Чуулган: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсэг үзсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд найман бог, эсхүл хоёр бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн бол 2-8 жил хорихоор болж байгаа. Ганцаараа хулгайлсан тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорино. Мал хулгайлахдаа портер машинаа ашигласан бол хүндрүүлсэн нөхцөлд тооцож, машиныг хураана” гэв.


Сэтгэгдэл

экү [66.181.161.21] 2020-01-16 19:55:48

Авилгал албан тушаалын гэмт хэрэг, улс орноо худалдаж урваж байгаа гэмт хэрэг, Хар тамхины хэрэг , хүүхэд хулгайлах ,хүчирхийлэх гэмт хэрэг, хүнийг харгислан яргалж хѳнѳѳх гэмт хэргүүдэд хатуу ял ѳшнѳ үү

Зочин [80.215.73.7] 2020-01-16 17:30:43

Авилга авсан нь баяжиж адсага авсан нь хоригддог нь монголын ёс уу

Зочин [103.57.95.162] 2020-01-16 16:39:15

Энэ улсын их хурлын гишүүд 4 жил хууль батлахгүй байж байгаад сонгуулийн өмнө цоорхой хууль хэлцсэн болж шударч байна.

Зочин [202.9.46.213] 2020-01-16 16:03:02

Малын хулгай гаарч байгааг мэдсээр байсан атлаа яг сонгуулийн өмнөхөн хуульд өөрчлөлт хийж байгаа нь малчдаас санал авах гэсэн нэг арга юм даа....

Irgen [43.250.126.59] 2020-01-16 14:39:27

Ene tegeed hezeenees heregjih uu

Naraa [202.21.118.138] 2020-01-16 14:12:43

Nymbaatar gishuun mundag bn bayarlalaa

Эрүүгийн хууль [202.21.109.153] 2020-01-16 14:09:47

УИХ-ын гишүүд нь энийг уншдаг бол. Авилгын гэмт хэрэг 20 дугаар бүлэгтээ өөрчлөлт хийнэ үү. Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.8 зүйл заалтууддаа өөрчлөлт хийнэ үү. Зохион байгуулалттай бүлэг үйлдсэн тохиолдолд ч хорих ялын дээд санкц 5 жил байна. Эдгээр заалтанд 1. Хууль бусаар олж авсан эд хөрөнгийг хурааж авах гэдэг үг байхгүй. 2. Хорих ялын санкц бага байна. Хорих ялыг доод хязгаарыг 5 жил, их хэмжээний хохиролоос давсан тохиолдолд 12 жил байхаар, Тогтоовол одоогийн 64 суудалтай гишүүдэд талархаар байна. Магадгүй та бүхэн дахин сонгогдож магадгүй юм.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.