Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө барьж төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амар шинэлцгээе!

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Коронавирусээс болгоомжилж Хятад руу зорчихоо байя, мөнгөө бэлэглэж, мөнгөө Монголдоо үлдээе-

Коронавирусын халдвар газар авч, Номтойбаярыг огцруулна гэсэн дуулиан оволзож, Тогтохсүрэнгийн казинодсон нам гүмжиж байх энэ үед олон нийтийн бүхий л үйл ажиллагааг хаасан мөртлөө Төрийн ордонд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Улс төрийн өнцгөө зөв олж хараагүй уйтай хоногууд өнгөрсөөр. Азийн цагаан сар болох энэ өдрүүдэд шинэ аюулт нян тархаж юун баяртай л юм болж байна. Цагаан сарыг монголчууд маань маш өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн. Ямар ч их зуд турхан, өвчин зовлон тохиосон “Монгол хүн билгээрээ” гээд сар шинээ сайхан тэмдэглэнэ л гэцгээх бий вий. Манай medee.mn сайт “Коронавирусээс болгоомжилж Хятад руу зорчихоо байя, мөнгөө бэлэглэж, мөнгөө Монголдоо үлдээе” гэсэн уриалга гаргасныг Монголын бүх цахим сайт дэмжиж, бичсэн бичвэр маань дэлхий даяар тархан шайрлэгдлээ. Тиймээс бид энэ л санаагаа ахин сөхөж та бүхэнд хүргэхэд илүүдэх юун гэж бодлоо.

Хаврын эхэн сарын шинийн нэгэн цагаан сарын баяр юу юугүй хаяанд хүрээд ирлээ. Золголт хийхээр ирэх зочин гийчиндээ ямар бэлэг бэлдэх билээ гэж гэргий нар үглээд эхэллээ. Аавдаа, ээждээ, ахдаа, эгчдээ, дүүдээ юу өгөх вэ гэж тархиа гашилгаж байна. Монголчууд бид бэлэг гэхээр л юуны түрүүнд Эрээний оймс, хямд тамхи бодоод явчихдаг. Гоо сайхны бараа авч өгье гэхээр хугацаа нь дуусчихсан ч юм уу, эсвэл хэт үнэтэй болчихдог. Хүнсний бүтээгдэхүүн өгье гэхэд захын хүүхдүүд үнэндээ тоохоо байсан. За, тэгээд айлын хүүхдэд боов чихэр өгөөд сууж байх нь настангуудад ч гээгдсэн заншил.

Ханиад томуутай ид улирлын энэ үед хайртай үрстээ нян халдвар тээсэн байх магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг хэн л тэгтлээ ойшоох билээ. Хөгшид “Дайны үед цагаан сараар айл хэсэхэд домбон ёотон өгөөд, тэрний амттайг яриад яахав. Ул боов өвөртөлж хол саахалтуудаа хэсдэг байлаа” энэ тэр бол өнгөрсөн зуунтайгаа адил өнгөрсөн явдал болсон. Өнөөгийн бэлэн хэрэглээний ертөнцөд даавуу даалимба, торго дурдан алд алдаар дэлгэн бариад ч ашиг болоод өгөөж муутай. Өндөр настангуудыг хүндэтгэл болгож хадаг барьж болох ч тийм ч хүсүүштэй бэлгийн тооноос хэдийнэ хасагдсан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж болно. Эцэст нь ер нь яаж ч бодоод байсан үндэсний мөнгөн тэмдэгтээ л бие биедээ бэлэглэхээс сайхан гарц тэгтлээ нэг их харагдахгүй байгаа юм даа. Бидний мах цусны тасархай Өмнөд Монголчууд маань “Мөнгөө Монголдоо өгье аяныг эхлүүлж, цагаан сараар хятад биш монгол бараа авах уриалга гаргаж.

Эдийн засагч Дашзэвэг гуай ч энэ уриалгыг дэмжиж “Өвөр монголчууд Монголоос ирж бэлэг авах гэж байхад бид Эрээн, Бээжин явах хэрэггүй, мөнгөө бэлэглэцгээе” гэж жиргэсэн байна. Алгаа дэлгэн өгөхөд хөнгөн ч хамгийн оновчтой бэлэг бол ерөөсөө яаж ч бодсон мөнгө л юм даа. Улс орныхоо эдийн засгийг бодсон ч, ойр дотныхныхоо алгыг тэнийлгэхэд мөнгөнөөс оновчтой бэлэг хаа ч байхгүй гэдэгтэй хүн бүхэн л санаа нийлж уриалгыг дэмжицгээх биз ээ! Цагаан сараар мөнгө бэлэглэцгээе, цаашдаа ч мөнгө бэлэглэж хэвшицгээе!

