ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Aдмин / Нүүр

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 23. Адъяа гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


Сэтгэгдэл

Зочин [194.228.32.194] 2020-02-16 17:09:47

Худал мэдээлэл тараавал 2-20 сая төгрөгөөр торгоно гэж хууль гарсан байна шүү. Зурхай зуун худалтай гэж монгол цэцэн үг бий шүү. Энэ бол зурхай бол худал мэдээлэл мөн болох тухай ард түмний баталгаа мөн болой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.