БАЙР СУУРЬ-2: Казинотой холбогдсон УИХ-ын гишүүд хуулиас гадуур “хуурай” үлдэх нь зөв үү?

Ц.Анударь / Хууль

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэх байх. Одоогоор хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байхгүй. Төрийн албан хаагчийн журам дээр л гарсан. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд байхгүй. Ёс зүй ярих ёстой юм уу, үгүй юу гэдгийг УИХ тодорхой болгох ёстой. Хоёр талтай л асуудал. Өөрсдөө хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээгүй байж, нөгөө хүнээсээ хариуцлага нэхэж болохгүй. Нөгөө хүний хувьд тухайн улсын хуулиар зөвшөөрөгдсөн,тухайн газар нь очоод тоглосон байлаа гэхэд бид ярихад хэцүү асуудал байхгүй юу. Нийтээрээ үүнийг хориглоод буруу зөв гэвэл тэр хүнээс хариуцлага нэхэх ёстой. Төрийн албан хаагчийн асуудлыг журмаар зохицуулсан учраас нийтээрээ үүнийг зөвшөөрөхгүй байх хэм хэмжээг ярих ёстой.

Монгол Улсад хуулиар хориглосон байхад нь тэр хүн тоглосон бол буруутай байж болно. Гэхдээ хэм хэмжээ нь хуулийнхаа хүрээнд зөвшөөрөгдсөн газар очоод сонирхоод, судлаад, хараад явсан бол хууль эрх зүйн орчноо тодорхой болгож байж зарчим ярих хэрэгтэй.

“УИХ-ын гишүүд хариуцлагаас гадна үлддэг энэ жишигт үүгээр цэг тавьж, дуусгах ёстой”

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хэвлэл мэдээлэл болон иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Өмнө нь казино тоглох асуудал манайд нэлээд бугширчихсан, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч бараг тоглох ёстой мэт үздэг, Элчин сайдын яамдууд нь хүртэл мэддэг байсан. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрдөггүй нийгмийн уур амьсгалын сэтгэл зүй бүрдэж байгаад миний хувьд туйлын их баяртай байна.Төрийн албан хаагчийн сахилгатай холбоотой асуудлыг удаа дараа ярьдаг Д.Лүндээжанцан гишүүн хүртэл өөрөө холбогдсон асуудал үүслээ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хуульчлан батлахаас өөр аргагүй болж байгааг нийгмийн сэтгэл зүй харуулж байна. Энэ нөхцөл байдлыг туйлын сайн ойлгосон байх гэж бодож байна. Төрийн албан хаагчид халагдаад байхад үлгэр жишээ байх ёстой. УИХ-ын гишүүд хариуцлагаас гадна үлддэг энэ жишигт үүгээр цэг тавьж, дуусгах ёстой.

image

Бидний хувьд Засгийн газрын харьяа Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүст энэ асуудлыг тогтоох үүрэг, чиглэлийг өгсөн. Хэрэв тогтоогдсон тохиолдолд Элчин сайдыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, нэн яаралтай эгүүлэн татах арга хэмжээ авна. Цаашид УИХ-ын гишүүдийн бүрэн эрх гэж орхих биш хамтдаа хариуцлага хүлээлгэдэг байх чиглэл рүү сэтгүүлч та бүхнийг Засгийн газартай хамтарч ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй биз дээ. Мэдэхгүй байна.

image

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын гишүүдийн хувьд тодорхой хуулийн зохицуулалт байхгүй олон асуудал байдаг. Гэхдээ ёс зүйн зохицуулалт гэж байна. Үүнийг хэн дүгнэх вэ гэхээр сонгуулиар ард иргэд өөрсдөө шүүн тунгааж, дүгнэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн авир, араншин ямар байгааг сонгуулиар л дүгнэнэ. Өөр ямар ч аргагүй болчихоод байгаа юм. Үндсэн Хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийг буцаан татаж болно гэсэн зүйл бий. Гишүүдийг буцаан татах нөхцөлд амлалтаасаа буцаж, ёс зүйгүй асуудал гаргасан тохиолдолд ҮХЦ-ийн дүгнэлт гаргаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх ийм нэг “сүх”-тэй болохгүй бол утгаа алдаж дууслаа. Төрийн дээд байгууллагадаа ард түмэн итгэхээ больвол энэ өөрөө байж болохгүй зүйл болно. Одоогоор гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хуулийн гарц байхгүй.

“Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдыг ажлаас нь халдаг бол УИХ-ын гишүүдийг сонгуулиар ард түмэн халдаг”

-Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд гадаадад зорчихдоо мөрийтэй /казино/ тоглох, энэ төрлийн газраар үйлчлүүлэхгүй байх тухай дэд заалтыг нэмсэн. “Ороод гарсан” гэдэг нь үйлчлүүлсэн гэдэг ойлголтод хамаарагдахгүй юу?

