Ерөнхий сайд иргэний нисэхийн салбарынхан сайн ажиллаж байгааг онцолжээ

Aдмин / Нүүр

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбарт тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын танилцуулга хийсэн билээ.
Тэрбээр “Шинэ коронавирусын халдварын тархалтаас сэргийлж дэлхийн улс орнууд олон улсад зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаад байна. Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ноос гаргасан тооцоо судалгаагаар дэлхийн дахинд агаарын тээвэрлэгчдийн 2020 оны зорчигч эргэлт 38 хувиар буурч, агаарын тээвэрлэгчдийн алдагдал 252 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Манай улсын хувьд ч агаарын тээвэрлэгчдэд санхүүгийн хүндрэл үүсч, навигацийн орлого буураад байна. Улсын онцгой комиссоос олон улс, орон нутгийн нислэгийг түр зогсоох зохицуулалт хийснээр 2020 оны хоёрдугаар сарын15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олон улсын 568, орон нутгийн 55, нийт 600 гаруй нислэг цуцлагджээ. Гэсэн хэдий ч Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж арга хэмжээг агаарын тээвэрлэгчид дэмжиж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласаар байна. Тухайлбал, МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн 13 удаагийн нислэгээр 5 улсаас 1938 иргэнээ эх орондоо авчираад байгаа юм.
Цар тахалтай холбоотойгоор дэлхийн бусад улс орнууд агаарын тээврийн компаниудад тулгарсан үйл ажиллагаа, санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс Засгийн газраас татаас, хөнгөлөлттэй зээл, татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ жишгийг манай улс ч дагаж, Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд Засгийн газрын гишүүдэд танилцуулаад байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамгийн их хүндэл, хохирол амсч байгаа салбар иргэний агаарын тээврийн салбар гэдгийг онцолжээ. Түүнчлэн агаарын тээвэрлэгчдэд тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг Засгийн гишүүд ойлгож байгааг дурдаад, хүнд бэрх цаг үед ИНЕГ болон МИАТ ТӨХК эх орон, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэн маш сайн ажиллаж байгааг онцолжээ.
Засгийн газар болон гадаад улс орноос тусгай үүргийн нислэгээр ирсэн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс ИНЕГ болон МИАТ компанийн нийт ажилтан, албан хаагчдад талархаж байгааг уламжлахыг холбогдох удирдлагуудад илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [75.159.156.142] 2020-04-10 18:19:08

АНУ Иргэний нисэхийн сомпаниудаа дэмжиж 50 тэрбум доллар өгч байна

Зочин [66.181.185.137] 2020-04-10 09:57:29

Нислэг байхгүй гээд цалинг нь 40 % бууруулсан гээ биздээ. Тэгээд баярлалаа юу

Zochin [103.57.92.40] 2020-04-10 08:53:37

Boditoi sankhuugiin demjleg uzuuleh heregtei bna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.