Ерөнхийлөгчийн хориг ба Ч.Хүрэлбаатарын “ардын нуруун дээрх ачааг нэмэх хүсэл”

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны Монгол Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавьсныг ЕТГ-ын дарга З.Энхболд Төсвийн байнгын хорооны хуралдааны өмнө танилцуулав. Хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн горимоор санал хураахад Ж.Батзандан гишүүнээс бусад нь дэмжээгүй юм.

Ерөнхийлөгчийн тавьж буй хэсэгчилсэн хоригт “Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай” гэж үзсэн юм.

2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна.

2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэл үүсээд байна.

Тиймээс ч хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банкинд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд УИХ “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай” хэмээн дурдсан юм.

Үүний дараа Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Байнгийн хорооны хурлын үеэр хэлэхдээ,“Хуулиа судал, унш. Уншсанаа сайн ойлго. Ойлгосныхоо дараа ярь. Хоригийг хүлээж авах боломжгүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2014 онд байнгын хорооны хурлын үеэр өнөөдрийн баримталж буй байр сууринаасаа тэс өөр байр суурьтай байсан юм. 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр тэрээр хэлэхдээ, “Эдийн засгийн хямралтай, ард иргэдийн амьдрал муу байгаа тохиолдолд татвар нэмдэг. Нэмж байж эдийн засгийн хямралаас гардаг бодлого дэлхийн аль ч улсад байхгүй. Татвар төлнө гэдэг чинь ард иргэдийн карманаас гарч буй мөнгийг нь авна гэсэн үг. Үүд хаалгаа хааж байгаа аж, ахуйн нэгжүүдийн тоо, аж ахуйн нэгжүүдээс авах татвараа нэмэгдүүлнэ гэсэн үг. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэ хүнд байдлаас УИХ, Засгийн газар ямар бодлого авч хэрэгжүүлэх болов оо гэж л хүлээж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр татварыг нь нэмнэ, нэмэхдээ хоёр дахин нэмнэ гэдэг бичиг баримт ороод ирж байгааг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа. Өрийн хэмжээг нэмнэ гэдэг бол татвараа нэмнэ л гэсэн үг. Өнөөдөр нэмдэггүй юм аа гэхэд ирээдүйд нэмнэ гэсэн үг” гэжээ.

Ийнхүү 4-5 хан жилийн дотор улс төрийн баримжаа, үзэл баримтлалаа 100% өөрчилж, ард түмний нуруун дээрх ачааг нэмж, НДШ-ийг нэмэгдүүлэхээр улайран зүтгэж буй Ч.Хүрэлбаатар сайд 2014 онд ярьж хэлж байснаа эргэн санахад буруудахгүй болов уу.


Сэтгэгдэл

Irgen [139.5.218.112] 2019-12-13 01:32:13

Hurelbaatariig uter turgen turuus zailuul. Idsen uusniig shalga

Зочин [202.9.46.82] 2019-12-12 13:50:15

НД ийн мөнгийг банкинд байршуулж хүүг нь иддэг байсан хулгайчууд нь сүүлдээ шунал нь хөдлөөд сүүлдээ байршуулсан мөнгөө бүгдийг авч үрэн таран хийсэн хулгайчууддаа хариуцлага тооцоожээ хулгайчууд нь тодорхой байгаа хэрэг шүү дэн

Хннн [192.82.75.250] 2019-12-12 13:30:04

Уншаад ойлгооч! Өнөөдөр нэмдэггүй юм аа гэхэд ирээдүйд нэмэх л болно гээд... 2014 онд маш үнэнээр хэлж л байсан байна ш дээ. Өр тавиад байхаар нь ийнхүү хэлж байж. Хэлсэн нь ёсоор болжээ.

Зочин [103.212.117.127] 2019-12-12 11:57:57

Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг увайгүй нөхөр. Ерөнхийлөгч сангийн сайд байх ёс зүйгүй хүн гээд байсан үнэхээр тийм хүн юм байна

Зочин [182.160.34.27] 2019-12-12 09:16:14

Энэ Увсынхан бүгд ийм балай хэлсэн ярьсанаа ч мэдэхгүй шууд буудсан нь дээр дээ ийм малуудыгЧойжилсүрэн,Нямдоржтойн хамт

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:11

Zochin [66.181.179.39] 2019-12-12 07:43:21

Odoo bolichih, novshnuuda

Зочин [182.160.2.15] 2019-12-11 16:39:04

МАН сонгуулийн амлалтаа яг эсрэгээр нь хэрэгжүүлж байна.Дарин дээр давс гэгчээр үл бүтэх шуналтангуудыг сангийн сайд болгож бүх ачааг ард иргэддээ үүрүүллээ.Анх Чойжилсүрэн гэгч сангийн сайд байхдаа бүх татварыг нэмэгдүүлсэн одоо түүний өрөөсөн дугуй Хүрэлбаатар дахин татвар нэмэхээр улайрч байна.Хүрэлбаатар мэтийн төрөөс төрсөн тэрбумтангууд өөрсдөө хулгай хийхээ болиод,капитал банкны зувчуулсан олон тэрбумыг буцааж аваад дарга нар тансаг хэрэглээгээ таначих юм бол татвар нэмэх ямар ч шаардлаггүй болно.

