Д.Нямхүү: Нийт 188 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурав, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор 17 сорьц болон энхийг сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 42 хүн болон тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан.
Монгол Улсад батлагдсан 141 тохиолдол, эдгэрсэн 30 хүн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 байна. Өнөөдөр эдгэрч гарч буй хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлсний дараа бүрэн эдгэрч гарч байна" гэлээ.

























































.jpg)







.jpg)


.jpg)


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой