Завхан аймагт нэг иргэнийг тусгаарлажээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирусын халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хугацаанд нийт 170 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж ажилласан байна. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлагдсан байгаа.

Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлаж, 15 иргэн ажиглалтад байна. Биеийн байдал нь сайн байна. Өчигдөр Завхан аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлалаа. Тухайн хүн БНХАУ руу зорчоод ирсэн, халуурсан, хатгаатай шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээ авч, шинжилгээний дээжийг нааш нь явуулсан байгаа. Тухайн хүнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Тянжинь мужид сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн ” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.22] 2020-02-20 19:59:35

Монгол улсын хил дээр цэрэг байна уу. Хятадаас хүн оруулж болохгүй. Том хотод өвчин гарвал маш аюултай.

zochin [64.119.18.131] 2020-02-20 19:12:41

Орж ирсэн хүнд шинжилгээ хийж оруулсан баймаар юмаа. Тэр хүүхэд ч гэсэн өөрөө маш сэрэмжтэй байх хэрэгтэй бсандаа энэ нь тэр нутгийнханд өвчин тараах шалтгаан болбол яанаа..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.