Ерөнхий сайд худалдаа эрхлэгчдээс дарамт шахалт, авилга хээл хахуулийг ил тод мэдээлэхийг хүсэв

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Их Хүрээ-2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ" гэдгийг хэлэв. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.

Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцэж байна. Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм. Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргах юм байна.

Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ. Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.79] 2019-12-17 01:32:03

Мэдээллийн дагуу шүүх, прокурор, АТГ ажиллаж чадаж байна уу

Зочин [182.160.0.109] 2019-12-16 11:38:54

Нөхөр хурандаад мэдээлэх нь: танай танхимын сайд Хүрэлбаатар нь ард иргэд бидэнд татвараар удаа дараа дарамт шахалтыг үзүүлж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү!

Зочин [119.40.98.177] 2019-12-16 07:33:29

оркууд попуудын хаан мандтугай удахгүй чааваасын араас явна даа

Зочин [202.9.46.212] 2019-12-16 07:04:15

odoo 1000 face chdiin hural hiih uldej bna.3ene pop gariig ingerh tusam ni ungaah heregtei.

Баянаа [202.9.46.101] 2019-12-16 06:59:57

Юм яриад орно оо яаж шиидэхииг чинь харья

Зочин [202.126.89.101] 2019-12-16 05:45:58

энэ эргүү дандаа худлаа попроно шүү. ЖДҮ хулгайчидаа яаж ч чадахгүй новш

Зочин [202.179.31.73] 2019-12-16 05:30:19

мэдрэл хурандаа битгий попор


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.