Шинэ төрлийн коронавирус АНУ-д илэрлээ

Aдмин / Эрүүл мэнд

АНУ-ын нутаг дэвсгэрт шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний анхны тохиолдол илэрсэн нь батлагдсан байна. Энэ тухай тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн төлөөлөгчид мэдээлжээ.

“The Washington Post” сонинд урьд нь мэдээлснээр, уг вирусний халдварын тохиолдол Вашингтонд бүртгэгдсэн бөгөөд саяхан Хятадаас ирсэн 30 орчим настай эрэгтэйгээс илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа аж.

Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин БНХАУ-ын төвийн нутагт орших Үхань хотод дэгдсэн тухай Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ. Уг өвчний үүсгэгч нь “2019-nCoV” коронавирус болохыг Хятадын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон байна. Уушгины хатгалгаа туссан гэж сэжиглэж байсан өвчний бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Үүний үр дүнд томуу, шувууны томуу, амьсгалын замын цочмог хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/ зэрэг амьсгалын замын өвчин үүсгэгчдийн жагсаалтаас хассан байна.

Хятадын эрх баригчдын мэдээлснээр, 291 хүн шинэ вирусний халдвар авснаас зургаа нь нас баржээ. Коронавирус тус улсын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэн болон бусад хотод илэрсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [71.239.143.180] 2020-01-22 11:34:43

Нэгдүгээр сарийн 31-д мэдэгдсэн гэнэ үү. Өнөөдөр чинь ингэхэд хэдэн оны хэдэн болж таарч байна даа

Зочин [66.181.161.111] 2020-01-22 18:29:58

2019оны 1р сар

Хятадруу монголчуудыг явуулахгүй байх хэрэгтэй. [202.131.225.53] 2020-01-22 10:02:20

Монголын Цагаан сараар яах бол оо? Манайхан урдаас бэлэг, ширээ засах зүйл авчрах гээд 2-р сард Хятадруу үхэн хатан үйл олноороо явна. Тэгээд баахан коронавируус авчирч тараандаа. Хятад бол Цагаан сараа 1-р сард хийнэ, иймд коронавирус нийт Хятадаар тархна гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Монголчууд түүнд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй.

Зочин [202.131.231.222] 2020-01-22 09:30:28

ИРЭЭДҮЙГЭЭС ИРСЭН ВИРУС?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.