Давтагдашгүй Чинбаа

Aдмин / Энтертайнмент

Яг үнэндээ түүнд Монгол Улсын соёлын тэргүүн гэх цол тэмдэг дэндүү багаддаг. Гитарын хөг аялгуу, төгөлдөр хуурын гайхамшиг, айзам, хэмнэлийг хэрхэн найруулж хүний зүрх сэтгэлийг хөөрөлд автуулж, бодол хүсэлтэй нь уяж болдгийг түүний гар бие оролцсон хөгжмийн бүтээлээс харж болдог. Түүнд элдэв шоу нэвтрүүлгийн шүүгч байхаас илүү тайзан дээр өөрөө гол дүр бүтээх нь илүү зохидог. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер, дуучин Б.Чинбат хэмээн хөтлөгч дуудсан л бол тэр тайз бүхэлдээ амь ордог. Чинбаа хэзээ ч үзэгчдээ хуурч байгаагүй. Тэр Монголын урлагийн ертөнц дэх автортоо хайртай цөөн уран бүтээлчийн нэг. Үргэлж амь, сүнстэй, өөрийгөө бусдад шинээр нээсэн дүр бүтээж чаддаг авьяастан. Чинбаа бол Монголын урлагийн тайз ямар өндөр, ямар хөг аялгуутай, эрч хүч, энерги, уур амьсгалтай байж болохыг дэглэж харуулдаг уран бүтээлч. “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүйн цаана” тоглолт нь үүний нотолгоо.

Niciton-н зураг.

Чинбааг тайзан дээр инээмсэглэл тодруулсаар гарч ирэхэд л үзэгчид түүнээс ямар нэгэн ер бусын зүйлийг “нэхчихсэн” суудаг байх. Яагаад гэвэл, Б.Чинбат гэх автортай гитарын аялгуу, дуу, хөгжмийн найруулга, төгөлдөр хуурын аяз бүхэн тийм гэж хэлэхийн аргагүй өөр байдаг учраас юм.

2011 оны аравдугаар сар юм даг. Түүний анхны бие даасан “Давтагдашгүй” тоглолтыг үзсэнээ ер мартдаггүй. Тайз, үзэгч хоёрын дунд “Таашаал” гэх ганц л үг зохино гэмээр орон зай үүссэн гэж дотроо боддог оо. Үнэн үү гэж үү. Үнэн. Б.Чинбат бол хөг аялгуугаар тоглож чаддаг авьяастан. Тэр үзэгчээ хэзээ нь уйлуулж, хэдийд дуулуулж, хэрхэн догдлуулж, яаж бодолд авттал нь гуниглуулахаа сайн мэддэг найруулагч. “Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч гэх гуншин түүнийх. Жаахан хүү байхаасаа Монголын хөгжмийн урлагтай нэрээ холбосон Чинбааг “Цэл залуухан авьяастан. Түүнийг дэлхий танина” гэх цөөн боловч даацтай өгүүлбэрээр манай урлаг, соёлын акулууд дүгнэдэг. МУГЖ дуучин Т.Ариунаа “Би Чинбаатай 1991 оноос хойш хамтарч ажиллаж байна. 1997 онд хийсэн “Зөвхөн чиний тухай” тоглолтын минь продюсерээр ажилласан. Би маш азтай дуучин. Чинбаагийн зохиосон ихэнх дууг би дуулсан байдаг.

“Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч гэх гуншин түүнийх. Жаахан хүү байхаасаа Монголын хөгжмийн урлагтай нэрээ холбосон Чинбааг “Цэл залуухан авьяастан.

Тиймээс би өөрийгөө азтай дуучин гэж боддог” гэсэн бол ая зохиогч Б.Долгион “Монголын рок поп урлагийн маш авьяаслаг, цэл залуухан уран бүтээлч. Би Чинбааг Америкийн алдарт дуучин, жааз хөгжмийн хатан хаан Арета Франклины даралтад хөгжимчнөөр ажиллаж байгаа гэдгийг сонсоод шоконд орж байлаа. Дэлхийн хөгжмийн хамгийн том сэтгүүл болох “Rolling Stone”-оос хамгийн алдартай 100 дуучныг зарласан. Дэлхийн хамгийн шилдэг, номер нэг дуучнаар Арета Франклин тодорсон. Гэтэл энэ дуучны даралтат хөгжимчин нь манай Чинбаа гээд бод доо. Миний хувьд Чинбаа маш нарийн мэдрэмжтэй найруулагч, дуучин. Түүний хөгжмийн найруулга бусдаас онцгой” гэж онцолсон юм. Түүнийг хэн бэ гэдгийг илэрхийлсэн энэ мэт магтаал дуусахгүй. Дахин онцлоход Чинбаа бол өөр ертөнц. Өөр байгаагийн шалтгаан нь хуучир хөгжмийн хаан гэгдэх МУГЖ С.Батмөнх агсны хүү учраас ч тэр байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Чинбаа ээжийнхээ хэвлийд байхаасаа л хамгийн тансаг хөгжмүүдийг сонсож, бойжсон гэсэн үг. Тэр жинхэнэ урлагийн гэр бүлд төрж өсөж, хүмүүжсэн нь түүнийг өнөөгийн Б.Чинбат болгосон байж магадгүй ээ. “Авьяас бас төрмөл байхаас гадна өгөгдөл” гэдэгт тэрбээр итгэдэг. Итгэхээс ч яах билээ. Учир нь Чинбаагийн эгч нь бүжигчин, ээж А.Цэрэндулам нь Үндэсний хөгжмийн улсын уралдааны тэргүүн шагналт, СТА шанзчин юм. Б.Чинбат анхны тоглолтынхоо үеэр “Бурхан минь намайг шагнах жаргалаа хасан, ганцхан аавтай минь үлдээгээч” хэмээн жаахан хүү байхдаа аавдаа зориулсан “Сэтгэлийн гуйлга” дуугаа нүдэндээ нулимстай дуулсан нь үзэгчдийг уйлуулж байж билээ. Гэтэл өдгөө монголчууд авьяаслаг хүүгээ аврах “Сэтгэлийн гуйлга”-д дараатай сууна.

