УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хэдэн ч мал хулгайлсан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болъё

Aдмин / Улстөр

Хуучин ЭХ-ийн 17.12-ын тайлбар хэсэгт байсан наймаас дээш бод, 24 богоос дээш мал хулгайлсан бол хүндрүүлэх зүйл ангитай гэж үзээд ял оноодог, харин 20 бог хулгайлбал хөнгөн гэмт хэрэг гэж үзэж хуулийг зувчуулах зүйлчлэлийг өөрчлөх нь л гол асуудал гэж бодож байна. Үнэндээ 20-иос доош бог хулгайлсан хүн хоригдохгүй цагдагдахгүй өнгөрөөд байгаа юм. Энэ нь малчдын сэтгэлийг зовоодог хамгийн гол асуудлын нэг юм. Үүн дээр малчид их дургүйцэлтэй байгаа. Ийм тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр захиргааны хариуцлага хүлээгээд өнгөрдөг байсан. Энэ хийдлийг болиулж өгөөч, ялгавартайгаар ял оноодог асуудлыг цэгцэлж өгөөч гэсэн хүсэлт байгаа юм. Хэдэн ч тооны мал хулгайлсан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болъё.

Мал хулгайлахад ашигласан тээврийн хэрэгслийг шууд улсын өмч болгож хураахаар хуулинд тусгаж өгсөн байсан. Энэ зүйл заалт хэвээрээ юү. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоохын тулд ялын бодлогыг чангатгахаас гадна Хөдөө аж ахуйнхаа бодлогын хүрээнд малчдын нөхөрлөл бүлгийг бий болгох, үндэсний мэдээллийн баазыг өргөтгөх тэгж байж том хэмжээний малын хулгайг байхгүй болгох шаардлага байгаа. Үүнийг холбогдох яам газрууд нь анхаараасай гэж хүсэх байна.


Сэтгэгдэл

hgh [202.179.26.18] 2020-01-10 15:27:53

Алдаатай бичвэл зөрчлийн хууль, албан бичгийн хариугаа авч амжаагүй байвал бас зөрчлийн хуулиар шийтгэдэг. Гэтэл хулгайг бас зөрчлийн хуулиар шийдээд байхад яаж зогсох юм бэ? Хулгайн гэмт хэрэг үйлдчихээд байхад зөрчилд хамаатуулдагийг яагаад ч ойлгохгүй юм

Зочин [192.82.74.134] 2020-01-10 14:59:24

Харин ч мал аж ахуйг сайн мэддэг жинхэнэ хөдөө өсөж торнисон доо хө энэ хүү чинь

Зочин [103.229.122.253] 2020-01-10 15:54:03

Ээ базарваань Ганзоригийн хүү хөдөө өсч торниод, малд нүдтэй гэж жигтэйхэн тэ? Тэрээр малчин ардын төлөө амиа өгөхөөс буцахгүй эр дээ. Мөн нэг мал гэдэгт өнчин ишиг ч гэсэн орохыг мэддэг болов уу? Өнчин ишиг хулгайлаад шоронд сууна гэдэг ер нь ямар бол?

иргэн [66.181.186.40] 2020-01-10 14:23:19

МАЛ МЭДЭХГҮЙ ПАЦААН ХАНБҮРГЭДЭЙ, ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙГ ЯАЖ ИДЭХЭЭ МЭДЭЖ САЙН ЯВБАЛ БОЛОО БИШҮҮ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.