“Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” хурал болж байна

Л.Батцэнгэл / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа холбоо, хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ, үр дүнгээр тодорхой санал, дүгнэлт дэвшүүлж байгаа юм. Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

-Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн агуулгад харьцуулсан шинжилгээ хийх арга зүй, аргачлал

-Үндсэн хуулийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа холбоо, харилцан хамаарал

-Үндсэн хууль ба Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт

-Үндсэн хууль ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн уялдаа холбоо, харилцан хамаарлын асуудлууд

-Үндсэн хуулийн үзэл баримтлалыг төсөл боловсруулах, батлах үйл явцын эх бичвэрт тулгуурлан судлах нь

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинэчлэх боловсруулах уялдаа холбоог хангах асуудал нөлөөлөл

image

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ

Эрдэм шинжилгээний бага хурал

Хөтөлбөр

ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠪᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ

Нээлт

1000 – 1005

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар

1005 – 1010

Дурсгалын зураг татуулах

Хурал даргалагч:

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн

1010 – 1030

Монгол Улсын Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах асуудалд

МУИС-ийн Эмерит профессор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн зөвлөх,

академич С.Нарангэрэл

1030 – 1045

Төрийн байгуулал, түүний тогтолцооны талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч,

доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар

1045 – 1105

Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын тогтвортой байдал

ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргал

1105 – 1125

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ба Засгийн газрын тогтвортой байдал

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор О.Мөнхсайхан

1125 – 1140

Асуулт, хариулт

1140 – 1150

Цайны завсарлага

1150 – 1210

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал

Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга,

доктор (Ph.D), дэд профессор А.Мөнхболд

1210 – 1230

Тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй субъектив хүчин зүйлс

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, доктор (Ph.D), профессор Д.Батмөнх

1230 – 1250

Монгол дахь улс төрийн намын төлөвшил ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

Стратеги академийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Мөнхцэцэг

1250 – 1300

Асуулт, хариулт

1300 – 1330

Хэлэлцүүлэг

Хаалт

1330 – 1335

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.131.233.190] 2019-12-13 15:28:49

ЭНЭ ЮУН ХУРАЛ ВЭ, ЭНЭ ХЭД ТАЛ НЬ ИЛТГЭЛ ТАВИАД, ТАЛ НЬ СОНСОЖ ГЭНЭ, АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ЮМ БОЛОО.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.