Монгол түмний хайртай хүү Б.Чинбат элэгний хатуурлын улмаас элэг солиулах хүнд хагалгаанд орж, түүний гэргий, дуучин Ц.Сарнай донор болсон билээ. Тэдний мэс заслын дараах эмчилгээнд зориулан “Хос зүрхийг хамгаалъя” хандивын тоглолтыг ирэх сарын 1, 2-нд зохион байгуулахаар рок попынхон бэлтгэл ажилдаа ороод байна.
“Чинбаа элэг солиулах хагалгаанд орж байна” гэх цочирдом мэдээ сонсоод олон хүн шоконд орсон биз ээ. “Одоо яана аа, муу зүйл холуур өнгөрөг” гэх залбирал дунд айдас, алдчих вий гэх гунигийн сүүдрийг арилтал сэтгэл цэлмүүлж бидний санааг амраасан гайхмаар сайхан мэдээ удалгүй араас нь түгж эхэлсэн нь “Түүний гэргий Ц.Сарнай донор нь болж элгээ өгчээ” гэв. Гоё шүү. Олон хосод хайр мэдрүүлсэн тэдний биенээ олж харсан тэр үеийг он цагийн хэлхээс дундаас шив шинэхнээр нь гаргаж ирмээр санагдаж билээ. Ид шидийн гэмээр ийм хайрын гал тэдний дунд асаж эхэлсэн нь тэртээ 1995 оноос буюу 15-хан настай балчирхан үеэс нь эхтэй. Тэд нэг багшийн шавь нар. Чинбаа анх Сарнайгаа “Англи дууг хэрхэн сайн дуулах вэ” уралдаанд дуулж байхыг нь хараад дурласан гэдэг. Тэдний мөрөөдөл нь арван хүүхэдтэй болох.
“Хүний сайхан охин чи санаанаас ер гарахгүй, дэгжин нүдэн бүсгүй хаана явна” хэмээн дуулж залуусын зүрх сэтгэл дэх дурсамжийг уудалдаг түүний фэнүүд нь бүсгүйчүүд. “Танайд хоноё”, “Дэрэнгийн хар азарга”, “Домгийн өглөө”, “Сайхны өмнө харц буруугүй”, “Толин хул”, “Миний аав” зэрэг дуу бүгд Чинбаагийнх. Тэр хөгжмийн найруулга хийхдээ номер нэг гэдгээ эдгээр дуугаараа баталдаг.

Монголын хөгжмийн урлагийн хаан гэгддэг “Никитон”-ыг Чинбаагүйгээр, Чинбааг “Никитон”-гүйгээр ярьж хэзээ ч болдоггүй. Тэд бие биенээ тодруулж , бүтэн болгодог тус тусын тод өнгүүд. “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл”, “Төгөлдөр” зэрэг “тэсрэх бөмбөг” мэт дуугаа тэд хамтдаа төрүүлсэн юм.

Б.Чинбат бол Монголын урлаг дахь тэсрэх бөмбөг. Түүний найруулга, хөгжмийн бүтээл дэх оршихуйгаас юу ч гарч мэднэ. Өөрөөр хэлбэл тэр тааварлашгүй баян ертөнцтэй. Тайзан дээр үнэн байдагт нь, том байдагт нь монголчууд дуртай, хайртай. Тэр амьдарна. Удаан амьдарна. Ингэхдээ дахин цоо шинэ ертөнц нээчихсэн, түүнээ бидэнд дэглэж үзүүлэх нөр их хүсэлтэй амьдарна. Тэр хэдийн энэ хүслээ дотооддоо өнгөтөөр зурчихсан суугаа. Чинбаагийн цоо шинэ давтагдашгүй ертөнц бидний өмнө хөшгөө цэлийтэл нээх тэр өдөр хэзээ байх нь цаг хугацааных л юм аа. Чинбаа бол тайзан дээрх хэн нэгнийг үзэгчдийн суудлаас дүгнэгч биш, тэр бол тайзан дээр өөрөө гол дүрийг бүтээгээд “Урлаг гэж үүнийг хэлдэг юм” хэмээн үзэгчдэд дэглэж харуулагч юм. Түүнд ийм байх нь зохидог. Тэр ийм л заяанд мэндэлсэн. Б.Чинбатын “Давтагдашгүй”-г дахин харахын тулд үзэгчид хязгааргүйн цаана орших ёстой болдог. Тайз эзлэн орших Чинбаад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол дэндүү багаддаг аа.

Эх сурвалж: www.npost.mn


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-22 01:31:25

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://today.kg/news/74648/ - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ekb.podarki-market.ru/catalog/product-378690/?MID=2682&result=reply#message2682 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://habarovsk.podarki-market.ru/catalog/product-202683/?MID=3351&result=reply#message3351 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 4f9db31

Fatma [95.0.29.24] 2020-01-19 18:32:32

Chinbat Sarnai 2 too tusaltsgaaye. Mongolchuud maani tsuuhkuuleech gesen, setgeleer bayn tusarhkag Ard tumen shuu . Urialj bna zaluuchuudaa

Fatma [95.0.29.24] 2020-01-19 18:25:04

Mongolian mini sor bolson hos, hovorhkon saihkan setgeltei huurhkun ch ohiin .bi tanihkgui ch, setgel mini mash ihk hundelj baina.odoo ued iim saihkan setgeltei ohkiduud hovor bolson baihk. Ta 2 too eruul enhkiig husiye, minii 2 duu hurdan idgeed,urlagiin altan taizandaa garch,mongol tumnee dahlin bayrluulaarai, mongolchuudaa tsumuuruu setgel zurhkeeree tusaltsgaaye.

Зочин [66.181.185.44] 2020-01-19 11:18:06

Тэгээд тэр Ариунаа энэ тэр нь ямар хандив өгөх гэж байгаа юм.Дуу дуулж бусдаас мөнгө авч өгнө гэж солиорч байраар зүгээр байгаагаасаа өгөөч дээ та нар.Одоо л хэрэг болох гээд байна шүү дээ

Иргэн [202.126.89.25] 2020-01-19 10:21:40

Мудаг залуу шүү эрүүл энхийг хүсье

иргэн [202.179.24.181] 2020-01-19 06:10:45

хаашаа юм Чинбаа л ганцаараа ондоо бусдаас Гаж гоц төрчихсөн юмуу хаашаа юм, Давтагдашгүй энэ тэр гээд тэгж ярих юм бол Хүн болгон Өөрийн Ертөнцтөй ахин Давтагдашгүй шүү дээ, Тэгээд энэ 2-ыг бусдаас Хандив гуйгаад байхааргүй Хур хөрөнгөтөй гэх юм байна ш дээ, Улс амьтан, Яагаад тэрнийгээ Өөрсөдийнхөө төлөө Зарцуулж болдоггүй юм болоо, Үгүй Улс амьтан Худлаа мэдээлэл цацаад байгаа юмуу, Сонин л юм даа,

Зочин [66.181.185.166] 2020-01-19 14:11:00

Аялгууг нь сонсож тоглолтыг нь ядаж ганц удаа үзсэн бол ийм юм бичээд сууж байхгүй бсан байх. Хааяахан нэг хөгжим сонсож бай. Сэтгэл чинь уярч зүрх чинь зөөлөрнө.

