байна. Манай улс дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог, бусад хүчин зүйлийн нөлөөг тооцож, тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа шинээр тодорхойлон үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.

Тус хуралд үр дүнд суурилсан боловсролын арга зүй, технологийг сургалтад нэвтрүүлэх, арга зүйг шинэчлэх, хөгжүүлэх, сайжруулах, тогтворжуулах чиглэлээр дээд боловсролын чанар, сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалтад идэвхтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэх, суралцагчийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, хичээлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр их дээд сургууль, хүрээлэнгийн багш судлаачдын 34 илтгэл хэлэлцэгдэж, “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” эмхтгэлийн тав дахь дугаарт хэвлэгдэн гарах юм. Жил бүр зохион байгуулдаг тус хурлын зорилго нь их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудын багш судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан мэдээлэл түгээх, туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Өнөөдрийн хурлаас шилдэг илтгэлүүдийг шалгаруулж мөнгөн шагнал, олон улсын хуралд оролцох эрхээр урамшуулах юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь 2020 оны дөрвөн сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй “Азийн бүсийн CDIO 2020 чуулга уулзалт”-ын угтал болж буйгаар онцлог юм.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:49:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:49:15

Багш [64.119.16.97] 2019-12-06 01:19:47

Азийн хөүжлийн банкны мөнгө гарын салаагаар маш олон жил урслаа. Нэгэнт мөнгийг нь авчихсан болохоор энэ мэтийн юм хийхээс болохгүй шүү дээ. Төслөөр амьдардаг шимэгчид бүр мэргэшсэн, сүлжээ үүсчихсэн. Одоо аягүй бол "Монгол Улсад судалгааны их сургууль байгуулах үндэслэл" ч гэдэг юм уу их том нэртэй төсөл хэрэгжээд доллараар санхүүжээд явж байгаа даа. Тэр нь ажил болохгүй, хэнд ч хэрэггүй 100 гаруй хуудас цаас үлдэнэ. Төсөл нэртэй тараасан мөнгөнөөсөө ажлын албаныхан нь хувь хүртдэг бололтой юм билээ. Тайлан нэртэй баахан цаас авч үлдээд санхүүжилтээ маш дуртай хийдэг. Энэ ч харин мэдээлэл өгч байгаа хамгийн гайгүй ажил нь байж мэднэ.

Зочин [107.167.107.227] 2019-12-05 16:57:17

Яасан ч их хуралдаж семинарддаг юм бэ? Иймэрхүү хурал, семинараас болж маш их мөнгө, цаг, цаас үрэн таран болж байна. Дарга анги ихтэй болсны гай шүү дээ. Хурал хэсэж, хоол идэж амьдардаг анги бас үүслээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.