Б.Баттөмөр: Сүүдрийн эдийн засгаа наранд ил болгох хэрэгтэй

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодруулж, түүний ярьсан асуудлууд дээр мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор нэмэлт мэдээллүүдийг хавсарган хүргэсэн болно.

-Монгол улс “Саарал жагсаалт”-д ороод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Гишүүд тал талын байр суурьтай байх шиг байна. Таны хувьд “Саарал жагсаалт”-аас энэ жилдээ багтаад гарах боломж хэр байгаа гэж бодож байна вэ?

-Төрийн зохицуулалт гэдэгзүйл байхгүй болсноор 30 жилийн дараа ямар байдалтай болсон бэ гэхээр Монгол Улс “өөрийгөө” авч явж чадахгүйд хүрсэн. ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа орчихоод явж байна. Дээрээс нь “Саарал жагсаалт”-д хоёр дахь удаагаа орчихлоо. Яагаад ингэж байна вэ гэдгээ хамгийн түрүүнд илрүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэл “Саарал жагсаалт”-д яагаад орчихов гэсэн учир шалтгааныг Монгол Улсын Их хурлаар ярихгүй байна. Дөрвөн асуудлын хүрээнд хуульдаа өөрчлөлт оруулаад яваад л байсан. Би үүнийг УИХ-ын чуулганаар маш тодорхой хэлсэн. Эдгээр дөрвөн асуудлаас чинь өөр асуудлууд цаана нь зөндөө бий. Ийм учраас үүнийг УИХ-аар маш сайн ярих хэрэгтэй. Яагаад Монгол Улс ОУВС-гүй бол амьдарч чадахаа больчихов, яагаад “Саарал жагсаалт”-д хоёр удаа орчихов. Эрх чөлөөтэй мундаг улс л гээд байдаг. Гэтэл дэлхийн улс орнуудаас арав гаруй улс л энэ “Саарал жагсаалт”-д байгаа. “Хар жагсаалт”-д хойд Солонгос, Иран гэдэг хоёр л улс байгаа. Гэтэл бид үүний нэг болчихсон явж байна. Хүний эрхийг дээдэлснээр мундаг нийгэм байгуулсан юм бол яагаад энэ арав гаруй улсын дотор байгаа юм, үүний учир шалтгааныг олох хэрэгтэй. Аливаа өвчнийг эмчлэхэд оношоо тогтоох хэрэгтэй байдаг шүү дээ. Бид өнөөдөр оношоо олохгүй байгаа учраас УИХ-ын чуулганаар үүнийг ярихгүй байна.

НЭМЭЛТ: БАЙР СУУРЬ

image

Н.Баяртсайхан: Би ярих ёстой зүйлийнхээ 10 хувийг л ярьж байна

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан: “Бид саарал жагсаалтад хоёр дахь удаагаа орж байна. Ер нь юунаас болж оров, юу болоод өнгөрөв гэдгийг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гаргаад дүгнэх нь улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ, надад бултаж зугтах зүйл байхгүй. Гэхдээ юунаас болов гэж. Өнөөдөр би олон зүйлийг ярихгүй сууж байна. Би ярих ёстой зүйлийнхээ 10 хувийг ярьж байна. Ярих юм бол зөндөө байна. Гадаад харилцааны асуудал Монгол улсын хөрөнгө оруулагчдад хандаж байгаа хандлага, эдийн засгийн тогтолцооны асуудал байгаа. Тиймээс ажлын хэсэг гаргаж шалгаад дүгнэлтээ хаалттай хэлэлцэнэ биз. Энэ бол Монгол улсын цаашдын хувь заяанд хэрэгтэй. Энэ бол ганц байгууллагын асуудал биш тогтолцооны асуудал” гэж байж.

- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар далд эдийн засаг болон хар тамхины хэрэглээг шүүмжилж байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

- Далд эдийн засгаас мөнгө угаалт гэдэг зүйл үүсдэг. Иймд далд эдийн засаг буюу сүүдрийн эдийн засгаа наранд ил болгох хэрэгтэй. Далд эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал их том байр суурийг эзэлж байна. 2015 онд далд эдийн засаг дахь хар тамхи худалдах, түүнээс үүсэх орлогын хэмжээ 20 тэрбум төгрөг байсан. Гэтэл 2018 оны жилийн эцсийн байдлаар 113 тэрбум төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, тав дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ статистик тоо баримтыг анхаарах хэрэгтэй. Шийдвэр гаргах түвшний хүмүүс статистик уншихгүй байж огтоос болохгүй. Ном уншихгүй байж болно. Статистик хардаггүй байж болохгүй. Ялангуяа энэ хар тамхины хэрэглээгээ хянаач ээ. Гуравхан жилийн дотор тав дахин нэмэгдлээ.