Бид ийм уриалга гаргасан юм. Дэмжих хүн олон байгаагаас л дэлхийгээрээ нэг тараагаа бол уу. Улс төрийн суудал байдал өнцөгдсөн, өнцөгдөөгүй монголчууд цагаан сараа тэмдэглэж л таараа. Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байна гэж мэдээлсэн.Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байгаа. Иймээс ХХААХҮЯ-наас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлж байна гэж байна. Ханиад томуу айхтар дэгдсэн энэ үед үзэсгэлэн худалдаа хэсэж дэмийрч байхаар үндэсний мөнгөн тэмдэгтээ настан буурлууддаа өргөн барьчихаад төвөггүйхэн төвшин сайхан шинэлэх нь л өлзийтэй байхыг үгүйсгэмгүй л байгаа юм даа, уг нь. Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө барьж төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан шинэлцгээе!


Сэтгэгдэл

зочин [66.181.177.53] 2020-01-28 21:38:44

Юу гзж цагаан сар яриад бнаа. Орлого чинь тасрах гээд ухлээ юу.

Zochin [64.119.26.181] 2020-01-28 19:22:34

Hajuuhand humuus uhej bhad yaj tuslah be gehee bolie gehed yaj bayrlah tyhaigaa buur martaach mongolchuu daa

Зочин [202.9.46.42] 2020-01-28 13:32:56

би заавал эрээн явж бэлгэ цуглуулнаа

монгол [103.14.37.6] 2020-01-28 12:45:38

Энэ жилдээ цагаан сараа тэмдэглэхгүй өнгөрөөе

Чим [103.10.22.96] 2020-01-28 12:16:17

Энэ жилдээ цагаан сар хийж яах вэ дээр. Энд тэндгүй өвчин гараад байхад бага солиорооч.

Зочин [59.153.114.44] 2020-01-28 12:24:06

OMXII AMAARAA XUUXED XUN UNSEXIIG XORIGLOYOO. BI BOL TSEERLEED ARGA BUYU DAGZAA OGCH UNSUULDEG. XOGSHCHUUD BOL SHAL OXII SHUUDEE

Зочин [59.153.114.44] 2020-01-28 12:22:38

MASH ZOV. XOG TUUJ XOG XUND OGOXOO BOLYOO.MONGO TSOON CH BAI OLON CH BAI XAMGIIN DEED BELEG. XUND TULGAJ XOG OGDOGOO BOLIYOO

Zochin [172.58.45.40] 2020-01-28 12:12:57

Belen boruud lbeleg belgiin deeddee

Zochin [172.58.45.40] 2020-01-28 12:10:36

Beleg belegiin deed beleg erhtenii helbertei boov orood orson garsan humuusiin bor shuvuug unerleed belgend n beleg erhtenii haalt omsgol buyu bagtavch belgiin zamiin hamgaalalt gondom belgelj belgiin boovon saraa gargaj shiniin1 nii uureer sar beleg erhtentei tostei baina uu?ugui yu gedgiig shinjhiin baina

Зочин [64.119.24.232] 2020-01-28 12:07:49

ЦАГААН САРЫГ НЭГ ӨНЖИХӨД ЯАХАВ ДЭЭ.

иргэн [202.9.46.167] 2020-01-28 12:03:54

Бэлэн мөнгө гэж байж өвчин авав даа!!!!!!!!!!ер бол цагаан сар биш !!!!Ахан дүүсийн баяр даруухан тэмдэглээд явсан нь дээр!!!!!!! том ууцаар том тавөгаар уралдаанд ороод яахав!!!!хэрэгүй ядуу ард түмэнд!!!!!!!! Саарал ордон чинь үзэсгэлэнгийн зах болчихлоо.Одоо яая гэх үү.Дахиад Ордонд байгаа хэдийг солино оооооооооо!!!!!!!!Солиоролд Тэнэг болсон бна.Нүдний булайнууд!!!!!!!!!

