Санхүүгийн зохицуулах хороо 17 асуудал хэлэлцжээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны анхдугаар хуралдаан болж 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Нийслэлийн хөгжүүлэх сан”, “Нийслэлийн ногоон сан” хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг тус тус бүртгэв. Мөн “Амар даатгал” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгал, “Мөнх даатгал” ХХК-ийн Малын индексжүүлсэн даатгал, Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал гэсэн даатгалын бүтээгдэхүүнүүдийг шинээр бүртгэж, нэр бүхий долоон иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах шилжүүлэхэд мөрдөх журмыг батлав. Дүрэм журмыг шинэчлэх, батлах, эргэн нягтлах ажлууд нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд Хороо энэ асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Хуралдаанаар давхар даатгалын үйл ажиллагааны тухай танилцуулгыг хэлэлцэж, зарим үнэт цаасны компанийн үнэт цаасны бүртгэлийн болон оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Мөн зарим хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ [202.179.26.221] 2020-01-16 00:53:00

ЭНЭ БАЙГУУЛЛАГА 100 ШАХАМ ХҮНТЭЙ ОЛОН АРВАН ТЭРБУМЫГ ЗАРЛАГДАН БАЙЖ АЖИЛЛААД ЭЦЭСТ НЬ УЛСАА СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛЧИХСАН. УИХ ТЭГЖ ҮЗЭЭД ДАРГЫГ НЬ УЙЛУУЛААД ХӨӨСӨН. ИЙМ БАЙГУУЛЛАГА МОНГОЛД БАЙХЫН ХЭРЭГ БАЙНА УУ. ХАЙРАН Ч МӨНГӨ ЦААС

иргэн [66.181.191.20] 2020-01-15 12:14:12

Өмнө нь ажиллаж байсан дарга нь гээд нэг авгай баахан уйлаад байгаач юмуу гомдоод тунирхаад байгаа ч юмуу нэг бол бодож явсан зүйлээ нэг сэтгэлээ онгойтол ярья гэж бодоод яриад байгаа ч юм уу ойлгомжгүй би муу хүн байгаагүй гээд л баах шиг байгаан яриад байсан овоо алга болж амьтан хүнийг амраав шүү.

иргэн [66.181.191.20] 2020-01-15 12:11:23

энэ байгууллага байж байж нэг хэдэн асуудал тойрч сууж хэлэлцдэгийг эс тооцвол хийсэн ажилгүй шахуу байгууллага юмаа да янзана. Ажаад байхнээ байж байж нэг иймэрхүү мэдээ хаяадаа нэг сүртэй ажил хийцэн юм шиг гаргах юм. Тэгсэн атал мундаг хэдэн ажилтан томоо байшин бариулаад байгаа шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.