Хятад: Дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнгүй
Өнгөрсөн өдөр БНХАУ-д коронавирусний халдварын таван шинэ тохиолдол, мөн шинж тэмдэггүй гурван тээгч илэрч, найман хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
Шинэ тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд дөрөв нь Шанхай хотод нэг нь Сычуань мужид бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 83 027 тохиолдол илэрч, 78 327 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 66 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Гаднаас нийтдээ 1768 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1707 хүн эдгэрчээ.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар гурван ийм тохиолдол илэрсний нь нэг нь гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 297 тээгч эмнэлгийн хяналтад байгаа аж.






































.jpg)







.jpg)


.jpg)




















Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан
М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн