Ертөнцийн төгсгөл ирээгүй цагт ерийн л нэг амьдарч жамаараа буцвал сайхан

Л.Батцэнгэл / Нийслэл

Бид нэг л амьдралтай, нэг л дэлхийтэй. Амьдрал гунигтай ч байсан, жаргалтай ч байсан аливаа юм бүхэн цаг хугацаатай. Америкийн Ерөнхийлөгч Трамп ч бай, алтан жорлон дээр суусан баян ч бай, Улаанбаатарын Улаанчулуутын хогийн цэг дээр хоног төөрүүлж буй үгээгүү нэгэн ч бай бүгд л амьсгалах нэгэн агаартай, амьсгалын тоот хоногтой. Хүний амьдрал нэг л заяасан бол энэ цэнхэр гараг дээр эв зүйгээрээ аж төрж, хэрвээ бурхан гэж байдаг бол түүнээс хүмүүн төрөлхтөн бидэнд хайрласан хайр хишгийг хүртэх хувьтай. Харамсалтай нь нэг л дэлхийтэй бидэнд заримдаа гунигтай ч гэмээр бүрхэг өдрүүд үе үе нүүрлэх юм. Америкийн зөгнөлт кинонуудад гардаг ертөнцийн төгсгөл шиг л үйл явдлууд нийт хүн төрөлхтөнд нүүрлэх болсоор удлаа. Энэ бүхэн юунаас болно вэ гэж гайхах ч үе олон. SARS хэмээх аймшигт вирус 2002, 2003 онд 8000 гаруй хүнд халдварлаж, 774 хүний аминд хүрч байсан. Долоон тэрбум хүнээс долоон зуун хэдхэн хүн нөгчөө л биз тайвширч боломгүй эмгэнэл шүү, энэ. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн эл эрин цагт жирийн нэг ханиад эм тарианд ч дийлдэхгүй байна гэдэг аймшигтай явдал биш гэж үү. Тийм ээ, энэ үнэхээр аймшигтай. Одоохондоо мөнхийн рашаан нээчихээгүй байгаа цагт байгалийн жамаар насалдгаа наслаад энэ хорвоог орхивол магад тэр зүй ёсных. Харин хэн нэгний атаа жөтөө, буруу булхайгаас болж ямар ч гэм зэмгүй түмэн олон эндэж гэнэдэж, хорж хорогдоно оо гэдэг гунигтай бөгөөд нүгэлтэй.

Амьдын хар там гэгч л энэ ёстой мөн. Манай өмнөд хөршид шинэ корона вирус гэгч аюулт нян халдварлаж “Энэ юунаас болов” гэж өнөөдөр бөөрөнхий дэлхий айн бэмбэгнэж байна. Хятадын эрдэмтэд корона вирусыг тараагч анхны эх сурвалж нь могой байж болзошгүй гэдэг дүгнэлтэд хүрч байна. Ийм дүгнэлтэд хүрэхийн тулд өнгөрөгч оны сүүлийн сард хамгийн анхны өвчтөнд илэрсэн вирусээс авсан дээжийг нарийн судалж үзсэн байна. Ингээд Ухань хотын анхны өвчтөн уг вирусын халдварыг хоёр ч төрлийн могойны махнаас халдсан байж болох юм гэж үзжээ. Хятадууд крайт хэмээн нэрлэдэг могой нь Ази, тэр дундаа Хятад, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудад элбэг таардаг. Нутгийн хүмүүс эртнээс махыг нь хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. Эрдэмтдийн сэжиглэж байгаа хоёр дах могой бол кобра буюу монголчуудын нэрлэдгээр наж могой. Дэлхий даяар хамгийн хортойд тооцогддог эдгээр могойны махыг хүнсэндээ хэрэглэх явдал дээрх нутгуудад хэвийн үзэгдэл. Уг хөнөөлт вирус анх Ухань хотын амьтны гаралтай хүнс худалддаг захаас эхэлж тархсан нь эрдэмтдийн дүгнэлтийг баталгаажуулж байгаа. Тус зах дээр далайн гаралтай хоол, тэр дундаа могойн махыг зардаг гэнэ. Хятад эрдэмтэд дээрх дүгнэлтэд хүрэхийн тулд дээж болгож авсан вирусын генетик кодыг тодорхойлох нарийн шинжилгээ хийсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай микроскопыг ашигласан байгаа юм.

