Хүний эрхийг Сонгуулийн хуулиар хөсөрдүүлсэн МАН-ынхан хүзүүгээрээ татсан намагт шигдэнэ дээ

Л.Батцэнгэл / Улстөр

Гадаадад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэд 2012 оны УИХ-ын болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар санал өгөх эрх бүхий 112862 иргэн Гадаад хэргийн яаманд бүртгэлтэй байжээ. Тэдний олонх нь АНУ болон БНСУ-д амьдарч байж. Гэхдээ эдгээр иргэний 4376 нь сонгуульд оролцохоо илэрхийлж байснаас 2779 нь буюу 64.8 хувь сонгох эрхээ эдэлж саналаа өгсөн байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд 4248 иргэн саналаа өгч байв. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4248 иргэн буюу 68.2 хувь нь санал өгч байж. 2020 оны УИХ-ын сонгууль өдөр өдрөөр ойртож байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ирцийг бүрдүүлэх, ирц сайтай байлгахын тулд санал өгөх өдрийг 2020 зургадугаар сарын 24-ний өдөр буюу лхагва гаригт зохион байгуулахаар УИХ-д саналаа хүргүүлсэн. Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан. Хилийн чинад дахь Монголчууд сонгуульд оролцохгүй

“Хилийн чинад дах монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан “Дэлхийн дөрвөн тивийн 41 оронд албан бус тоогоор нийт 220 гаруй мянган монголчууд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байна. Хамгийн их буюу 60 гаруй мянган иргэн АНУ-д, 58 мянган монгол хүн Солонгос улсад, үлдсэн нь Европ болон Азийн орнуудад байна. Монголын ирээдүй болсон сонгуулийн идэвхтэй насны 60 гаруй мянган оюутан, залуус гадаад улс орнуудад сурч, боловсорч байгаа. Бүдүүн тоймоор нь авч үзвэл Монгол Улсын таван аймгийн хэмжээтэй тэнцэх хэмжээний хүн ард гадаадад ажиллаж, амьдарч байна. “Гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуулийн хуульд санал өгөх боломжтой гэсэн утга санаа бүхий зүйл заалтыг Сонгуулийн хуулинаас хассан нь гадаадад ажиллаж байгаа монголчуудынхаа эрхийг хязгаарлаж байгаа. Өмнө нь 2012 оны УИХ-ын сонгууль болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч буй монголчууд оролцож байсан. Аливаа улс орны хөгжил цаг, минутаар дээшилж байдаг. Ялангуяа гадаадад амьдардаг монголчууд улс төрийн идэвхи, зүтгэл, санаачлага өндөртэй байдаг. Бусад орны хувьд Үндсэн хуулиараа тэгш эрхээ эдлээд, сонгуульдаа оролцдог юм байна лээ. Хориннэгдүгээр зуун шүү дээ. Захидлаар, цахимаар, баталгаат гарын үсгээр саналаа өгөх боломжтой” гэж байсан.

УИХ-ын сонгуулийн хуулинд энэ мэт учир дутагдалтай заалт нэлээд орсон. Түүний нэг нь Сонгуулийн хуулийн 25.1-д заасан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс түр зогсоох хатуу заалт байгаа. Энэ заалтаар Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэн боомтуудаар нүүрс тээвэрлэж буй хорь гаруй мянган тээвэрчин сонгуульд санал өгөх боломжгүй болжээ. Энэ тухай Тээвэрчлийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн “Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү харамсан өгүүлсэн. Улс хоорондын тээвэр эрхэлдэг иргэд лацтай нүүрсээ орхиод нутаг нутаг өөдөө явах боломж хазгаарлагдмал учраас орон нутагтаа очиж сонгуульд оролцож чадахгүй нь тодорхой. Иргэдийн сонгох эрхэд халдсан энэ хатуу заалтыг Сонгуулийн хуулинд оруулсан МАН-ын үнэмлэхүй олонхын засаглалыг Монгол Улсын иргэний харьяалалтай олон хүн эсэргүүцэж байгаа. Олны хүч оломгүй далай гэдэг. Сонгуулийн хуулийн иргэдээ алагчилсан энэ заалт төр баригчдын өөртөө ухсан нүх болох нь тодорхой юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:36:23

P1WWWn http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.179.31.7] 2020-01-28 15:59:31

МАН-д гадаадад байгаа сонгогчид саналаа өгдөггүй болохоор тэд хэрэггүй шүүдээ, харин МАН-г байнга сонгодог Говьалтай зэрэг аймагуудадаа ганц нэг мандат нэмүүлэх гэж байндаа.

