“Ноён уулаа аврах хөдөлгөөн"-ий нэхэмжлэлээр “Сентеррагоулд Монголия" ХХК-ийн зарим тусгай зөвшөөрлүүдийг цуцлав

Л.Батцэнгэл / Хууль

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:39:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:39:44

Зочин [66.181.181.141] 2019-12-09 23:22:03

НИНЖА НАРЫН УУЛ БОЛЛОО

Иргэн [202.9.40.148] 2019-12-09 15:56:54

Сайхан билэг хулгайчийн хийсэн бас нэг хулгай Ноён Уулын асуудал биз дээ. ӨМХИЙ авилгачин

Зочин [150.129.141.99] 2019-12-09 12:56:59

Одоо манай нөгөө сайн эрчүүд нинжанууд очоод битгии л баллаасай билээ.

Зочин [202.179.27.33] 2019-12-09 08:10:48

Дээд шүүх ард түмэндээ ээлтэй, хүнлэг энэрэнгүй зарчмаар хандах ёстой. Эрхзүйн байдлыг дордуулдаггүй биз дээ?!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.