Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эрүүл ахуйн дадлыг хэвшүүлье

Б.Лхамаа / Эрүүл мэнд

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид иргэдэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүргэж ажиллахыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг.Иймд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагаанаас хамааралтай.

Манай улсад хоол, хүнсний үйлдвэрлэлийн харилцааг зохицуулсан хуулиудаас гадна үндэсний болон Олон улсын стандартчиллын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлан гаргасан стандартуудыг мөрдөж ажилладаг байна.

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь ресторан, кафе, баар, цайны газар, түргэн хоолны газар, хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн худалдах дэлгүүр /кулинари/, буфет зэрэг хоолны газарт тавих ерөнхий шаардлагад хамаардаг аж.

Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой стандарт

MNS 4946:2005, MNS4946:2019 Хоолны газрын ангилал, зэрэглэл, Ерөнхий шаардлага, MNS 6192:2010, Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, Техникийн ерөнхий шаардлага, MNS САС RCP 39:2011

Хоолны газар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Мөн хоолны газрыг улсын чанартай автозамаас 50 м-ээс доошгүй зайд байрлаж байхаар төлөвлөдөг байна.

Эрүүл ахуйн дадлын стандарт

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрүүл ахуйн дадлын стандартад шаардлага тавигддаг обьектууд. Үүнд:

-Нийтийн хоолны газрын барилга байгууламжийн загвар бүтэц, өрөө тасалгаа, тоноглол (байрлал, тээврийн хэрэгсэл зорчих зам талбай, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, бие засах өрөө, ажилчдын өрөө),

-Хоол боловсруулах талбар (шал, хана, тааз, цонх, хаалга, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт, усан хангамж, бохир ус болон хатуу хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаа),

-Хоол үйлдвэрлэлийн явцад тавих эрүүл ахуйн шаардлага (түүхий эдэд тавих шаардлага, гэсгээлт, дулааны боловсруулалт, хөргөх болон хөлдөөх үйл ажиллагаа, хөргөсөн, хөлдөөсний дараах үеийн хадгалалтын нөхцөл, тээвэрлэлт),

-Эрүүл ахуйн хяналтын хөтөлбөр (цэвэрлэгээ, ариутгал-өдөр тутмын цзвэрлэгээ, хортон шавж, мэрэгч амьтдын хяналт, аюултай бодисын хадгалалт, халдваргүйжүүлэх хэрэгслүүд),

-Ажиллагсдын эрүүл мэнд, хувийн ариун цэвэрт тавих шаардлага (эрүүл ахуйн сургалт, эрүүл мэндийн үзлэг, халдварт өвчин, гэмтэл, гар угаах, хувийн ариун цэвэр, хувийн зан үйл, хувцаслалт)

Хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан салбарын хууль, дүрэм журам, стандартыг үйл ажиллагаандаа хэвшүүлэн мөрдлөг болгож ажиллах шаардлага чухлаар тавигдаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.