-Орж болохгүй л гэсэн бол орж болохгүй л байхгүй юу. Ороод гардаг асуудал биш. Нэгэнт төрийн албан хаагчдад шаардлага тавьсан бол УИХ-ын гишүүд автоматаар дагах ёстой. Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдыг ажлаас нь халдаг бол УИХ-ын гишүүдийг сонгуулиар ард түмэн халдаг. Ийм л ялгаатай.

-Казиногийн тухай хууль парламентийн босго давдаггүй шалтгаан нь юу юм бол?

- Монголд Казиногийн тухай хууль ярихад арай эрт байгаа юм. Казиног маш том гэмт хэрэг дагалддаг учраас их том эдийн засагтай байдаг. Япон улс ямар том гүрэн билээ тэгэхэд өнөөдөр л казиног зөвшөөрч байна. Монголд зөвшөөрнө, гэхдээ цаг нь болоогүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн болон төрийн албан хаагчид казинотой холбоотой ёс зүйгүй асуудал гаргахгүй гэж ярьсан. Тэр хэмжээгээрээ асуудал яригдах байх. Казино тоглосон, сонирхсон УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага яригдах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төрийн албан хаагчид казино тоглолоо гэдэг мэдээлэл фэйсбүүк, твиттерээр гарч байна. Энэ мэдээллийн хүрээнд л одоохондоо мэдээлэлтэй байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.179.25.146] 2020-01-28 07:11:35

ХУРГАН ДАРГА НАР ЯПОНД ХУРАЛ СЕМИНАРТ ОЧЧИХООД, ХУРАЛДАА СУУХГҮЙ ДЭЛГҮҮР ХЭСЭЭД ТОМ ТОМ ТОРТОЙ ЮМ БАРИАД ЯВАХ НЬ ЭРЭГТЭЙ ХҮНД ЭВГҮЙ ЮМ БИЛЭЭ. ТОМ ТОМ ГҮЗЭЭТЭЙ ХӨЛС НЬ ГООЖИЖ КОСТЮМ НЬ ХӨЛСӨНДӨӨ ҮРЧИЙГЭЭД АЛИГААА АЛДДАГ. НӨГӨӨ ХУРАЛ ЭНЭ ТЭР БОЛ ЕРДӨӨ ХЭРЭГГҮЙ. ДАРАА НЬ ӨГСӨН ХООЛЫГ НЬ ДУУГҮЙ ГУДАРХАГҮЙ ГОЛНО. ЧАЦГА АЛДСАН, ЭМ БАЙНА УУУ? ГЭЖ ХУЦНА. ОРОЙ НЬ ТАВИН ДОЛЛАР ГАРГАЧИХААД ҮРЧУУЛАГЧ ЗАЛУУГААС ЯПОН ХҮҮХЭН АВЧИР ГЭНЭ. ЕР НЬ ҮНЭН ЗҮДЭГ ГАРУУД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.

Гүрсоронз [202.9.46.253] 2020-01-26 20:36:31

Казино орж ТОГЛОЖ болохгүй гэсэн болохоос казино орж СУДАЛЖ болохгүй гээгүй биз дээ. Гишүүд ороо л биз. Тэнд чинь хаа очиж хоол, архи, ундаа нь үнэгүй байдаг юм. Тэрнээс нь ханатлаа ууж идэж аваад ганц оройны хоолны мөнгө хэмнэсэн биз. Тоглосон биш ямар. Харин ч төсвийн мөнгө хэмнэсэн сайн байна гээд шагнаж урамшууах хэрэгтэй.

Зочин [182.160.1.79] 2020-01-25 21:31:54

kazinochidiin udam tasrahguineedee hogiin garuud

Төрийн түшээдийг шийтгэх зүйл мондохгүй ш дээ! [202.131.225.53] 2020-01-23 18:32:52

Гадаадад Казино орж болдоггүй юм бол, энэ нь тэгээд төрийн айлчлалын хүрээнд орж багтаж болдоггүй юм бол бусад зүйлийг яах уу? Жишээ нь төрийн түшээ тухайн гадаад улс оронд байгаа хууль бус (визгүй) монголчуудтайгаа уулзах, тэднийг зочид будалдаа авчрах, тэднээс эд зүйл (хулгайлсан, хулгайлаагүй) эд зүйл хуудалдан авах, ямбийтлаа согтуурч агсрах, яшканууд зочид буудалдаа авчирч бардаклах, эсхүл айлчлалын үеэр группээ орхиод өөр хот, улсруу яваад өгчихдөг ш дээ. Бүгдийг нь шийтгэмээр л байгаа биздээ? Даан ч ...