Корона вирусыг зөнч Вангагийн таамаглалд гардаг үл мэдэгдэх өвчин гэх хүмүүс ч гарч ирж байна. Басхүү элдэв хорон гэмт үйлдэлд ашиглах зорилгоор туршилт хийж байсан лабораторийн хяналтаас алдагдсан нян ч гэх өнцөг ч гарч ирж байх шиг. Ямартай ч үл мэдэгдэх шинэ өвчин гэдэгтэй дэлхийн эрдэмтэн мэргэд санал нэгдчихлээ. Дорго, могой, сарьсан багваахай гээд юунаас ч анх үүдэлтэй бай энэ вирус хүн төрөлхтөн бидний тэсвэр тэвчээр, эв нэгдэл, элбэрэл журамд шалгалт авахаар нүүрлэсэн зүйл болох нь тодорхой болчихлоо. Энэ бол хүн төрөлхтөнөөс л үүсэлтэй нян гэдэг нь баталгаа нотолгоо шаардаад байхааргүй гашуун үнэн болж таарлаа. Хүний шунал шулам болсны шийтгэл үү, бузрыг ариусгах бурханы гэсгээл үү гэдэг нь цаг хугацааны эрхээр аяндаа тодорхой болно. Харагдах бараа, хашгирах хоолойгүй харь гаригийнхан гэгч л лав биднийг хорлохоор корона вирусыг илгээгээгүй нь лавтай. Ариун цэвэртэй холбоотой ахуйн хүрээний арчаагүйтлээс ч ийм аюулт нян үржихийг үгүй гэх газаргүй.

Өчигдөр буюу 2020.01.24-ний 11 цагийн байдлаар коронавирусээр өвчилсөн хүний тоо 844, үүнээс нас барсан хүн 25 болж өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод хоёр, Хонконгд хоёр, Тайландын Вант Улсад дөрөв, Япон, БНСУ, Непал, АНУ, Тайвань, Сингапурт тус бүр нэг хүн өвчилсөн гэх мэдээллийг ДЭМБ-аас зарлалаа. Гай газар дороос гэж юутай үнэн. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж энэ биз. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар уг вирусын халдвар бүртгэгдээгүй гэж буй ч сургууль, цэцэрлэгээ юутай ч хаагаад авлаа. Амьтан ургамлаас, агаар дуслаар, амьсгалын замаар халдварладаг гэхээр ямархан аймшигтай тахал болох нь анзаарагдана. Өмнөд хил дамнан Замын-Үүдээр автобусаар ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэн.

“Бээжин-УБ-Москва” чиглэлийн вагоноор зорчиж байсан хүнээс коронавирус илэрч Хятадад үлдсэн бол түүнтэй хамт байсан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байгааг ЭМЯ мэдээлсэн. Монгол Улсын хувьд коронавирус тээвэрлэгдэн орж ирэх “дунд” эрсдэлтэй гэж дүгнээд байгаа. Энэ нөхцөлд ажиллах мэргэжлийн арга барилыг ЭМЯ болон ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн чиглэлийн газрууд мөрдөж ажиллаж байгаа гэсэн. Хил гаалийн тандалтыг чанартай хийж, Эрүүл мэндийн сайдын зөвлөмжөөр эмнэлгүүд тусгаарлах өрөө болон яаралтай тусламжийн тасгуудаа өндөр бэлтгэлтэйгээр ажиллуулж байгаа гэнэ. ХӨСҮТ дээр 50 ор яаралтай үед хүн авахад бэлэн болсон гэж байгаа. Манай улсын хувьд вируслогийн 21 төрлийн шинжилгээг хийдэг. Үндэсний хэмжээний дөрвөн лаборатори Ховд, Дархан-Уул, Орхон аймаг болон Улааанбатар хот- ХӨСҮТ -д ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийхэд шаардлагатай бүх хэрэгсэл бүрэн байгаа.

