Б.Сүхбаатар: Ипотекийн зээлийн илүү үр ашигтай хэлбэр бол түрээслээд, өмчлөх арга юм

Н.Баярмаа / Эдийн засаг

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст өвчлөл Монгол улсад бүртгэгдсэнээс хойш өвчлөлтэй тэмцэхэд тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэж ажиллах санаачлагууд яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-аас “Коронавируст халдвар “Covid-19” өвчний цар тахлын үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах,эрсдлээс урьдчилан сэргийлэх,төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-ний тухай тогтоолын төслийг баталсан. Тогтоолд эмч эмнэлгийн ажилтан төрийн тусгай албаныханд 4000 орон сууц олгох заалтыг тусгасан байсан нь эрүүл мэндийн салбарынханд сайшаагдаж байлаа. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа.Тогтоолд цар тахлын үед галын шугаманд өндөр ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулахаар тусгажээ. Энэ талаар НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

-Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр ипотекийн зээлээс ямар ялгаатай вэ?

-Иргэдийн зүгээс ипотекийн зээлийн нөхцөл хүнд, хүүгийн дарамт өндөр байна гэж шүүмжилдэг.Тиймээс иргэдэд арай хөнгөрүүлсэн нөхцөлтэй зээлийг хэрхэн бий болгох талаар судлах хэрэгцээ бидний өмнө тулгарсан. Ингээд судалсны үндсэн дээр зах зээл дээр бэлэн байгаа орон орон сууцыг Нийслэл худалдаж аваад байртай болох хүсэлтэй иргэддээ түрээслүүлэх хэлбэрээр эзэмшүүлж байгаад худалдан авах нөхцлөө бүрдүүлсэн үед нь өмчлүүлэх хэлбэрийг сонгосон. Өөрөөр хэлбэл түрээслээд, өмчлөх орон сууцны хөтөлбөр нь ипотекийн зээлийн илүү үр ашигтай хэлбэр гэж хэлж болно.

-Түрээслээд өмчлөх хэлбэрийн давуу талыг тайлбарлахгүй юу?

-Иргэдийн хувьд энэ талаарх ойлголт жаахан муу байх шиг ажиглагдаад байгаа юм. Гэтэл энэ нь ипотекийн зээл хүсэгч иргэний зайлшгүй бүрдүүлдэг урьдчилгаа болон цаашид үүсэх хүүгийн дарамтыг хамаагүй хөнгөлөх тухай ойлголт юм. Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд түрээслүүлээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг төрийн албан хаагч тэр дундаа коронавирусын эсрэг тэмцэхэд манлайлан оролцож байгаа салбарынханд өгөхөөр тусгасан.Тиймээс эдгээр салбаруудын албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломжийг сонгоосой гэж хүсч байна. Ингэснээр энэ ажлын өгөөжийг ипотекийн зээлээс илүү хурдан үр ашигтайгаар хүртэх боломж нээгдэх юм.

-Хичнээн албан хаагчийг хамруулах вэ?

-2019 онд “Буянт-Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хүргэхэд нийт 35 мянган хүсэлт ирсэн нь энэ нөхцөлөөр орон сууц авах хүсэлтэй иргэдийн тоо өндөр байгааг харуулсан. Харин энэ удаагийн тогтоолоор цар тахлын үед ажиллаж буй эмч, сувилагч, мэргэжилтнүүд, алба хаагчдад буюу тодорхой бүлэгт олгоно. Эхний ээлжинд 1300-1500 иргэд эхлэн хамруулахаар тооцоо судалгаа хийж байна. Нийт 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулан ажлыг эхлэхээр төлөвлөөд байна.

-Хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар тодорхой журам гарсан уу?

-Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл хэзээ эхлэх нь ирэх долоо хоногт тодорхой болно.

- Иргэдэд нийлүүлэх орон сууцны хүрэлцээ хангалттай байгаа юу?

Энэ талаар бид тандалт судалгаа хийж үзсэн юм. Судалгаагаар яг одоо орон сууцны зах зээл дээр түлхүүр хүлээлцэхэд бэлэн 5,2 мянган орон сууц байна гэж гарсан. Үүнийг бид лавшруулж хоёрдахиа судлахад 4,6 мянган орон сууц байна гэсэн тооцоо гаргаад байна.