Зочин [202.72.240.4] 2020-01-19 08:10:07

Чи одоо солиотой юмуу чамаас гуйгаагүй биздээ хайралдаг хүндэлдэг хүмүүс байгаа л байлгүй дээ өгч чадахгүй бол дуугүй л бай малаа

Зочин [66.181.190.140] 2020-01-19 02:22:36

Shagnal ni bagadchihsan mundag awyastai.

Зочин [59.153.87.36] 2020-01-19 02:33:19

энэ чинбат хураасан хөрөнгөө эмчилгээндээ зарцуулж чаддаггүй шуналтай ГОБСЕК вэ. чинбатын 2 тансаг зэрэглэлийн байр, том хаус, 2 тансаг ангиллын машинууд байгаа. аль нэгийг нь мөнгө болгоход СОЛОНГОС УЛСАД ТУШААХ МӨНГӨ өлхөн гараад ирнэ дээ

. Цооцоо [72.66.31.182] 2020-01-18 19:35:46

Авьяастай авьяасгүйч ядууч бай адилхан хүн гэдэгээр нь харж төр засаг хандив тусламж өгөх хэрэгтэй л дээ. Уг нь ямарч мэргэжил хувь хүний өөрийнхөн сонгосон мэргэжил . Хүний бүх мэргэжил өөрийнхөн амь амьдрал бөгөөд улсын маань хөгжил шүү дээ. Түүнээс ганцхан урлагынхан нь чухал гэж бодож болохүй. Өөр мэргэжилтэй . мөнгөгүй эмяилгээ хийлгэж чадахгүй ядуу хүмүүс гэртээ хэвтэж байгаашш дээ. Хүүхдүүд ч ялгаагүй. Урлагын мэргэжил бол тэр хүний өөрийнхөн ажиллдаа. Хоёр залуудаа хурдан эдгэхийн ерөөл дэвшүүлэь . Бүгдээрээ хандавын гараа сунгацгаа я.

Зочин [174.44.85.122] 2020-01-18 22:20:04

Gaviyat ch bagadna shuu . odoo boltol gaviyat tsol uguugui baigaad uneheer tsochirdoj bna .

Зочин [66.181.186.228] 2020-01-18 16:45:25

Чинбат бол авъяастай, хийсэн бүтээсэн зүйлтэй залуу. Бурхан түүнд бас сайн бөгөөд сайхан ч хань заяажээ. Урлагт хийх ирээдүйн их зорилгынх нь төлөө, сайхан хайрынх нь төлөө, 3 бүлтгэр үрийнх нь төлөө тэнгэр түших болтугай. Түргэн эдгээрэй.

Баяраа [66.181.161.117] 2020-01-18 12:41:35

Хурдан эдгээгээрэй та хоёртоо эрүүл энхийг хүсий

Зочин [66.181.161.123] 2020-01-18 14:55:24

mmm

Ариун [64.119.23.225] 2020-01-18 07:51:45

Энэ сөрөг бичиж доромжилдог хүмүүсийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газрыхан хурдан олоорой

Зочин [175.223.39.142] 2020-01-19 09:34:22

Заа болио чи! Том тэнэгтэж байх шив айн?!

Зочин [202.179.31.13] 2020-01-19 05:04:04

harin tiimee bair mashiniig ni ch yasan sn meddeg yum medj bankand tavij zl avd l yvsan bga 2-laa hamt emchilgeetei shvv de zvgr l ydahdaa ervvl bold eh orondoo irtel ni zovhon ervvl enhiig hvsie Urialj bn

Uka [202.55.188.81] 2020-01-18 07:15:10

Sain saihnig hvsie tvrgen edgeerei Sarnai sain bvsgvi bna aa Gehdee deerh hvmvvsin yalgawartai handaad bga no vnen Ene hvmvvst bhgvi mungu yaj engin hvmvvst bh yum zowohgvi shig vheh yumsan vr hvvhdvvdee baga ur tawiulah yumsan l gj bddg shdee hudlaa bish shv yundaa emzegleed hereldeed bga yum bodit vnen shv urlaginhan bol uur neg neg toglolt higeed l shidegdene shagnalin tuhaid ter lobbini hudlaa yumaar yah gsen yum

иргэн [202.179.24.185] 2020-01-18 05:08:20

за боль доо Хүн болгон дахин давташгүй ш дээ, Ер нь тэгээд Талийгаач болсон, Өвдсөн хүн 2л Од болдог болчихсон юмуу хаашаа юм ,

Зочин [98.233.136.46] 2020-01-19 14:49:46

Чи ядаж амаа татаж сураач

Зочин [202.72.240.4] 2020-01-19 08:14:08

Чамайг бодвол хийсэн бүтээсэн юмтай хүн чи тусламж чадахгүй бол дуугүй л бай

Зочин [64.119.24.32] 2020-01-19 00:13:19

чиний ухамсар хөлийн чинь уланд л байна,яаж амьдарна даа хөөрхий!

Оюунчимэг [192.82.75.164] 2020-01-18 14:10:02

Иргэн гэж бичсэн хүн та оюуны хоосролтой буюу тархины тураалтай учраас сайхан хөгжим сонс. Чихнийхээ бөглөөг арилга.Чимбагийн хөгжим танд туслах болно.

Зочин [66.181.189.119] 2020-01-18 13:56:41

" Өвдөхөд минь эдгээгээд авах ард түмэниэй хүн шүү би" гэж агуу Жанцанноров гуай нэгэнтээ хэлж байсныг санаж байна. Миний ард түмэн агуу ард түмэн билээ. Ирээдүйд харах сонсох мэдрэх урлаг соёлын төлөө авьяаслаг хүүгээ эдгээгээд өгье ард түмэн минь.