Мөн Сингапур, Хонгконг, АНУ-ын өвчин судалалын лабораторийн нэгдсэн сүлжээнд нэгдсэн. Шаардлагатай үед энэ сүлжээндээ шинжилгээгээ явуулаад 24 цагийн дотор хариугаа авч болно гэж ЭМЯ-аас мэдэгдэж байна.

Мөнх бусын энэ хорвоод бид мөнхрөх гэж мөрөөдөөд ч бүтэхгүй. Хүмүүн төрөлтөн бидний мөнхрөл юунд оршдог вэ гэхээр хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, нэгнээ гэсэн халуун итгэл зүтгэлд цогцолдог. Эгэл жирийн тийм хүмүүс үгүй ядахнаа л үр хүүхдийнхээ амьдралд сайн сайхны гал болж ирсэн. Яахав, ингэж хэлэхээр “Зүрхээ сугалж түнэр харанхуйг гэрэлтүүлж хүний овгийг аварсан Данко шиг, эсвэл айх аюулыг умартан гал хулгайлж хүн төрөлхтөнд бэлэглэсэн Прометей шиг юун их уянгалаг юм, юун их сүрлэг юм” гэж өөлж баалж болно л доо. Алтан жорлон дээр суугаад ч тоостой энэ хорвоогоос тоотой амьсгалаа үржүүлж амьдрахгүйгээс хойш богинохон энэ амьдралаа жаахан утга учиртай болгочихвол хүн болсны гавьяа тэр. Тэрнээс тэрэгний сайныг унаж, торгоны дээдийг эдлэвч биологийн цагаа бид яавч уртасгаж чадахгүй. Тэр дундаа үхэл өнөө юу, маргааш уу хэлж мэдэхгүй ийм цагт эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэж ЖДҮ-дэж, нийгмийн сайн сайхнаас хулгайлна гэдэг гутамшиг. Нэг л амьдрах хорвоод нэр, үр хоёр чинь л үлддэг атал түмэн олонд зориулсан гэх сайхан нэртэй сангуудаас хулгайлж нэг, хуйвалдаж нэг хумсална гэдэг түмнээс сонгогдсон төрийн түшээдийн хийх ажил биш нь лав. Улсын их хурлын гишүүн болно гэдэг улс орныхоо сайн сайхны төлөө амьдрахын нэр болохоос хуулиар хуягласан бодонгууд болохын ч үлгэр бас биш байлтай. Амьсгал бүхэн тоотой, амь бүхэн үнэтэй хорвоод ертөнцийн төгсгөл ирээгүй цагт ердийн сайхан амьдарч, өнөөдрийн сайханд бишрэн, өнийн сайханд тэмүүлнэ гэдэг л хүн болсны гавьяа болохоос эх орноосоо хулгайлснаа энд тэндхийн оффшорт нууж, элгэн олноо хуурснаа ид хав болгож амьдарна гэдэг ухамсарт хүний явдал даанч биш шүү, ноёд минь!


Сэтгэгдэл

зочин [202.179.27.207] 2020-01-27 07:51:39

Зөв юмаа. Хүн амьрах өчүүхэн хугацаандаа нэр төртэй хийж бүтээсэн зүйлтэй , Нөгөө Пушкиний бичсэнээр хүний гараар бүтэшгүй хөшөө дургсгалаа босгов би гэдэг шиг амьдраад үхэх хэрэгтэй. Баян хүн ядуу хүн хоёрын зовлон нүгэл нь ижил байдаг. Баян хүн хөрөнгөө аривжуулах, хамгаалах гээд маш их нүгэл үйлдэн сэтгэлийн зовлонтой байдаг. Сэтгэлийн ямар их таашааал хүртэнэ яг түүнтэйгээ адилхан сэтгэлийн зовлон үүрдэг. Идэж ууж байгаа нь бусдаас өөр боловч хошногоор гарах өмхий баас нь адилхан байдаг. Английн эрхэмсэг хатан хаан ч гэсэн баадаг, хошногоо арчдаг.

