Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Австрали, АНУ, Канад, Бельги болон Данийн одон орон судлаачид Хавай арлын Кека одон орны оргилд цуглуулсан спектроскопийн өгөгдлүүд болон Хаббл сансрын дурангаар авсан зургуудын тусламжтайгаар дугуй хэлбэртэй, дундаа маш том нүхтэй яг л аварга том пончик хэлбэртэй шиг галактикийг олж илрүүлжээ.

“R5519” гэж нэрлэсэн уг галактик нь манай гаргаас 10.8 тэрбум гэрлийн жилийн зайтай оршдог байна. Энэхүү галактикийн төв дэх нүхний диаметр нь дэлхий болон нарны хоорондох зайнаас хоёр тэрбум дахин том бөгөөд өнгөрсөн онд “Event Horizon” сансрын дурангаар авсан М 87 галактикийн төв дэх хэт их масстай хар нүхнээс гурван сая дахин том ажээ.

Шинэ галактикийн масс нь манай нарны аймаг оршдог Сүүн замын масстай бараг тэнцүү боловч уг галактикт шинэ одод 50 дахин хурдан төрдөг гэнэ.

“R5519” галактик нь Орчлон ертөц дэх өөр нэгэн галактиктай мөргөлдсөн улмаас ийм хэлбэртэй болсон гэж одон орон судлаачид үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-05-28 02:31:20

энэ бол зөвхөн манайертөнцөд байгаа хэдэн л галлактик. өөр ертөнцөд буюу тэрбум ертөнцөд үүнээс ч сонин галактик байгаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.