Монгол [202.126.89.125] 2020-01-18 02:18:42

Хийж чадаж байгаа хүн шагнал горьддоггүй л байхгүй юу даа. Яагаад гэвэл чаддаг зүйлээ сэтгэл ханамжтай хийж тэр тшагналыг үзэгчдийнхээ алга ташилт гэж хардаг. Энэ хүн бурхан. Хурдан эдгээрээ

Монгол. [202.126.89.125] 2020-01-18 02:21:14

Хурдан эдгээрэй. Чиниы өмнөөс бурханд мөргөмүү. Хамгийн гол зшыл эрүүл мэнд элэг бүтэн амьдрал

Жавзанорлом [59.153.115.103] 2020-01-18 01:47:00

Авьяастай маш зөв хүү.нээрээ монгол Чинбаагаар дутахаар авъяастай даруухан хүү.нүд гэдэг эрхтэн сайханыг харах гэж чих гдг эрхтэн сайхныг сонсох гэж хэл гэгч эрхтэн сайн сайхныг магтах гэж бидэнд заяагдсан гэдэг.сайн сайхныг мэдрээгүй бол дуугүй л байцгаая.бидэнд сэтгэл гэх сайхан ЭРХТЭН бий

Зочин [92.220.49.40] 2020-01-17 19:10:37

Би урлаг мэдэхгүйээ. Чинбааг ч сайн мэдэхгүй. Гол н өвчтэй нэгэндээ сайн сайхныг л хүсэж байна. Сайн гэр бүлээс гаралтай, америkд олон жил болсон, алдартай хүмүүс эмчлүүлэх мөнгөгүй байхад энгийн ард түмэн бүүр л аврагдах боломжгүй гэртэа хөнжлөө нөмрөөд л үхэхээ хүлээгэад хэвтэж байдаг гэж үнэн боллоо шүү!!!! Байраа зарчихаач дээ!!! Хүнээс хандив гуйж босчихоод тансаг байрандаа цаашдаа амiдраад байх уу????

Зочин [64.119.24.32] 2020-01-19 00:15:31

чи дут! түмнийхээ хүчээр босно!

Д. Цэрэнханд. [103.57.92.28] 2020-01-18 22:27:55

Хүнд хүндлүүлэх, хүнээр хайрлуулах гэдэг тэр хүний ухааных. Авъяас ч бас л тэр хүний хосгүй чадал. Яаж хэрхэн мэдэрч, тордож тослох, өнгөлж бүтээх нь мөн л ухааных. 5дээд сургууль төгсөөд ч мэргэжлээ өнгөлж чадахгүй хүмүүн байна. Гэтэл энэ хүү ард түмнээ авъасаараа өнгөлж сонорыг нь мялааж, сэтгэлийн сайхныг хөгжмөөр хөглөж, яруу уянгыг мэдрүүлж чаддагт бид талархаж, хүндэтгэж байдаг. Тиймдээ ч олны хүндлэл хайрыг хүртсэн хүү билээ. Авьяастай, хүчтэй хүүдээ, халамжтай хайртай ханьд нь халуун талархал хүргэж хурдан эдгэрч бидэндээ ирэхийн ерөөл өргөе. Олны хүч оломгүй далай шүү дээ. Хүүхдүүд минь эдгэрээд сайхан үйлсийг бүтээх ирээдүй өмнө чинь гэрэлтэж байнаа. Хүчтэй л байдаг юм шүү.

Оюунчимэг [192.82.75.164] 2020-01-18 14:32:24

Тэнгэрийн зарлигийгМуза минь дагаарай Тэнэг мугуйд хүмүүстэй Тэмцэлдэж бүү марга гэсэн агуу Пушкины ишлэл байдаг.Оюуны хоосролтой өчүүхэн амьтдыг зүгээр л хаячих.Эрднийн чулуу зүлгэх тусам өнгө ордог юм .Энэ бол та 2 ийг сорьж байгаа аиьдралын дунд тохиолдох нилээн бартаатай даваа байсан гээд л бодчих.Энэ давааг даваад явж байгаа юм одоо саад бэрхшээл улам багасаж эрч хүчийг улам ихээр мэдэрч байгаа биз дээ миний 2 дүү.Хурдан эдгээрэй.Та 2 н маш сайн таних хүн байна. Сүүгээ өргөнөө. Амжилт.

С.Отгондэлгэр [202.55.188.81] 2020-01-18 10:00:54

Та энэ хүнийг маш сайн таньдаг хүн байнадаа. Бас орон гэргүй болгохыг юун ийм их хүсэв. Энэ сорилтыг давсны дараа энэ залуу хосуудад амьдрал бий. Одоо бас торойтод хүлээж байгаа 3 үр нь байгаа. Хүнд сайн сайхныг л хүс. Ядарсанд нь ч боломжийнд нь ч аз жаргал хүсээ хө, эерэг бай. Буян,нүгэл буцаж ирдэг. Бурхан өршөөг Таныг

Зочин [192.82.78.164] 2020-01-18 03:34:33

Урлаг мэдэхгүй бол дуугараагүй нь дээр Монголчууд ийм авьяастай хүүтэй бгаа нь тэнгэрлэг бгаагийн том гэрч дээ Ийм хүүг авч үлдэх л ёстой Байраа зарсан ч юм бил үү хэн мэдлээ Хандив их цугларч Чинбаа иаань хурдан эдгэрэх болтугай

Miish [66.181.160.12] 2020-01-17 16:50:47

Amiddaa bie bienee hairlay hvmvvsee myndag saihan hosuuddaa ervvl saruul az jargalig hvsie

зочин [66.181.161.38] 2020-01-17 16:00:32

үхэр монголчууд хэзээ боловсорч, төлөвшиж, ,гэгээрэх юм бэ. мэдрэмжгүй постуудыг хараад ой гутах юм. өвчтэй хүнийг яаж ингэж хэлж чадаж бна аа. жинхэнэ хүн бол дайсандаа ч ийм үг дайхгүй дээ. чинбат бол монголын ард түмний урлагийн үнэт өв .

Зочин [66.181.180.32] 2020-01-18 01:58:27

Яг үнэн Дахин давтагдахгүй авьяастан.Эрүүл энхийг хүсэж өайна

Зочин [66.181.189.69] 2020-01-18 01:57:33

ЗӨВ

Мөнхболд [182.160.32.150] 2020-01-17 15:50:07

Олонд их танигдаагүйч авъяаслаг залуу байна. Магтаж бичих нь зөвөө Энэ залууд атаархсан юм шиг муулах нь тэр тусмаа өвчтэй байхад муулах тун зохимжгүй хэрэг.Авъяаслаг урлагийн хүн учраас төрөөс мөнгө өгөх,хүмүүсийн хандив илүү авах ёстой гэж үзэж мэдээж болохгүй Ямар ч дарга урлагийн зүтгэлтэн өвдөөд ирэх үедээ бүгд л жирийн ажилчин малчныхаа хэмжээнд бие сэтггэлийн хувьд очно шүүдээ Харин эхнэр Ц.Сарнай бол гайхамшигтай бүсгүй байнаа. Ийм өндөр ухамсартай охид эмэгтэйчүүд олон байх ,улам олон болог. Хос зүрх алмөнхийн хөдөлгүүр болон ажиллаг гэж ерөөгөөд энэ хоёртцаашдын амьдрал,бүтээлд нь амжилт эрүүл энхийг хүсье. Сэтгэлийн хат гэж асар хүчтэй энерги хүмүүнд оршдог гэдэгт итгээрэй