Зочин [173.164.149.4] 2020-01-27 06:14:44

Халуун орны элдэв төрлийн хортой таниж мэдэхгүй хорхой шавьж, өт хорхой , тэр ч бүү хэл харх ,сарьсан багваахай, могой, далай тэнгисийн аймшигт амьтадын махыг амьдаар нь үхэн хатан идэж ,залгилж буй тэр хүмүүс гэх нүгэлтнүүдийн хар гайгаар лус савдаг хилэгнэж ,хатуу шийтгэлээ илгээж буй нь энэ!

Зочин [103.212.119.239] 2020-01-26 13:10:28

Мөнгөтэй, баян болж хөгжсөнөө гайхуулдаг хятад энэ өвчнөө амархан дарах юм байгааз. Мөнгөтэй нь бүхнийг чаддаг орчлон мэт авирладаг улс

зочин [103.212.119.239] 2020-01-26 12:46:26

ЮУН хаанахын Ванга нтр. Богд хааны бошго лүндэнд анхааруулсан зүйлс олон л байдаг. Өөрсдийнхөө эцэг өвгөдийн хэлж захиж байсныг судалж мэдэцгээхгүй байж хаа холын ванга энээ тэрээ. Богдын бошгод: Ар халхын та нар минь ээ, нэр үл мэдэгдэх элдэв өвчин зовлон их гарнаа. Тиймд тахиа шувуу, гахай, илжиг луусны мах битгий идээрэй гэсэн байдаг

Зочин [202.126.89.15] 2020-01-25 20:06:52

Батцэнгэл ээ, нѳхѳрсѳг ёсны үүднээс зѳвлѳхѳд ѳѳрѳѳ нэлээд уншиж судламаар байна шүү. Одоо тэгээд хуучин нийгмийн хуарангийн сэтгэлгээ явахаа байсан. Комунист буюу эв хамт ёсны үүднээс хариуцлага гээч ойлголтыг дундаа хийгээд байхгүй болгох биш хүн нэг бүр нь толгой дээрээ хариуцлагыг үүрдэг тийм цаг ирээд байна. Тийм учраас аливаа зүйлд хандах хандлага хувь хүн түүний эрх ашигийн үүднээс тодорхойлогддог тийм цаг үед бид амьдарч байна. Ѳѳрийн чинь энэ нийтлэл 80-аад оны дундуур байсан бол Үнэн сонины тэргүүн нүүрэн дээр гарах тун магадгүй байж. Ѳнѳѳдѳр гэвэл Хүрэлсүх мэтийн нѳхѳр л иймэрхүү нийтлэлийг сонгуулийн шоундаа зориулж захиалж магадгүй. Мэдлэг нимгэн хүн юм голдоггүй бодол санаагаа хүнд тулгамтгай байх нь бий. Хэт их чамин үг оруулж нийтлэлдээ жин нэмэх гэсэн нь эсрэгээрээ хэтэрхий сүржин болгож харагдуулж байна. Шүршсээр байтал сумаа барах ѳдѳр тохиох вий. Жаахан бодож бичилтэй. Юмс үзэгдлийн мѳн чанарыг шинжлэх ухаанч мэдлэг дээр суурилж бодитоор танин мэдэх бололцоотой.

Зочин [103.26.193.139] 2020-01-25 19:44:10

baigal delhiigee bohirduulaad hyn amiin too ihseed baigal delhii hyn torolhtontei tootsoo bodoj baigaa ni ene.delhiin hyn amiin too dendyy ihseed baigaa tul tsaanaasaa neg bodlogo yavagdaj baigaa bailgyiidee.