НЭМЭЛТ: СТАТИСТИК

Хар тамхи, биеэ үнэлэлт Монгол улсын далд эдийн засгийн хамгийн сайн өсч яваа талбарболжээ

image

Хар тамхи хэрэглэгчдийн 80 хувь нь 19-35 насныхан

2006 онд гэхэд нэг жилийн хугацаанд зургаан хэрэгт 33 хүнийг холбогдуулан шалгаж байж. Гэтэл 2018 оны эхний аравдугаар сарын байдлаар мансууруулах төрлийн бодистой холбоотой 162 гэмт хэрэгт 312 хүнийг холбогдуулан шалгасан байна. Энэ нь өмнөх оны мөн үед гарсан гэмт хэргээс 78-аар олон буюу 92.8 хувиар өссөн бол холбогдогчийн тоо 40 хүнээр өсчээ.

Хэрэглэгчдийг насаар нь ангилж үзвэл (2018 оны эхний 10 сарын байдлаар)

image

Статистикаас харвал 19-35 буюу ид залуу насныхан маань энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна. Хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгддэг.

- Гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байхталаартөрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд тусгасан. Хэд хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд казино тоглосон талаар мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн албан хаагчид казино тоглолоо гэдэг мэдээлэл фэйсбүүк, твиттерээр гарч байна. Энэ мэдээллийн хүрээнд л одоохондоо мэдээлэлтэй байна.

НЭМЭЛТ: БАЙР СУУРЬ

image

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Хэдэн сарын өмнө төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмэнд өөрчлөлт оруулж, казино тоглосон бол халдаг болоод хэд хэдэн төрийн албан хаагчийг халсан шүү дээ. Тэр жишгийн дагуу арга хэмжээ авах байлгүй. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч юм чинь. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм бол Төрийн албаны тухай хуульд нийцэж гарч байгаа. Өмнө нь казино тоглосон хэргээр хоёр гурван арга хэмжээ авагдчихсан шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой төрийн албан хаагч биш. Хэрэв халагддаг бол ялгаагүй л халагдах ёстой. МАН-ын УИХ, Засгийн газар нь тэр дүрмээ хэрэгжүүлээд явж чадах нь уу, үгүй юу гэдгийг нь харъя”


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.122] 2020-01-21 12:19:23

ИЛ БОЛГОСНОО 34 ИХ НАЯД ГЭЭД БГАА БИЗДЭЭ ЯАЖ ИЛ БОЛГОХ ВЭ

Зочин [103.57.95.107] 2020-01-21 20:35:29

сүүдрийн эдийн засаг гэж юүг хэлдэг юм вэ? миний мэдэж байгаагаар цалингаас цалингийн хооронд тэтгэвэрээс тэтгэвэрийн хооронд өрнөөс өрний хооронд сар дутам амьдарч буй масс олныг хэлээд доромжлоод байна уу.

Зочин [202.179.31.21] 2020-01-21 11:53:31

Зи.Энхболд гэгч үнэхээр л хорчин гэдгээ байн,байн нотлоод байгаа нь түүний ясны зан чанар хобби нь бололтой.Муулж л байвал,баалж л байвал санаа нь амардаг адгийн шаар юм.Наад хүмүүс чинь тэр казино сонирхоод орж,гарч болохгүй юу,өөрсдөө учирлаад хэлээд байхад заавал цааш түлхэх гэж бүүр бахан ханасан юм шиг инээж ирээд л хэлж гэнэ.Ёстой зэвүүн хутгуур шүү,арайл дэндээд байгаа юм.

Зочин [202.9.46.124] 2020-01-21 11:19:31

монголчуудыг хагалан бутлаж нэг ястны эсрэг нөгөө ястаныг тухирагчид бол яах аргагүй гадаадынхны бодлогоор яваа хүмүүс ингэж ойлгоод хойшид бүгд зогсьё. Баттөмөр Баяртсайхан нарын санал үнэхээр зөв шүүдээ.Яахаараа саарал жагсаалтад ордог юм. Хар ухаанаар бодоход ормооргүй л байгаа юм.Дэлхийд шившиг болж байна шүүдээ .Өөрсдөө дүгнэжүзье л дээ

Зочин [103.11.195.34] 2020-01-21 10:01:33

дөрвөлжин хэлт гэж увс ховд баян-өлгий аймгийнхийг хэлж байна

Ард [103.11.195.34] 2020-01-21 09:59:51

Монголд амьдараад байгаам уу, увсад амьдараад байгаам уу мэдэхээ байлаа. женко Монгол ялна гээд сонгуульд ялсан сонгогдчихоод ойрд /увс/-уудтай нийлчихсэн тэнэгтээд. фисдакууд

Зочин [64.119.27.169] 2020-01-21 08:33:45

ФСДА УЛС ТӨР ДАН ДӨРВӨЛЖИН ХЭЛТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ

Зочин [182.160.33.110] 2020-01-21 09:24:08

юу гэж бгаа дөрвөлжин гэж


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.