Irgedee Alagchildag tur [64.119.19.174] 2020-01-17 15:05:57

Irgedee zeeltei zeelgui olond tanigdsan tanigdaaguigeer ni yalgadag tur baigaad ch yahav

Зочин [103.57.92.28] 2020-01-18 22:47:59

Төрдөө хүндлэгдэнэ гэдэг тэнгэрлэг авъяас. Тэтгүүлэх ч учиртай. Тэр хүн өөрт байгаа үнэт зүйл капиталаа нийгэмдээ үнэлүүлсний бахархам амжилт. Үүнийг үл ойлгож, өөрсдийгөө их юманд бодож, барьцах шаардлагагүй. Эх орон, ард түмэндээ хүртээсэн юу хийлээ гэдгээ бод. Хүний төлөө үгүй юм гэхэд бяцхан ч гэсэн цохилох зүрх минь зөв байх юм шүү гэж ухаар атаархаж, атгаг бодол өвөрлөж явахаар...

Заратустра [182.160.0.245] 2020-01-17 10:38:25

энэ хүний төгөлдөр хуур тоглох ур чадвар чамлалттай санагддаг. яахав, ресторануудаар явж тоглодог хүмүүстэй харьцуулахад илүү байх л даа. Гэхдээ Монголын Номер 1 гэгдэж байгаа бол Циммерман, Мацуев, Ланг Ланг шиг байхаа болье гэхэд тэднийг санагдуулам баймаар. ЗГ энэ хүнд мөнгө гаргаж байгааг зөв гэхгүй. Өчнөөн олон хүн "мөнгө олддог бол гомдлын мөр тэр элгийг нь солиулаад үзэх юмсан" гээд дотроо үнэтээж яваа шүү дээ. Энэ хүн тэднээс ялгарах онцгойрох юм юу ч байхгүй, адилхан л хүн, хүнийг ялгаж хандаж болохгүй.

Зочин [202.72.240.4] 2020-01-19 08:19:27

Ялгаж хандсан хэн байна тусламж гуйсан хүн болгонд л монголын ард түмэн минь чадах чинээгээрээ тусалж байгаа ш дээ арчаагүй юмнууд тусалж чадахгүй бол дуугүй л байж болдоггүй юм байхдаа

Зочин [64.119.24.32] 2020-01-19 00:21:51

чи хөгжим сонсох сонсголгүй ,чих хатуу байж бүү олон юм ярь!

Зочин [64.119.23.225] 2020-01-18 07:44:26

Атаархуу нэгэн бололтой

зочин [202.21.109.118] 2020-01-17 16:07:34

сайн төгөлдөр хуур тоглодогш дээ. өөрөө төгөлдөр хуур тоглодог юмуу.

Амгаланбаяр ариунтуяа [66.181.161.124] 2020-01-17 15:02:49

Ард түмэн ы маань амьдрал хэцүү бга энэ үед битгий алагчлаарай үхэлийг сөрж чадвал чинбаа амьдрах байлгүй одоо 1.3 гээд том эмнэлэгүүдээр дүүрэн өвчин зовлонтой хүмүүс бга

Зочин [103.57.92.183] 2020-01-17 13:23:35

Тэнэг юм юу бичээд байгаа юм вэ ийм авьяаслаг залууд эрүүл энх аз жаргал бэлэглэе миний хурдан эдгээд ирнэ

Зочин [103.10.21.77] 2020-01-17 10:18:48

МУНДАГ АВЪЯАСТАЙ ЗАЛУУ ХҮҮД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ УРЛАГИЙН ЯНЖИНЛХАМ БУРХАН НЬ ИВЭЭХ БАЙХАА ХҮМҮҮС МИНЬ БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАА

059 [103.14.38.136] 2020-01-17 08:04:27

ard tumnee yalgakhaa boliochee ....

Зочин [103.57.92.28] 2020-01-18 23:01:00

Ялгаад байх юм байхгүй. Чи өөрөө амьдрах орон зайгаа хөдөлмөрөөрөө, нэр хүндээрээ олж ав. Олонд хайрлагдана, хайрлуулахын сайхан хүндлэлийг хүртэхийн бахархал гэдэг энэ гэр бүлийн Үлгэр дуурайлал. Ард түмэн үүнийг ойлгож хайрлахын учир ухаан ийм л хүчтэй гэдгийг ойлгохгүй их л мунхаг байна даа зарим нэгэн.

зочин [103.26.193.180] 2020-01-17 07:18:04

Ийм ,хөөргөн худлаа магтаалд монголчууд дургүй. Одоо хайраа хайраа гэдэг үгийг жорлонд орохдоо хүртэл хэлдэг. Өнгө мөнгөөр бүхнийг хэмждэг алиа салбадаа болж дээ. Жанцанноров, Шарав, Чинзориг, Билэгсайхан, нараас мундаг байх нээ. Үнэнд ойрхон бай.

Зочин [202.126.89.240] 2020-01-17 08:43:30

Холыг хар. Дараа нь шүүмжээ бич. Авьяасыг авьяастай харьцуулах нь аугаа том тэнэглэл... Чинбатын авьяас, урлагт оруулсан хувь нэмэр, олонд танигдсан бүтээлийг мэдэхүү???? Мэдэхгүй бол дуугүй бай. Хосгүй авьяастай нэгнийг хогийн сав шиг дотор сэтгэлтэнгүүд л үгүйсгэнэ байх.

Зочин [49.0.184.30] 2020-01-17 05:50:55

Чинбаа Сайн сайхан бүхнийг хүсъе

tusa [66.181.168.81] 2020-01-17 05:28:53

Сайхан , хүнд хүрэхүйц нийтлэл болжээ. Бидний цөөхөн Монголчууд авьяаслаг залуучуудаа дэмжих хэрэгтэй. Ухвар мөчид зарим улс гавьяа шагналын тухай яриад байна. Зарим галзуугийн шинж тэмдэгтэй хүн хогнууд сонсож, уншааргүй үг хэллэг хэлж бахь таваа хангаж байна. Нийгэмд буг болсон энэ улсууд удахгүй тамын оронд, очиж мөн үр удам нь ч өвчний уурхай болсон, гуйлгачины амьдралаар амьдрах болно. Даравгар амнаас болж амьдралаа хохироож байгаа хүн шаарнууд орчлонгоос далд ор.