Эрдэм [66.181.185.203] 2019-12-11 16:17:05

Муу дадрыг ганц ажил хийж байгаа сайд, үс нь бууралтаад, их ядарсан харагддаг... гэтэл нэг найз маань худлаа, аль эртний хуучирсан арга. Үсээ будуулж, хайш яйш хувцаслаад л нэг их ядахсан харагддаг юм гэхэд нь өмөөрч байсныг яана. Гэтэл бүр улайн цайм НДШ-р төсөв бүрдүүлэх гээд, тэрнийгээ нэмэх гэж чичрээд байж гэнэ муу дадар чинь

Зочин [202.126.89.176] 2019-12-11 13:44:36

Энэ Хүрэлбаатарт МАН ийн хөтөлбөр хамаардаггүй юм уу МАН татвар нэмэхгүй гээд байсан энэ нөхөр нэмнэ гээд л улайраад байх юм.

Зочин [202.21.108.86] 2019-12-11 12:35:26

ene mcs bolon urd zugiin gar hul shde

зочин [103.229.121.196] 2019-12-11 12:32:04

Хотгор шанагын хулгайч .

Зочин [138.197.133.117] 2019-12-11 12:24:08

Увсын гэх тодотголтой Нямдорж, Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Дорлигжав гэсэн ичих нүүрэндээ илэг наасан хэдэн хүн байх юм аа. Тэднийг яагаад зайлуулахгүй байна аа увчид аа

Zochin [202.70.36.122] 2019-12-12 06:54:27

Odoo ch Uvs gevel hulgaich gesentei adilhan sonsogddog bolj dee.

Зочин [66.181.161.29] 2019-12-12 04:22:54

Яг үнэн

Зочин [202.21.109.114] 2019-12-11 10:16:04

ЭНЭ ОДОО БОЛНОО ХАНГАЛТТАЙ ИДЛЭЭ

Зочин [64.119.22.61] 2019-12-11 08:31:50

ГАНТУЛГА АХТАЙГАА НИЙЛЖ ЗАРСАН ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙГ ЧИНЬ ЗАРЖ 10 САЯ $ АВСАН ГЭДГИЙГ ЧИНЬ ХАМТРАГЧ АЛТАНГЭРЭЛ НЬ БАТЛААД БАЙГАА БЗДЭ

Зочин [45.72.172.89] 2019-12-11 17:46:31

солонгосуудтай нийлж мөнгө угаагаад хувиа аваа биз дээ. солонгосын экс.ерөнхийлөгч нь ял авсан

Зочин [202.179.31.104] 2019-12-11 08:13:49

гол яамдын сайдаар монгол хүн тавьж баймааар юм

иргэн [202.179.25.107] 2019-12-11 08:05:55

энэ Хулгайч яахав Буруу гарын хангалттай мөнгөтөй Этгээд энэнд Ард түмэн нээг их сонин биш, Буруу сэхсэн хүнийг Бурхан буцаагаад байранд нь тавьдаг гэж энэ Үнэн шүү,

Зочин [202.131.251.109] 2019-12-11 08:03:24

Z.Enkhbold-ийн сайт биш гээд хэлчихвий гэсэн шиг л Хүрэлбаатар луу дайрахымаа.

Зочин [202.126.88.159] 2019-12-12 05:58:19

Ард түмэн рүү дайрч дарамталсан нь дээр тээ

Монголын иргэн [202.9.46.25] 2019-12-11 07:37:37

Хотгор шанагын уурхайг зарж олсон орлогын 10 хувь нөат-ын 10хувь бүгд 20 хувийн татвар төлсөнүү олон нийтэд хариу мэдэгд төлөөгүй бол төл Төрийн эргүүтсэн нөхдүүд шаардаж төлүүлж ав ажлаа хий

Додоо [202.131.239.190] 2019-12-11 07:15:29

Наад дөрвөд чинь Монголын нийт ард түмний өмч болох ХОТГОР ШАНАГАТ-ын ордыг зараад ЦУЛХАЙЧИХСАН,тэр мөнгөөрөө дарга нарт ая тал засаад албантушаалд ахиж арвижуулаад сурчихсан.үнэнч шударга-чухал дүр төрх үзүүлсэн ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ХУДАЛЧ-ХУЛГАЙЧ,ЦАГААНДАА ГАРСАН ДЭЭРЭМЧИН шүү дээ.

зочин [122.201.24.178] 2019-12-11 07:12:42

25 хувь хуучин байсан хувь байна. Үүгээр төлж байсан хүмүүс тэтгэвэр авч байгаа. Олон тэрбум төгрөгний алдагдалыг төсвөөс гаргах юм уу. Хүрэлбаатар алсыг харж байна.

Эрдэм [66.181.185.203] 2019-12-11 16:18:49

Алдагдлаа хулгайлсан хулгайчуудаасаа гаргана биз дээ. Төсвөөс гаргах гэж татвар нэмэх гээд байгаа биз дээ...бод бод.

Зочин [66.181.179.34] 2019-12-11 07:05:11

энэ мал үнэхээр ард түмний эсрэг ялт үйлдэл хйж байна. өөрөө хотгор шанага дээрэмдэж цүийтэл баяжчихаад ард олон яаж байх нь хамаагүйгэж үздэг улам л идэх хүсэл нь орнилж байдаг өөдгүй новш.татвар нэмж төсөв бүрүүлэхин оронд Ундармаатай хувааж идсэн 240 эрбум төгрөгөө төлөх хотгор шанагыг идсэн 10 сая доллараа төрд төлөх үүрэгтэй хулгайч


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.