Зочин [66.181.191.181] 2020-01-28 21:46:24

Гадна бгаа пиздануунууд тэндээ үх. Монголд ямар хамаа бна. Гай болно

Зочин [202.9.46.94] 2020-01-28 13:03:24

Gadaadad baigaa humuusees aigaad bgaa yumaa

Зочин [66.181.191.181] 2020-01-28 21:48:47

Гадаад д бгаа таинар Монголд түй ч хэрэггүй. Сурдаг нь арай гайгүй биззз. Харалсан боолчууд тэндээ амаа хамхиад дуугай байжэээ

Зочин [202.9.46.94] 2020-01-28 13:04:22

Ted yum uzej nud tailsan humuus

Zochin [217.110.133.58] 2020-01-28 12:04:51

Gadaadad bgaa buh mongol irged shiideltseh erhtei,eh orondoo hun shig amidrah bolomjtoi bsan bol ted garch yavahgui bsan

Иргэн [66.181.190.43] 2020-01-28 11:39:26

Хүзүүгээрээ татсан намагт шигдсэн хүнийг татаж гаргах гэж оролдох хэрэггүй. Хэрэв оролдвол өөрөө осолдоно. Энэ үнэн шүү.

Зочин [66.181.191.181] 2020-01-28 21:43:53

2 гаргаад ёстой ухсан нүрэнд унагаа биздээ өмхиии анархаа. Бэлтрэг зигиин сайт их хуцаж бнаа тамнар. А Н дуустал нь булшлана хараарай

Зочин [103.26.195.137] 2020-01-28 17:10:23

Ардчилсан нам гарвал ард түмний амьдрал сайжрана

Зочин [203.91.115.38] 2020-01-28 11:20:59

Ирэх жил энэ парлиамент хуйгаараа солигдох нь тодорхой боллоо.

Арл [203.91.115.56] 2020-01-28 10:48:39

МАН ЗАВААРААД БАЙВАЛ БАЙШИНГ НЬ ШАТААЖ ТАТАН БУУЛГАЯ УИХ ЫГ ТАРААХ ШААРДЛАГА ХЭВЭЭРЭЭ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭМЦЭЦГЭЭЁ

Зочин [66.181.191.181] 2020-01-28 21:45:13

Чаддаг бол шатаагаарай. Газар дээр нь нохой шиг нам буудна

Зочин [202.179.25.246] 2020-01-28 09:27:09

ҮХСЭН ХОЙНОО САНАЛАА ҮГӨХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ЗАРДАЛ ГАРАХ ЮМ БАЙНА

Зочин [202.55.188.45] 2020-01-28 08:30:26

Яасан их Монгол төрд хорсон бэ энэ хүн. Гадаадаас Монголын амьдралыг шийдэх эрхтэй юу гэх асуулт бас байна

Зочин [64.119.16.165] 2020-01-28 11:05:21

Yag. Teneg Mal bn

Zocnin [66.181.161.87] 2020-01-28 09:22:02

TENEG

Зочин [202.126.89.235] 2020-01-28 08:07:54

Zika uhlee yu Zika gin 12-16 on aimshgiin 4 Jil bsan shuu ene beltregiig dahin buu songo

Инженер [66.181.161.105] 2020-01-28 07:39:41

Хамгийн их биш олон хүн гэдэг юм. Зөв бич. Хэл бол сэтгэхүйн толь.

зочин [202.179.8.210] 2020-01-28 07:28:11

Шилжих хөдөлгөөнийг түр зогсоосон болохоос биш цахимаар хаана байгаа газраа бүртгүүлээд сонгуульд орж болох байх гэж мунхаг би бодож байнаа

Зочин [192.82.69.246] 2020-01-28 06:56:36

Зов шуу дээ иргэдээ алагчилдаг зээл авахал зов зээлгуй бол буруу сонгууль огуулэхгуй боодог оорсдоо хулгай хийдэг ийм тор хэрэггуй шуу дээ ард тумэн мэдэж байгаа дунгээ тавиад огно доо

Зочин [64.119.20.18] 2020-01-28 06:50:13

... ТОР БАРИГЧДЫН ООРТОО УХСАН НУХ .... муусайн юмнууд ( цагаан цааснууд !) ингэж л байдаг юм - биднийг хэн ЯАЖ , нохойг тэд ЯАГ ...


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.