ира [66.181.189.97] 2020-01-25 18:08:48

БАЯР ХҮРГЭЕ.САЙХАН БИЧИЖ.БАГА Ч ГЭСЭН СЭТГЭЛ ХАНАЛАА. ИЙМ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА ГЭЖ НАйДАЯ. Л.БАТЦЭНГЭЛ ГЭСЭН ҮҮ, ХАЯГАА МЕЙЛЭЭ ӨГНӨ ҮҮ. БАГААСАА ОНЦ СУРДАГ БАЙСАН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Иргэн [202.55.188.46] 2020-01-25 17:44:04

Энэ сайхан бичжээ. Үүнийг уншвал зохих хүмүүст уншуулж болдог бол цээжлүүлэхсэндээ.. Яасан ханаж цаддаггүй юм бэ???

kkk [59.153.87.35] 2020-01-25 16:42:10

delhiin hun am ihdeed daahaa bolison bolohoor argagui hujaa nar uhej l bg

Z [109.41.131.96] 2020-01-25 16:14:56

Uneheer goe bichjee uhehdee munguu avch uavj chdhguigees hoish er in ter ih ed hurungu, Zoos iund hrgtei ium buu medee

Зочин [202.9.46.180] 2020-01-25 14:32:10

Энэ нийтлэл эгэл сайхан амьдраад жамаараа буцах тухай үнэнийг сайн бичжээ. Амжилт хүсье

ЗОЧИН [64.119.26.192] 2020-01-25 13:56:56

ТӨРИЙН ОРДОНД БҮГСЭН, ХАМГААЛАЛТТАЙ МАН-ЫН НӨГӨӨ 49 ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ҮҮНИЙГ НЭГ УНШААСАЙ, ТЭД Ч УНШААД Ч УХААРАХГҮЙ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ, ШУНАЛ НЬ ШУЛАМ БОЛСОН ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮД УЛАМ Л ХУЛГАЙЛАХЫГ БОДОХОООС ЭХ ОРОН, АРД ТҮМЭН ГЭЖ БОДОХ ТАРХИ ТОЛГОЙ БАЙХГҮЙ ХҮН СҮГНҮҮД Ш ДЭЭ.

Зочин [202.179.31.36] 2020-01-25 12:28:51

Ухаарал хайрласан сайхан нийтлэл болжээ.Үнэн шүү үхэн хатан шунахайрч цуглуулсан мөнгөөр тухайн хүн хэд наслахых тулд тэгж тэнэгтэж шунахайран вэ? Тэр идэж уусан бохир аргаар олсон мөнгө тэр хүнд,тэр гэр бүлд лав нас нэмэхгүйн лавтай.Тэхээр хүн гэдэг амьтан нэг л насыг наслахаас хойш бурхан багшийнхаа зааснаар нүгэлгүй сайхан амьдармаар юм биш үү? Хулгайлсан,луйвардсан,авлигдсан мөнгө чинь харин тэр хүнд хар энерги өгч жаргал биш зовлон авч ирдэг байж болох шүү дээ....Бурханч бас нүдтэй гэдэг нь оргүй биш л болов уу?

Зочин [14.0.41.227] 2020-01-25 12:25:20

mash hurdan.zugeer boloh bhaa

иргэн [139.5.219.51] 2020-01-25 11:56:56

Энэ ертөнцөнд хүн болж .үр хүүхэдтэй.аавээж ах дүү садан төрөл ирээдүй баймаар л юм.Сөнөөч гэж хэлж байгаа нь энэ муу зүйл шүү.Та харин сайныг эрж хайж амьдар!!!!!!!!!муу хог шаар амаар чинь урсаад л байвал та өөдлөхгүй!!!!!!!!сөнөөх үү.сэргээх үү. Таны амаар тунхлагдана.Гэм нүгэл ааш зан эвгүй хүндэлэл хайр байхгүй л бол та амьд боловч үхсэгтэй ялгаа байхгүй!!!!!!! тиймээ ирээдүйгээ бүү хараа!!!!!!!Харин ерөөж амьдар!!!!!!!!!

зочин [203.91.115.54] 2020-01-25 11:41:59

маш баярлалаа, муугаасаа Сайн нь илүү хорвоо шүү,

Ахмад [103.10.21.40] 2020-01-25 11:20:42

Хэрэгтэй зөв юм уншаад бухимдаж эх дэлхий эх орон элгэн саднаа сөнөөхийг хүсдэг зочнийг хэн гэж ойлгох вэ Үг маш хүчтэй зэвсэг Иймд та үгээ бодож үзэл бодлоо зөв илэрхийлж бусдыг хүндэтгэ

