Энэ сарын 5-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Aдмин / Орон нутаг

2026 оны 10-р сарын 02-ноос 2026 оны 10-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 01-02-нд шилжих шөнө Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумдаар,

02-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно.

02-03-нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Сүхбаатарын баруун, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумдаар,

03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 04-д нутгийн баруун хэсгээр, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.