ЭМЯ: Баянзүрхийн эмнэлэгт короновирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монголд өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас дахин мэдэгдлээ. Учир нь өнөөдөр “Нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлэгт шинэ короновирус илэрч, хөл хорио тогтоосон”, “Интермед эмнэлэгт нэг хүнийг ХӨСҮТ рүү зөөж, олны анхаарал татахаас зайлсхийж, тусгаарлаж байна” гэх утгатай мэдээлэл цахим хуудаснаа тархах болсон. Бид энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад дээрх хоёр тохиолдлыг эрс үгүйсгэсэн юм.

“Интермед” эмнэлэгт хэвтсэн хоёр хүнд томуугийн А хүрээний вирус илэрсэн учраас онош үгүйсгэгдэж, эмнэлгээс гарсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл ЭМЯ шууд зарлахаа мэдэгдэв.

Мөн олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, худал мэдээлэл түгээсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд ЭМЯ болон эмнэлгийн байгууллагууд албан ёсны мэдээлэл хийхээс бусад янз бүрийн цуурхалд автахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Өнөөдөр 14.00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр, дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар 848 хүн өвчилж, 25 хүн нас барж, 177 хүний биеийн байдал хүнд байна гэжээ. БНХАУ-аас өөр бусад оронд бүртгэгдсэн 18 тохиолдол нь бүгд Үхань хотод аялсан хүмүүстэй холбоотой байгаа юм. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээгээр 1296 хүн өвчилж, 41 хүн нас барсан, АНУ-д 2 дахь тохиолдол, Франц улсад 3 тохиолдол, Вьетнам улсад 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:06

Зочин [66.181.186.152] 2020-01-25 15:05:41

ХУД- т сургуульд сvрьеэ голомтлон гарсныг 1 жил нууцан байсан шvv энэ ботокс шахуулсан сайд авгай

Zochin [202.126.89.162] 2020-01-25 13:48:09

Onshildog apratgui bj yaaj ilruulhevdee

zo [59.153.85.87] 2020-01-25 10:22:53

ilercheed nuugaad bgn bishvv

Зогы [202.9.40.90] 2020-01-25 10:07:34

Шинжлэх багаж нь ирэх долоо хоногт ирнэ гээ биз дээ багажгүй байж яаж мэдээд байна

Зочин [202.179.26.241] 2020-01-25 09:26:25

нийгэмд цуурхал тараагаад байгаа ацнуудыг бариад аваад шийтгэл хүлээлгэх хэрэгтэй,тийм хүн хогнуудыг барихад амархан,фб хаяг руу нь нэг гайгүйхэн шиг охины зураг тавиад уулзах уу гэхээр далжиганаад хүрээд ирдэг юм бна лээ,над руу лав далбаганасан нэг бацааныг барьж авч л байсан юм даа

Зочин [202.9.46.180] 2020-01-25 09:15:35

Наад мэдээний чинь нас барсан хүний тоог хэд гэж ойлгох юм бэ. 25 юмуу 41 юмуу.....Ойлгомжгүй л байна шүү....


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.