Цагдаагийн амь насанд халдсан Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ

Н.Алтанцэцэг / Хууль

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь бүлэглэж, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож, шалгасан цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн Б.Энхбаяр нь 2013 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд дангаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472 гаруй сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.26.116] 2019-12-14 06:53:05

Насаар нь хорих байсан хөнгөн ял өгсөн байна. Эсвэл насаар нь хүнд хөдлмөр хийлгэж ажлын хөлсийг нь хохирогчийн ар гэр үр хүүхдүүдэд олгуулах хэрэгтэй Энэ хулгайчийг төрөөс тэжээж байхаар шууд л цааш нь харуулах нь зөв.

Зочин [103.57.94.18] 2019-12-14 01:25:07

Улсаар буюу бидний татвараар идэх хоолтой дулаахан өмсөх юмтай жаргах нь ;...монголын зарим нь эднээс хэцүү бгаа гээд боддоо

Зочин [202.131.251.130] 2019-12-13 15:57:37

naaduulaa shuud tsaazal

tumur [103.140.11.15] 2019-12-13 13:49:37

yaasan ix erxluulj bn aa iim novshnuudiig alaad xuureer ni zolbin noxoi tejeevel taarax baisa

зочин [103.10.22.66] 2019-12-13 10:58:02

зэрлэг балмад үйлдэл гаргаж хүний амь хохироогчдод цаазлах ял сэргээх нь олны сэтгэлд нийцнэ. элбэгдорж чухам юуг урьдчилан тооцож цаазаар авах ялыг халав .үүнийг сайн дүн шинжилгээ хийж олон талаас нь дүгнэх хэрэгтэй .ер нь элбэгдорж монгол улсын язгуур эрх ашгийг үл тоогч зөвхөн өөрөө баруунд нэр нүүр олохын төлөө шарвалзагч .жишээ капла-гийн луйварыг өөгшүүлж ялаас чөлөөлсөн.

Иргэн [124.158.110.117] 2019-12-13 10:20:51

Толгойг нь илсэн хөнгөн ял өгчээ. Бүх насаар нь хорих ёстой. Эргэцүүлэн бодохоор хүн алсан алуурчдыг бидний татварын мөнгөөр тэжээж байдаг шударга ёс мөн үү? Гэтэл гэм зэмгүй хүүхэд, хөгшид ядарч туйлдаж, өлсөж байдаг. Яасан хэцүү амьдрал вэ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.