Zochin [202.126.89.157] 2020-01-23 12:49:28

Turin alban haagch Casino Orj bolohgui geed baihad yavaad ochino gedeg bol esvel Turin alban haagch bish esvel nadad Huuli iulchildeggui gesen ug biz dee 70 sayaiin hahuulid ugsun geed bead ugui geed bsn biz dee? Ene bol avsan ni oilgomjtoi zagtnaad ureh geed Casino orson oilgomjtoi.

zochin [202.179.31.71] 2020-01-23 12:07:24

oyunerdene unheer shudraga gishhvn shuu shudraga esiig togtooj baiga ajild chine amjilt husei

иргэн [192.82.66.151] 2020-01-23 10:53:44

УИХ-н гишүүд тэй зууралддаг яасан завтай хүмүүс бэ.Тэрний оронд наад яамдын төсвийн мөнгийг үр дүнтэй ажил зарцуулж байнауу үгүй юу гэдгийг олонд ил болгож АТГ ҮАГ-тай хамтраад ажиллаад буруу хөрөнгө зарсан бол шийдвэр гаргагч нарт нь хариуцлага ёс зүй ярьж яввал Монгол төр тунгалаг болж Монгол улс хөгжинө дөө.Улстөрчдийг л харлуулаад байх юм.Наад гишүүд чинь эрхээ ч эдлэнэ хариуцлагаа ч үүрнэ.Бүх зүйлд нь хаалт тавьж болохгүй.Энэ Өнөрөөг ингээд л бүх үг үйлдэл болгоны хянаад байвал яах бол эд нараас илүү гоншигнох байлгүй.Хэвлэлийнхэн эх оронч л юм бол Монгол улс иөр түмэндээ тустай зүйлийн араас явдаа.

Зочин [64.119.21.99] 2020-01-23 10:23:07

Манайх ч хөлөөрөө толгой хийнэ гээч болжээ. Дэлхийн улс орнууд казиног эдийн засгийн чухал хөшүүрөг гээд нээлттэй хөгжүүлдэг. Манайх сүржигнэдэг. Хар тамхийг дэлхийн улс орнууд тас хорьж хүнд шийтгэдэг, манайх шийтгэдэггүй, төрийн шагнал олгодог.

Зочин [192.82.71.112] 2020-01-23 10:36:48

Яг

Зочин [64.119.21.99] 2020-01-23 10:18:27

Сөрөг хүчний Эрдэнэбатаас асуу тоглож уу, ороод гарч уу?

Зочин [202.9.46.124] 2020-01-23 10:14:51

Зөв.манай монгол шүү дээ

зочин [202.21.100.210] 2020-01-23 10:09:45

Мөн ч сүржигнэх юмаа олж дээ тэрнээс цаана их булхай байхад энэ ороол биз гараа л биз хэнд хамаатай юм тар авилга,хээл хахуул, шүүхтэйгээ л тооцоо бод

Зочин [195.46.106.44] 2020-01-23 10:04:09

Монгол хүн казинод орж болохгүй гэсэн хууль байгаа юм уу. Ороо л биз. 5-10 төгрөгөөр тоглоол биз. Харин улсаас мөнгө хулгайлаад их хэмжээний мөнгөөр тоглоод байгаа улсуудын асуудал нэг өөр ш дээ.Манайхны нэг туйлшрахаараа балайрдаг тэнэг занг яанаа. Жинхэнэ Бадамжунай, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Бат-Энх гэсэн сая сая доллроор тоглодог тоглоомчид оо ямар мөнгөөр тоглож байгааг нь тогтоогоод хувийнх нь мөнгө бол яах юм бэ. яаж ч болохгүй шүү дээ.

Зөв. [202.131.225.53] 2020-01-23 09:30:16

Зөв, улсын мөнгөөр л казинодогүй бол болло ш дээ.

Зочин [64.119.20.18] 2020-01-23 09:26:36

Ухсэнийх нь байр суурь байха дээ , оорсдийгээ яая гэж цагаа хулээж байгаа НУГЭЛТНУУД ...

зочин [150.129.141.101] 2020-01-23 09:13:46

Энэ казино гэдэг чинь хулгай эсвэл луйвар юмуу.Дээр доргүй л бөөн асуудал болох юм.Гадаад оронд болохоор зугаа цэнгэл ч юмуу тоглож болоод байдаг монголчууд болохоор хаалгаар нь ч орж болдоггүй ямар гээчийн аюултай болоод ингэж сүржигнээд байдаг юм.Бусдыгаа зохицуулж чадахгүй байж иймхэн юманд сүржигнэхээ болчихвол яасан юм бэ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.