Бүсийн баяр наадмууд энэ сарын 24-26-нд болно

Aдмин / Орон нутаг

Энэ жилийн бүсийн баяр наадмууд долоодугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.

Тухайлбал, Баруун бүсийн наадам Завхан аймагт, Зүүн бүсийн наадам Сүхбаатар аймагт, Говийн бүсийн наадам Дундговь аймагт болох юм. Харин энэ жил баруун аймгуудад шүлхий өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын баяр наадмыг наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хойшлуулаад байна.

Мөн үүнтэй зэрэгцэн Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Орхон аймгийн баяр наадам энэ сарын 22-ноос 25-ныг дуустал дөрвөн өдрийн турш үргэлжлэхээр тов гарчээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.