Зочин [103.212.116.74] 2020-01-28 12:01:27

Ene jildee tsagaan sariig haasan ni deershdeeeee yaaval gej dee

Vvvv [66.181.161.24] 2020-01-28 11:42:48

Хуцаарай та хэдээр заалгахгүй шүү аан

МГЛ [122.201.28.8] 2020-01-28 10:55:00

Айхтар өвчин тархаад байхад юун цагаан сар. Бидэнд тэмдэглэх баяр олдоно. Энэ жилдээ хийх хэрэггүй байх. Эдийн засагт болон эрүүл мэндэд чинь тустай.

зочин [202.55.183.178] 2020-01-28 10:42:07

цагаан сараар уулзалдаж үнсэж үнгэлдээд жинхэнэ халдвараа тараана биз дээ. Хорио 3/2-нд дуусах болохоор цагаан сарын баяр бас цуцлагдаж байгаа гэсэн үг. Энэ жилдээ баяраа өнжицгөөе дөө. Өвчингүй амар амгалан байвал золгох цаг олдоно доо яахав. уужуу тайвнаар шийдээрэй манайхаан

Afgjkk [202.126.89.133] 2020-01-28 09:41:48

Owchin tarhaj awuyl deldej baihad tsagasn sar gej wuy yarin ni we. Tsytslah heregtei dee. Toriin ordon zah bolj dee hoorhii. Anh ydaa harlaa sonin ba. Narantyylaas yalgah zuil alga. Buh wum ba.

z [103.68.107.27] 2020-01-28 09:40:41

shinechletsgeehee bolitsgooe

Зочин [66.181.178.206] 2020-01-28 09:28:06

Amid baibal altan ayganaas us uunaa gej.ene jil tsahaan sariih bolih heregtei.olon olon tsagaan sartai uchrahiin tuld ene jil bolih heregtei.

Зочин [83.187.188.225] 2020-01-28 09:17:51

Yun tsagaan sar naadam, 200000 uheed bgam bishuu, tom medeelliin saidruu orood unsh!

Зочин [202.9.46.229] 2020-01-28 09:08:08

Ирэх гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийн баяр цуглааныг хориглосон байна лээ. Тиймээс цагаан сарын баярыг бас хориглож цуцалсан байж таарна. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй бол олон мянган айл өр зээл тавихгүй урагшаа нэг их наяд төгрөгөө алдахгүй эх орондоо авч үлдэнэ, золгож бие биедээ халдвар вирус тараана гэхгүй, өндөр настангуудын бүтэн жилийн тэтгэврээ зээлэн авч хэдхэн өдрийн тансаглалд зарцуулж бүтэн жил орлогоггүй сууна гэхгүй амар юм биш үү

Зочин [66.181.187.66] 2020-01-28 09:38:38

Амьдрахыг харамлах гээд ойлгоцон нөхөд байнаа тэгээд хөгшин эхдээ хэдэн хүүхэдтэйгээ золгохгүй юу бас сарын зай байна монгол хүн байндаа ес төрөө хийнээ

Зочин [202.9.40.55] 2020-01-28 08:52:45

Цуцулах хэрэгтэй

Иргэн [66.249.82.134] 2020-01-28 08:40:38

юуны цагаан сар бэ.гэр орноосоо гадагшаа гарч болохгүй нөхцөл байдал үүсэх гэж байхад юу яриж байна даа

Зочин [202.9.46.229] 2020-01-28 07:58:04

Энэ жилийн цагаан сарын баяраа цуцлах шийдвэр гарга. Хятад улс короно вирусын халдвараас ард түмний хамгаалж цагаан сарын баяраа цуцалсан. Монгол бас короно вирусын халдвараас ард түмний хамгаалж энэ жилийн цагаан сарын баяраа цуцлах зайлшгүй шаардлагатай. Ард түмний олонхи нь цагаан сарын баярыг цуцлахыг дэмжиж байна. Одоо зөвхөн төр засаг энэ жилийн цагаан сарын баярыг цуцлах шийдвэр гаргах үлдсэн.

ЗОЧИН [66.181.187.66] 2020-01-28 08:40:09

Голоо цохисон харамч минээ таван цаас гаргаад ах дүүгээ оруулаад гаргахаас айж үхлээ юу

Ee medehgui [98.253.30.34] 2020-01-28 08:31:38

Estoi tiim iym bolohgui bhoo manai toriin deed ondorloguud mori har iydag uyach gishuud said darga tednii avgai huuhduud bvgd shine deel huvtasaa zahialchihsan odoo bayraa tesen ydan huleen suugaashde. Tegeed hamgiin teneg n emch mergejiliin hunees bish lam boo naraas corona virus eren yah bol geed asuugaad yavj bgshd.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.