Шинжлэх ухааны академи шалгалтад "А" үнэлгээ авчээ

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу Монгол Улсын Шинжлэх ухааны академи өнгөрөгч долоо хоногт ажлаа шалгуулжээ.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан энэхүү шалгалтын зорилго нь Архив, албан хэргийн хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшин тогтоох, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгджээ.

Ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” гэсэн дөрвөн үндсэн чиглэл бүхий үзүүлэлт, аргачлалын дагуу дүгнэсэн байна.

Тус үнэлгээгээр Монгол Улсын Шинжлэх ухааны академи 93.2 хувь буюу “А” үнэлгээ авчээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:22:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:22:29

Irgen [202.9.40.154] 2019-12-09 10:17:14

Yag yu hiideg gazar yum bol . Anh udaa sonsch bna

Зочин [59.153.115.133] 2019-12-09 09:05:39

Архив гэдэг өнцгөөс ганцхан зүйлийг шалгаж дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.