Төрийн албан хаагчийн орон сууц худалдан авах хэрэгцээнд хийсэн судалгаагаар тусгай чиг үүргийн алба хаагчид буюу онцгой байдал, цэрэг цагдаагийн албан хаагчид, эмч эмнэлгийн салбарын ажилчдын орон сууцтай болох эрмэлзлэл судалгаанд эхний байрт орсон боловсролын салбарынхны дараа хоёр, гуравдугаар байранд жагсчээ. Өөрөөр хэлбэл судалгаанд Улаанбаатар хотын харьяат 7,917 тусгай чиг үүргийн албан хаагч иргэн орон сууц худалдан авах хэрэгцээтэй гэж хэлсэн бол эрүүл мэндийн салбарын 6,423 иргэнд дээрх төрлийн хүсэл байгаа гэдгээ илэрхийлж байжээ. Улсын хэмжээнд ажиллаж буй 192,4 мянган төрийн албан хаагчдын 76,3 мянга хүн дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд, 23,4 мянган нь монгол гэрт, түрээсийн буюу өөрийн эзэмшлийн биш сууцанд 30,1 мянган хүн сард дунджаар 1,1 сая төгрөгийн сарын орлоготой амьдарч байгаа юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:06:12

tSVUTl http://pills2sale.com/ levitra nizagara

purchasing antibiotics in mexico [194.156.125.70] 2020-09-15 02:36:20

purchasing antibiotics in mexico https://amoxycillin1st.com/

azithromycin 250 [91.222.236.169] 2020-09-06 16:59:34

azithromycin 250 https://azithromycinx250.com/

cost of sildenafil 100mg tablets [193.93.195.116] 2020-09-02 03:38:19

cost of sildenafil 100mg tablets http://droga5.net/

albuterol inhaler walgreens price [89.191.226.143] 2020-08-21 21:23:35

albuterol inhaler walgreens price https://amstyles.com/

contraindications for albuterol sulfate [5.188.216.122] 2020-08-21 21:16:14

contraindications for albuterol sulfate https://amstyles.com/

keflex price [45.10.166.140] 2020-08-21 18:17:50

keflex price https://keflex.webbfenix.com/

keflex 500 mg for sale [194.156.124.45] 2020-08-18 02:50:25

keflex 500 mg for sale https://keflex.webbfenix.com/

naltrexone hydrochloride tablets [84.54.58.137] 2020-08-06 00:52:48

naltrexone hydrochloride tablets https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

tylenol on sale cvs [45.138.100.167] 2020-07-27 01:10:40

tylenol on sale cvs https://tylenol1st.com/

can you buy cialis without a prescription [193.202.80.138] 2020-07-22 00:09:05

can you buy cialis without a prescription http://cialislet.com/

ventolin copay savings card [45.138.100.20] 2020-07-11 07:24:17

ventolin copay savings card https://amstyles.com/

prasco generic advair [193.202.82.77] 2020-07-08 19:14:35

prasco generic advair https://amstyles.com/

generic sildenafil vs cialis [91.222.239.20] 2020-07-07 12:04:08

generic sildenafil vs cialis http://www.cialisles.com/

keflex 500mg goodrx [89.191.226.249] 2020-07-04 06:36:33

keflex 500mg goodrx https://keflex.webbfenix.com/

bimatoprost generic usa [77.220.193.210] 2020-06-30 11:10:50

bimatoprost generic usa https://www.jueriy.com/

prednisone deltasone 20 mg [93.177.119.72] 2020-06-28 22:41:02

prednisone deltasone 20 mg https://bvsinfotech.com/

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com [45.10.166.148] 2020-06-26 16:38:15

