Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

Ц.Анударь / Нүүр

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МЭНДЧИЛГЭЭНД:

“Амархан сайн байцгаана уу, монголчууд аа

Ахмад настан буурлууд минь тавтай сайхан хаваржиж байна уу?

Монгол сайхан уламжлалаараа та бүхний амар амгаланг айлтгаж “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

“Өвчингүй бол жаргал” хэмээх өвгөдийн сайхан сургаал байдаг.

Эрхэм дээд баялаг болох эрүүл мэндээ хайрлан хамгаалж, азай буурлууд, алдрай үрсээ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд энэ цагаан сараар биечлэн золгохгүй байхыг төр засгаас уриалж, нийтийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг монголчууд маань уужим сэтгэлээр ухамсарлан ойлгож, уриалан дэмжиж байгаад талархалтай байна.

Ахмад буурлууд аа!

Монголын төр настан буурлуудаа халамжлан тэтгэх нандин уламжлалаа умарталгүй, хичээн гүйцэлдүүлэхээр чармайн ажиллаж байгаа.

Саяхан батлагдсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль бол үүний тодхон илэрхийлэл бөгөөд дараа дараагийн шат дараалсан арга хэмжээний зөвхөн эхлэл юм.

“Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэгчлэн Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг ам цагаан хулгана жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.


Сэтгэгдэл

Содоо [66.181.161.14] 2020-02-25 23:51:03

Хүмүүс ард иргэд их болгоомжтой хандаж ба шийдвэрийг сайн биелүүлж байгаа юм шиг ба. Тахал Өвчингүй болж чадвал монгол ялна. Я

Зочин [202.9.47.26] 2020-02-25 11:13:39

Tand bas bayaryn mend hurgeje

zochin [59.153.114.87] 2020-02-25 02:09:30

amjilt bid tantai hamt

Зочин [172.58.141.232] 2020-02-24 23:55:05

Saihan shineleerei

Зочин [103.212.117.248] 2020-02-24 19:25:56

Цагаан сарыг цаазлан хоригло наадмыг допинг хийхийг зөвшөөрнө үү

ZOGHIN [202.55.188.46] 2020-02-24 19:12:40

BAYAPLALAA MOHGOLCHUUD MIINI MANDAN BADAPTUGAI

Зочин [103.57.94.77] 2020-02-24 19:08:12

manai ulsad hytaxuud tsoohon irdeg bolhoor l bid haldvar avaagui ternees bidniii gen lag mag geaen ym bhgui adilhan humuus tiimes bid dor burnee hariutslagatai bgaarai

Pkxny [103.9.88.154] 2020-02-24 19:03:31

Та үнэхээр сайхан үг хэлэв. Өрөнхийлөгч хүн ийм л байх ёстой ,

Зочин [66.181.180.19] 2020-02-24 18:58:58

Хурай хурай

Зочин [103.10.21.58] 2020-02-24 18:37:06

ЕРӨНХИЙЛӨГЧ ДӨӨ БАЯРЛАЛАА .... МОНГОЛ ТӨР МАНДАН БАДАРТУГАЙ МОНГОЛ ТҮМЭН ӨӨДЛӨН ДЭВЖИХ БОЛТУГАЙ

IRGEN [59.153.112.176] 2020-02-24 16:55:17

ERUNHIILUGCHDUU BAYARLALAA. ULS EKH ORNIHOO TULUU ZUTGEEREE.

Зочин [139.5.216.10] 2020-02-24 16:51:11

Хорт хавдартануудын өрөөсөн гутал .21 оноос өмнө монгол төрийн сэнтийгээс зайлуулж хаяцгаа.монгол төрийн хорт хавдар идээ бээрэн зогсохгүй ард биднийг зовлонт өвчинд бариж өгөх ни энэ дээ

Зочин [122.201.21.236] 2020-02-24 19:49:06

Чам шиг новш бас байхаа байх ахаааханх

Sh.Mendsaikhan [202.126.89.188] 2020-02-24 14:37:49

Eronhiilogch Monhtengeriin huchin dor gej heldeg bolsond mash ih bayartai bna.Monhtengeriin huchin gor mongol uls monh orshig hurai hurai hurai.

Зочин [122.201.21.221] 2020-02-24 14:16:50

Sain b.a daa amjilt. Mongolchuudaa

Зочин [122.201.21.102] 2020-02-24 12:56:58

Агуу эх оронч Чингисийн төрийн алтан тамгыг атгаж буй ерөнхийлөгч мандтугай

аагий [66.181.177.225] 2020-02-24 12:02:43

маниавеличие гэж.их хааны хөшөөг цаана фонолчихсон.тэгээд л зээл тэглэснээ яриад л.тэр нь хөгшидүүдийг хуваацан.тэглээд сайн бсан бол сар шинийн өмнө хөгшчүүл банкны гадаа зээл авахаар хонох бсан уу.бүгдийг самраад бүгдийг гуйлагчин болгож удирдах гэсэн санаатай.ямар ч бодлого явуулж чадахгүй хүмүүсийг мөнгөөр цангуулах нь аймаар кайфтай санагдаад л.их ч доромжлуулж бна даа.

Зочин [202.9.40.164] 2020-02-24 11:39:16

цагаан сарыг хориглочоод юун мэндчилгээ вэ ард тумэндээ улгэр дууриалал узуулээчээ яасан арчаагуй хариуцлагагуй хумуус торийн толгойд гарчээ вэ

Зочин [192.82.67.127] 2020-02-24 10:39:12

Ерөнхийлөгчөө баярлалаа.Таныг чинь дахин уул уурхайн орд газрын баялгаар өр тэглэн гэх байх гэж аягүй айлаа шүү?Монголчууд минь сайхан шинэлээрэй!

Мэнд [46.19.85.208] 2020-02-24 10:39:06

Маш сайн ерөнхийлөгч шүү. Зарим нв чагаад муулаад бгааг ойлгохгүй юм. Элбэгээ бсан бол одоо бүрр самарч бгаа..

Zochin [202.126.89.93] 2020-02-24 10:29:33

Turin terguunde bayrlalaa. Shn shineltsgegeree mongol tumen mini.

Зочин [202.9.46.250] 2020-02-24 10:07:22

Ерөнхийлөгчдөө баярлалаа. Элгээрээ энх амаглан төрлөөрөө түвшин амгалан байж төр засгийнхаа зөв зүйтэй шийдвэрийг дагацгааяа

Zochin [172.58.46.194] 2020-02-24 09:50:23

Augaa ikh khaanii sentiig zalgamjilj bui ikh mongol ulsiin huchirheg negdsen toriin bodlogo iig zuun zuun damjuulan monkh tengeriin iveeleer ulam batjuulan ikh mongol ulsaa mandan badruulj dogshin 9 holt har tugaa dagshin 9 holt tsagaan tugtaigaa monkh hoh tengeriin daid manduulan ikh mongol ulsiinhaa zol hiimoriig manduulj yavaaraa Khaaniii zalgamj Battulgaa

Зочин [192.82.71.242] 2020-02-24 13:47:02

Болтугай.

zochin [202.55.188.81] 2020-02-24 10:39:05

Soliorloo. Ulsiin umchiig hulgailsan huniig haan geh uu.


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.