Irgen [103.57.93.222] 2020-01-25 11:07:11

Ухаарал сэхээрэлд хөтөлсөн сайхан нийтлэл болж баярллаа

МАН-ЫН ХУЛГАЙЧ НАРТ [66.181.191.106] 2020-01-25 10:45:34

МАН-ЫН ХУЛГАЙЧИД ҮҮНИЙГ УХААРАХГҮ НЬ ДААН Ч ХАРАМСАЛТАЙ. ХҮЧИН, 60 ТЭРБУМЫН ТӨРИЙН АЛБАНЫ ХАХУУЛЬ, ХҮНИЙ АЛЛАГА, ждү БА ХАЛАМЖИЙН САНГААС ОЛОН ТЭРБУМААР ХУЛГАЙЛСАН СОДБААТАР, БОЛОРЧУЛУУН, УНДАРМАА, БАТЗОРИГ, СОЛТАН, СҮХБАТ, ЭНХБАЯР, УЧРАЛ, .... ГЭЭД МАН-ЫН НЭР БҮХИЙ ХУЛГАЙЧИД ҮҮНЙГ УНШИЖ ӨМХИЙ ТАРХИНДАА ТУНГААГААЧ . ТА НАР ҮНЭХЭЭР ИЧИГ ИЧИГ

Зочин [202.9.46.229] 2020-01-25 10:41:29

Хараал идсэн өмхий ертөнц бушуухан сөнөөч

Зочин [172.58.142.172] 2020-01-25 18:52:06

Энэ ертөнц муухай байгаа бол орхиод л өөр ертөнц рүүгээ явж лбайхгүй юу даа. Олон хүн хоргодож нэг өдөр гэсэн байхсан гэдэг л хорвоо доо,

Zochin [202.21.108.25] 2020-01-25 09:26:06

Yag unen mongolchuud meni bug bie boinee khundetgej khairlaj negdej saikhan amidrakhiin tuluu yavie idej uukhaa boli bie Biene buu dose khii

Зочин [139.5.218.194] 2020-01-25 09:15:19

Хүн байхын утга учрыг ойлгуулахыг хичээж бгаад чинь баярлалаа. Амжилт хүсье. Хүн бүхэн ийм сэтгэл зүрхтэй байгаасай, өдөр бүхэн, цаг ямагт өөрийнхөө чадах бүхнээрээ хүн бүхэнд, амьд бүхэнд туслаж байгаасай.

Зочин [66.181.161.29] 2020-01-25 09:02:37

Уншууртай. Ухааралтай гоё

Зочин [202.9.46.230] 2020-01-25 09:02:19

Хурдацтай хөгжихийн хэрээр дэлхий хурдацтай мөхөж байна

Ахмад [103.10.21.40] 2020-01-25 08:44:44

Баярлалаа хүн болгон уншаасай тэр тусмаа төрийн томчууд

Зочин [64.119.20.18] 2020-01-25 08:15:43

БАТЦЭНГЭЛ хууд баяр хургэе , баярлалаа ! Боловсролыг эзэмшвэл ингэж ( БАТЦЭНГЭЛ шиг !) ЭЗЭМШ !! Туунээс биш буу ЦЭНГЭЛ - д ( ЦЭНГЭЛ гэх нэртэй сайд шиг !) !!!

Зочин [103.229.123.21] 2020-01-25 08:07:43

Зөв өө, судлагдаагүй вирусын халдвар гэдэг тоглоом биш, тархах тусам хүчирхэгжинэ. Орж ирээгүй, тохиолдол бүртгэгдээгүй гэж сууж байхад чинь хэзээний хаа нэг газар суурьшаад цагаа хүлээгээд ил гарахаар бэлтгэж байгааг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ, сул болсон сургуулиасаа дүүрэг болгонд ядаж нэгийг суллан ор, тоног төхөөрөмж, хүн хүчээ сургаж байсан нь хожно гэхээс алдахгүй шүү, аливаа өвчинг туссан хойно нь эмчлэх гэж зовж байснаас сэргийлсэн нь дээр, хялбар байх болно оо

Зочин [192.82.74.42] 2020-01-25 08:04:25

Баярлалаа


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.