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com https://bimatoprostonline.confrancisyalgomas.com/

amoxil capsule [45.140.207.230] 2020-06-26 04:45:37

amoxil capsule https://amoxycillin1st.com/

ACrapeCantani [104.238.39.172] 2020-06-25 15:53:59

<a href="https://cialisle.com/">cialis warnings</a>

ACrapeCantani [104.238.39.196] 2020-06-21 14:27:25

<a href="https://cialisle.com/">cialis erection problems</a>

amoxicillin over counter cvs [185.46.84.155] 2020-06-20 12:03:51

amoxicillin over counter cvs https://amoxycillin1st.com/

Түрээс гэдэг чинь орон сууц худалдан авч байна гэсэн үг биш. [202.131.225.53] 2020-05-25 05:37:22

Түрээслэж байгаа үед өмчийн эзэн нь солигдохгүй ш дээ. Төр байрны эзэн нь байсан бол түрээсийн хугацаанд төр эзэн нь ХЭВЭЭР л байна. Үүнийг эрх биш энэ хүн мэдэж байгаа байлгүй дээ? Нөгөөтэйгүүр түрээсийн мөнгө төлнө гэдэг нь орон сууцны үнийг төлж байна гэсэн үг биш. Энэ чинь төрийн орон сууцыг ашигласны хөлс, тэрнээс биш орон сууцны үнийг төлж худалдан авч байгаа гэсэн үг биш юм. Үүнийг орон сууц түрээслэгчид анхаарна уу.

Зочин [202.179.26.16] 2020-05-24 22:32:58

МЭДЭЭЖ МАН-ЫН СОНГУУЛЬД БЭЛДСЭН ГАНЦ ХӨЗРИЙН ТҮҮЗ НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ

эдийн засагч [66.181.190.236] 2020-05-24 09:06:03

Үүнийгээ засгийн эрх авсан 2016 оноос яагаад хэрэгжүүлээгүй юи бэ, яг одоо маргааш сонгууль болно гхд доог хийж хуурч эхэлдэгээ боль...бид юм хийдэг нам хүчнийг сонгоно...Ман далд орцгооо, зайлаад аль...

toriin alban haagch,busad n gudamjnii humuus gej 2 havaaj bolohgui dee [192.82.77.104] 2020-05-24 07:13:58

toriin alban haagchid geed l bair avaad teriigee dandaa buzaagaad zaraad yavdag buleg humuustei bolj dee tegeed unetei zarahiin yana aa e ne asuudaliig shuuh tsagdaa anhaaraldaa abah bolson shuu zaraad mongoo ogson avsan humuus havaaj avdag daa

сонгогч [150.129.142.216] 2020-05-24 05:48:21

Боов хийж дарга нарын хаа нэр дээр цагаан сараар манай өвөө эмээг саналаа өгөөрэй гээдэл тараагаад байдаг ах сонгуульд нэрээ дэвшүүлждээ бодвол тээ

Зочин [202.126.89.154] 2020-05-24 04:32:25

Түрээслүүлээд өмчилсөн туршлага байгаа юм уу... Ахмадын хотхон гэх стандарт бус өрөөнүүдийг одоо түрээсэлж буй хүмүүст өгөх. Дээд тал нь 6 жил түрээсэлсэн байна.

зочин [192.82.67.239] 2020-05-23 02:06:57

Энэ авилгачийг яагаад шалгахгүй баынаа.

ЗОЧИН [139.5.219.29] 2020-05-23 13:07:58

энэ нэг нарийн боов хиидэг хувийн цехийн эзэн олны анхааралд өртөх санаатай

Зочин [103.229.123.140] 2020-05-23 00:21:35

Орон сууцан түрээслэн амьдарч байгаад түрээсийн орон сууцаа өмчлөн авна гэдэг чинь орон сууцыг үнэгүй өмчлөн авч байгаатай адилхан байна. Ийм завхарсан юм байж хэрхэвч болохгүй. Улсаас үнэгүй юм шаардаж нэхдэг оркуудын санаа байна. Тэр ипотекийн зээлээ хөөцөлдөж байраа худалдан авч үз.

Зочин [103.229.121.185] 2020-05-24 03:52:58

Энэ чинь зүгээр санаа байна.

Зочин [66.181.161.52] 2020-05-23 06:26:16

cham shig bairtai mongotei hun bol ingej helj blno getel.. bair abh gj nasaara zvtgj mongolchuudda bodooch !!! yaduu ulsd ted zobj bn !!!


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.