Зочин [150.129.142.56] 2020-01-17 04:11:11

hiisen buteesen yum ihteei geed l eliirtsgeeh yum. en ch bai amidrah geed, uuriihuu tuluu l yu hiij buteediin shd ee.

Зочин [66.181.161.67] 2020-01-17 02:36:23

Авьяастан, алдартныг зөв олж шагнаж урамшуулах ёстой. Баянгол дүүргийн Одонтуяа Алтан гадас одонг шороо цацаж тараах юм. Бодвол сонгуулийн шоу юм болов уу

Зочин [64.119.22.126] 2020-01-17 01:56:46

Хийсэн юмгүй, хүмүүст ч танигдаагүй хөтлөгч гэх хүн үйлчилгээний гавъяат ажилтан болчихоод байхад гавъяат авчихаад байхад энэ хүнд хийсэн бүтээсэн юм их харьцуулашгүй гавъяатай хүн.

Батмөнх [202.21.109.46] 2020-01-17 01:44:29

МОНГОЛЧУУДАА ОДОО СЭТГЭЛДЭЭ МЭДДЭГ ЗАЛБИРЛАА УНШААД БУРХАНААС АВРАЛ ХҮСЭЭД ШУУГИАНАА НАМДААЦГАЯ. ЭНЭ ДАВААГ ДАВААД ГАРААД ИРХЭЭР НЬ БАЯР ХҮРГЭЖ ШАГНАЛЫНХАА ХУРЫГ БУУЛГААРАЙ. АДМИНААС ГУЙХАД ХЭСЭГ СЭТГЭГДЭЛИЙГ ХОЙШЛУУЛААД ӨГӨӨЧ

зочин [202.179.24.219] 2020-01-16 23:43:31

хөдөлмөрч авьяастай даруу сайхан хосууд шүү! харин тэр толин хул чинбаагийнх биш чулуунбатынх шүү!

Иргэн [66.181.161.89] 2020-01-16 23:37:22

Хэрүүлийн бузар яадаг шаарнууд вэ утасны араас хэрэлдээд

ЗОЧИН [66.181.187.151] 2020-01-16 22:59:51

Хамгаас өмнө хурдан эдгэрээсээ гэж залбирах минь. Сайн хөгжимчин, хөгжмийн зохиолч авьяастай залуу.Сайханч гэр бүл, Хэн нэгнийг донороо болгосонгүй хайртай хүндээ эд эрхтнээ өгч байна. Энэ тийм амар юм биш байх. Давтагдашгүй, Хязгааргүйн цаана тоглолтуудыг нь үзсээн үнэхээр тоглолт гэж тийм байх боловуу гэж бодож гарч ирсэн. Хийсэн юмтай, хийх ч ирээдүйтэй залуу, Хурдан эдгэрээрэй Тайзнаа дахин гялалзахийг нь хурдан хармаар байна.

Zochin [202.126.89.23] 2020-01-16 22:56:18

Eruul mongol hun geed san neegeech. Zuragt tv dandaa handiv gesen yum garah yum.unehèr yadarsan irged demjeh heregtei. Neg sultan helsen baidag geex face yavaad baisan altaa baigad chi uhliin umnu altaa bariad ochihood alt avahuu chamaig avahgui gej.

Зочин [66.181.161.74] 2020-01-16 17:08:43

Би урлагийн хүн бишл дээ.Гэхдээ урлагт дуртай нэгэн.Яг үнэн шүү.Энэ залууд соёлын тэргүүн багадана.Чин батын гоцлолтой хөгжмийн тоглолт хархаар огшдог байхгүй юү.

Ганаа [202.9.46.222] 2020-01-16 15:08:04

Өвдлөа гээд гавьяат болох уу эдгэрэх үү

Muugii [103.10.22.68] 2020-01-16 16:21:34

Niciton clubiin 2 udriin orlogoo uguhud bolno sh dee , ingehed niciton yagaad chimeegui bgaad bna aa, huurhii nicitond zunduu l orlogo oruulsan baih daa

Zochin [202.126.89.207] 2020-01-16 14:59:48

Ene hvmvvs arai dendvv eree tseergvi amandaa orsonoo bichih ymaa helj irdeggvi hiisch irdeg owching yaaltai bilee hurdan edgeesei

Zaya [64.119.23.179] 2020-01-16 14:14:44

Hort havdartaigaa temtseed odoo etsiin shatandaa orson emchilgeegui gesen. Harin solongosd bol emchilne gene. Ter ih mungu bhgui jiriin irged uhej bgaa.

Зочин [122.201.22.91] 2020-01-16 13:14:33

Сайхан авьяаслаг залуу хосуудад амьдрах боломж олгож тусламжийн гараа сунгаж туслач залуусаа Хурдан эдгэрч ард түмнийхээ сэтгэлд хүрсэн тоглолтоо хийхийг та нартаа хүсье

Зочин [202.9.46.175] 2020-01-16 13:32:04

Монголоо голж. Хагалгаа хийлгээд монголд өчнөөн элэш солих хагалгаа амжилттай хийж бна одоо яалтай билээ

pis [66.181.161.50] 2020-01-16 12:55:55

delhii niit aldartai duuchid gj yrij bhad manai hed zaawal gawyat toriin soerholt ardiin jvjigchin baas baas oi ervvl mend uul uurhai erchim hvch ged salbaruudad 20,30,40n jil ajilaad tergvvn boldog harin soeliin salbart gants 2hon duutai hvnii heden duug duulaal gants 2 gazar duulsan bolool 5n jil ch bolohgvi STA pizda eoo ogiudas hvrchlee teriigee STA gj duuduulah durtaig n yanaa icheesei soeliin salbaraas STA gej duudhaar baiguulgiin shildeg ajiltan gj duudaj bga yum shig l sonsogdoh yum ymarch ner hvndgvi Chinbaad STA bolno harin busad batsaanuudaasaa ogson STAgaa awah heregtei

Зочин [203.91.115.45] 2020-01-16 12:27:58

ene bichij bgaa zuilee bodoj bicheechee arai l bna yahab zaluu humuus aldaa onoo bgaa l biz er n tegeed ubchin gedeg chin helj irehgui shuu dee uursduu yaj ch yabah ym bil ee hun bolgond adilhan handah heregtei l dee ter tusmaa naylah balchir huuhduuded bidnii ireedui

zochin [103.212.119.145] 2020-01-16 12:23:32

Жинхэнэ хөдөлмөрч авъяасыг үнэлэхгүй юу хийсэн нь тодорхойгүй хүмүүс гавъяат алтан гадас аваад байдагт гайхдаг. Хийж бүтээж бг үед нь хөдөлмөр зүтгэлийг үнэлдэгч болоосой. Чимба мундаг залуу шүү. Шагналч үнэ хүндгүй болжээ шинэ жилээр алтан гадасыг хамаргүй цацсандаа танидаг дүү нар их авсан зарим нь онгироод зариминь ичээд бсн

