Д.Нямхүү: Нийт 188 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурав, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор 17 сорьц болон энхийг сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 42 хүн болон тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан.
Монгол Улсад батлагдсан 141 тохиолдол, эдгэрсэн 30 хүн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 байна. Өнөөдөр эдгэрч гарч буй хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлсний дараа бүрэн эдгэрч гарч байна" гэлээ.





.jpg)



















































.jpg)








“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
С.Одонтуяа: “Эрдэнэт” бол зөвхөн уурхай биш, Монголын хөгжлийн иж бүрэн загвар байсан
Агуу стратегичид л өөрийн хүчээр дайснаа бүтээдэг гэнэм....
Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Б.Гантулга: Жолооч нар “Цаг хэмнэнэ” гээд өдөржин, шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй
Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо
Б.Бат-Эрдэнэ: Гишүүд шинэ хууль гэхээс илүү хуучин хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулах ёстой