хх [66.181.183.247] 2020-01-16 08:54:32

Би энэ урлаг соёлын хүмүүсийг тэр тусмаа Никитон тэр хамар Ганболд тэргүүтэй тэрбумтан найз нарыг нь Америка нөхөртэй баян эгчийг нь ганц дуугаа хэдэн саяаар ёлко хэсэж дуулдаг хамтлаг дуучдыг гайхаад байна.Зовох үед нөгөө хамгийн энгийн ард түмэн л байгаа 20к гаа өгдөг.Одууд олны танилууд нь таг чиг байх юм даа

Зочин [66.181.188.197] 2020-01-16 12:21:36

Уучлаарай! Эгч нь яг хажууд нь адилхан түгшиж ,зовж, тусалж байгаа шүү!!@

Зочин [202.9.40.106] 2020-01-16 12:06:57

niciton 60 say tugrug handivlsn shde

Зочин [119.40.103.3] 2020-01-16 08:18:19

TV-r ih gardag hun ni iluu unelegddeg sonin niigem shuu busad ni zunduul humuus uvduj uhej uregdej bn ijilhen l ene ulsiin irged shuudee

Zoooooo,zooooo [202.9.40.177] 2020-01-16 06:09:58

Yrdiin hogjimching romruulchiimaa, hurdan edgeerei huu man,

Зочин [202.179.25.175] 2020-01-16 04:21:47

ТОЛИН ХУЛ-ЫГ Чинбат зохиосон болгоод байгаарай .пялдагатаж болно,баримжаатай л шаагаарай

Зочин [202.9.46.179] 2020-01-16 14:19:36

Найруулсан гэж бна лээ, тайван унш л даа

Зочин [66.181.186.204] 2020-01-16 03:56:13

ХҮН БҮР ДАВТАГДАШГҮЙ ТУЛ ӨВДСӨН ЗОВСОН БҮХ МОНГОЛЧУУДЫГ ДЭМЖИЖ ИЙМ НИЙТЛЭЛ БИЧЭЭРЭЙ! Ene zaluu hurdan edgeh boltugai!

Иргэн [75.65.101.209] 2020-01-16 03:49:00

Манай нийгэмд урлаг соёлынхон л хүн, эд нар л их гавьяатай юм шиг ойлгох юмаа. Чинбаа үнэхээр авьяастай нь үнэн. Гэхдээ энэ асуудал монголын айл болгонд л тулгарч бгаа шүү дээ. Тэгээд бас жирийн иргэн ямар ч гавьяагүй юм шиг байх юм. Хэд магтаж нэг талыг барьж бичихээ болиоч ээ, энэ хэдэн сэтгүүлч нэртэнгүүдээ юмыг өргөнөөр хараач ээ. Жирийн надаас л дор байх юм.

Зочин [202.55.188.84] 2020-01-16 06:45:39

Zasgiin gazriin gishuud emchilgeenii tulbur avdagsh dee chinbaa bol turiin shagnalt hund neg udaa tusaltsaa uzuuleh juram baidag baihaa.baritsaad yahav . Saihan ger buld eruul enhiig husie.

Зочин [66.181.160.15] 2020-01-16 05:08:41

Yostoi 2 engiin irgen hetcuu l baidald orj bna shde

Mongol [202.55.191.205] 2020-01-16 04:21:01

Yag uneniig hellee. nadad bas ingej bodogddog shu

irgen [202.9.40.128] 2020-01-16 03:44:25

Ene bugd tuiliin unen shu.Rok.pop gedeg bol aguu.ter ayaraa tom flisopi shu.Hosjin shog.zohioliin duuchdad gaviyat .STA gd hund ymarch egeejgui uomiig hudlaa shagnaad bj Chimbaad UGJ gedeg ch bagadana.Tehdee Chinbataara bhd ard tumen hairtai.durtai .toglolt n bol gaihamshig.Nikotoni 25 jil yoglolt bol aguu.Harin yagaad zuragtaar garahgui bn.Ih huleej bn.Chinbatdaa eruul enhiig husie.2/1 toglolt uznee.

Зочин [150.129.142.173] 2020-01-17 14:30:33

Hund ymarch uguuchgui gj yu gj heleh gd bnaa Rok pop bolhoor urlag,hoshin shog,zohioliin duu bolhoor urlag bish bolj taarah ni ee.ovoo hutsdag atsuu gui yu chi

зочин [43.242.243.100] 2020-01-17 00:38:29

Монголчууд маань энэ хавдраар их овдож бна.Монгоор туслахгvйч гэсэн сэтгэлийн дэм огох хэрэгтэй штээ

Зочин [103.212.117.69] 2020-01-16 03:43:43

Яг энэ хүний тухайд хэлж байгаа юм биш. Гэхдээ Монголын төр засаг иргэддээ ялгавартай хандахаа болих хэрэгтэй. Энэ нийгэмд урлаг соёл, спортынхоноос өөр ажил мэргэжил байдаггүй мэт хандах болж

Зочин [202.21.108.232] 2020-01-16 08:37:41

Үнэн. Урьд хожид байгаагүйгээр энгийн иргэд, борчуулыг доромжилж, баян чинээлэг иргэдэд мөнгө санхүүгээр харж үздэг балай засаг тогтчихлоо.

Mongol [202.55.191.205] 2020-01-16 04:30:40

Yaaag unen. yaaag zuv hellee...

Зочин [202.179.25.175] 2020-01-16 04:17:40

яг үнэн,ялгаварлаж хандах хэрэггүй,нэг хөгжимчин залуу өвдлөө гээд төр үймж сандрах биш,нийт ард түмнээ гэсэн тэгш бодолтой хараатай л байх ёстой

Зочин [75.65.101.209] 2020-01-16 03:50:14

Я г зөв,

хэ хэ [202.126.89.237] 2020-01-16 03:38:38

Яахав дээ:өвчин нь эдгэвэл сайн л байна.адилхан хүмүн төрөлхтөн шүү дээ:түүнээс биш дээрх гарын бичсэн шиг мундаг хүн биш ээ.монгол улсын төлөө хийсэн юмгүй.байдаг л гар.

Зочин [202.179.25.13] 2020-01-18 08:26:17

Chinii zov.ern l tiim

Зочин [202.9.40.52] 2020-01-16 04:34:26

ob

Mongol [202.55.191.205] 2020-01-16 04:31:43

tiim shu, chi zuv hellee

Зочин [66.181.189.133] 2020-01-16 03:26:59

Залуу хүн ийм айхтар өвчин тусдаг нь хайран юм даа. Манай эрүүл мэндийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг нь болжээ.

Зочин [202.9.40.88] 2020-01-18 09:00:24

Чинбат үнэхээр монголд давтагдашгүй уран бүтээлч шагнал бол багдана монголд хөгжмийн урлагийн эүдийг нээж өгсөн авьяалаг дүүдээ эрүүл энхийг хүсье хурдан эдгээрэй

Зочин [192.82.68.141] 2020-01-16 03:19:32

Эрүүл энхийг хүсье! Тоглолт бүр нь сайхан байдаг шүү.Түргэн эдгэж урлагийн их ажилдаа ороорой! Амьдрал баян шүү.Ялна.

Uram hairla ednii ger buld [202.9.46.149] 2020-01-16 02:26:11

Yu hutcaad bga ym be ene humuusjin henii huuhed n hamaagui awiyasiin hundel ta nar chadahgui delhii hundleh awyastai hun shu CHinbaa bol uhel sehehtei temtcej bga ardiin huuhdiig denduu doroljilj bn ta nart j tohioh ewjin shu malnuudaa ydaj duugui bai za tus boldgui bol denduu aimaar bijij bn shu okon hun unshij bga ah duu n eersdeej unshina saihan hosuud az jargaltai aimdrah heregtei shu ednii ger bul huuhduud nj bultelzej bga uram hairla negen de

зочин [180.235.184.5] 2020-01-16 02:04:38

Хандивын тоглолт нь амжилттай болж түргэн эдгэрээд ард түмэндээ уран бүтээлээ толилуулан хүндлэгдэн хайрлагдаж явахыг хүсье.

Зочин [202.179.26.218] 2020-01-16 01:41:14

сайн эхнэр заяажээ эхнэрээр нь бахархаж байна

Зочин [66.181.160.16] 2020-01-16 01:24:05

ene bandi mongold yag yu hiisiin nasand hureegui ohin shaaj tolgoig n erguulj bgaad avch suusan nogooh n ch hariin honotsiin shees bsan oor yu hiiv hungiin hothond 100000000 unetei bairtai heden mashintai ochnoon mongotei ene gazriin betegt yasan gej 15 say ogch bgaaah mai za lagaa min naanaa uheerei shuumar bandi min shunal n hetersen 2 taarsan honotsiin sheesnuud naanaa naad ovchinooroo 2 uulaa zovj uhnee za tui tui tui ter 15 sayiig oor hund og

Зочин [64.119.24.32] 2020-01-19 00:31:19

сэтгэцийн өвчтэй юмаа, өвчин нь хүндэрсэн гэсэн!!!

Зочин [103.57.92.28] 2020-01-18 23:16:59

Чи үр удамдаа ядаж нүгэл бага хураа. Наад хараал чинь чамд л эргээд хүрдэг юм шүү дээ. Яасан ухаан муутай мулгуу амьтан бэ?

Зочин [64.119.23.225] 2020-01-18 07:49:37

Энэ бичсэн хүнийг Царим гэмт хэрэгтэй тэмцэх газар Заавал олоорой....

Зочин [150.129.142.173] 2020-01-17 14:38:46

Pooh yu ve ymar aimaar haraal ve.chi hun munuu arai l bishee.gudamjnii guilagchin,arhichin ch ingej helehgui dee chi chn harin hunii aris numursun ad zetgeruu gui yu.tend uvchinduu shanalj,zovj bgaa 2 hun chamd ymar gai boloov.chi manai delhiigees zailaad alga bolood ug

Zochin [192.82.68.223] 2020-01-16 11:26:01

яанаа бичиж байгааг нь ээ хүнд юу хүснэ түүнийгээ өөртөө авна гэдэг дээ чамайг бурхан өршөөг. Mонголын авьяаслаг сайхан гэр бүлдээ эрүүл энхийг хүсьe. үлгэр жишээ сайхан хос

Зочин [66.181.161.99] 2020-01-16 10:31:03

Ямар муухай сэтгэлтэй хүн бэ чи чиний энэ муухай үг чинь эргээд өөрт чинь ирнэ дээ.

Зочин [66.181.183.247] 2020-01-16 08:49:20

Та чинь бэрд зэтгэр болчихсон юм байна.Үхэл ч таныг бас тойрохгүй шүү.Амны нүгэл хилэнц хэцүү шүү.Гэгээрэх болтугай

Зочин [202.9.46.99] 2020-01-16 02:27:35

66.181.160.16- энэ хаягны цаана хэн байгааг шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм бүдүүлэг ийм тэнэг хүнийг таарсан газар нь жаахан сургаад өгөх юмсан. Хатуу нударга хэрэгтэй болоод загатнаад байгаа бололтой

Зочин [117.111.19.151] 2020-01-16 01:58:28

66.181.160 16 Өмхий хужаагийн шээснүүд ингээд хуцаад гараад ирдгийн энэ хүн бол зүгээр л хужаагийн өмхий шээс өөр юу ч биш би танина

Зочин [117.111.19.151] 2020-01-16 01:55:36

Нусан бурантаг хуцахаа боль

Монгол хүн [202.9.46.150] 2020-01-16 01:06:03

Сайхан хайр.Улам их бүтээл туурьих болтугай.

Оюунчимэг [192.82.75.164] 2020-01-18 15:03:35

Сарнай Чимба 2 ийн ээж нарт мөн Гэрлээ эгчид нь бусад ах дүү нарт нь ард түмниихээ өмнөөс баярлалаа гэж хэлье.Сайхан ээжүүдийн сэтгэлийн хаттай мундаг хүүхдүүд нь том даваа давсан шүү.Одоо жаахан тэвчихэд л болоо.. Монгол улсад хэрэгтэй сайхан хүүхдүүд төрүүлж өсгөж хүмүүжүүлснээ мэдэрч байгаа биз дээ.Биеэ бодоцгоогоорой.Амжилт .

Зочин [66.181.160.16] 2020-01-16 01:25:19

chi ochood booviin aliin hohoj doloogooch pyldaga shees min

mongol aav [66.181.164.214] 2020-01-16 01:05:22

amidral hairlaya humuusee UIH D SUUGAA 76 ETGEEDEES ILYY MONGOLD HEREGTEI HUN SHUU

Зочин [66.181.160.16] 2020-01-16 01:25:55

sarnai jingeriin aliig dolooj haanaagui ats uu chi


119 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
119 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.